Комедиан Б.Идэр-Од цахим хуудаснаа “Улс чиний ажиллуулдаг хүнсний дэлгүүрийн 30%-г эзэмшдэг бол ямар вэ? Улсын төлөөлөгч нь гээд нэг ах ирээд чамаас цалин аваад суудаг бол ямар вэ? Чамайг хоцорлоо, зарлага дэмий гаргалаа, халаагчаа удаан асаалаа, чиний дэлгүүрийг Монголоос явуулна гээд уурлаад байвал яах уу? Улс уг нь бизнест зарлага, эрсдэлийг нь 100% өөрт нь үүрүүлээд өөрөө гаалиа нам хянаад, татваруудаа олон төрлөөр нь солонгоруулж татаад л сууж байвал эрүүл байхсан. Би мэдээлэл муутай л даа энэ сэдэв дээр. Гэхдээ Оюу Толгойн талаар жирийн нэг иргэн залуугийн хувьд ингэж л харж байна. Анхнаасаа 34% төр авна гэх нь бизнесийн эрүүл…
Зохиогч: cool
Биднийг уйлуулж, инээлгэж, баярлуулж чаддаг хүмүүс бол яахын аргагүй жүжигчид билээ. Өнөөгийн гайхалтай чадварлаг гавъят жүжигчидийн маань нэгэн ховор сайхан зургийг та бүхэндээ хүргэе.
Найруулагч Ц.Хүсэлбаатар, жүжигчин С.Өлзийхүү нарын авьяаслаг охин Х.Баярмааг танихгүй хүн гэж ховор болсон биз ээ. Удам дамжсан авъяаслаг жүжигчин охин Х.Баярмаагийн төрсөн өдөр тохиож байна. Түүний хайрт ээж С.Өлзийхүү цахим хуудаснаа “Хамгаас хайртай охин чамдаа төрсөн өдрийн мэнд хүргэж аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэе .Санасан сайхан хүсэл бүхэн чинь биелэх болтугай үр минь..Элэгнээс минь тасарж энгэрт минь ургасан цэцэг Энхрий турьхан үр чамдаа хорвоогийн сайхан бүхнийг ерөөж цацал болгон өргөе.Хайртай шүү ЭЭЖЭЭС НЬ” хэмээжээ. Ээжийнхээ сайхан бүхнийг өөртөө шингээн төрсөн Х.Баярмаа бүсгүйг ээжийнхээ залуугийн төрхтэй ижилхэн хэмээн ярих хүн олон. Тэрээр СУИС-ыг дүүргээд АНУ-д мастер хамгаалсан. Мөн оюунтан байх…
Хөвсгөл аймгийн Ханх сумын Тураг багийн “Модон хүй-Арал” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 26 км-т, Ө-51°22’12”, У-100°21’36″/ нэгдүгээр сарын 12-ны өдрийн 05:32 цагт 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсноос хойш олон удаа давтагдаж буй. Тус сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 307 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 40 км-т, Ө-51°12’36”, У-100°21’00″/ нэгдүгээр сарын 25-ны өдрийн 20:42 цагт 3.9 магнитуд, 21:53 цагт 4.8 магнитуд, 22:01 цагт 3.7 магнитуд, нэгдүгээр сарын 26-ны өдрийн 01:23 цагт 4.1 магнитуд, 07:01 цагт 4.0 магнитудын хүчтэй хөдлөлт тус тус болсон тул тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын…
UBS телевизийн ” Мөрөөдлийн гүүр” нэвтрүүлгийн хөтлөгч О.Мөнхгэрэлийг Л.Болдбаатарын гэргий гэдгийг мэдэх хүн цөөнгүй. Тэрээр нэг хэвлэлд ярилцлага өгөхдөө эхнэртэйгээ яаж танилцаж байсан тухайгаа ярьжээ. “Эхнэр маань гадаадад олон жил амьдарсан. Тэр үед нийтийн дуу дөнгөж шинээр давалгаалж гарч ирж байсан л даа. Тэгээд яахав, нутаг орноосоо хол байгаа хүн чинь Монголоос нийтийн дууны цомгууд цуглуулж сонсдог байсан юм байна лээ. Дараа нь Монголдоо ирээд урлагийн байгууллагад ажиллаж байх үед нь бид танилцсан. Түүхсээд байх юм байхгүй ээ. Учрах ёстой хоёр хүн л учирсан гэж боддог. Эхнэр маань ятгатай дууны тоглолт хийе гэж санал тавьсан. Ингээд “Миний хайрыг татсан бүсгүй”…
Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд байрлах “Саруул тэнгэр 2” хотхоны 103 дугаар байрны II орцны оршин суугчаас коронавирусийн халдвар илэрчээ. Иймд тухайн орцонд өнөөдрийн 07:00 цагаас эхлэн хөл хорио тогтоож, цагдаагийн хамгаалалтад авлаа. Дүүргийн Онцгой комиссоос тухайн орцны иргэдийг PCR шинжилгээнд яаралтай хамруулахаар ажиллаж байна.
“Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Б.Отгонтуяа буюу Отгоо өдгөө урлагийн тайзнаа аль хэдийнэ хөлөө олж, олон танил жүжигчдийн нэг болсон билээ. Жижигхэн биедээ баймгүй авъяастай хэмээн үзэгчид онцолдог. Ихэвчлэн дэггүй охин, сэргэлэн бүсгүй дүр бүтээдэг түүнийг хамтлагийнхан нь хичээнгүй зүтгэлтэй хэмээн үнэлдэг. Өнөөдөр түүний төрсөн өдөр тохиож байна.
Тал бүрийн авъяастай, тайз дэлгэцийн олон бүтээлд дүрээ мөнхөлсөн залуу уран бүтээлчдийн нэг бол жүжигчин Э. Ууганбаяр. Тэрбээр “Хувьсал продакшн”-аас урлагийн замналаа эхэлж, бүхий л төрлөөр авъяас чадвараа олонд харуулсан гэхэд болно. Жүжигчнээс илүү хөтлөгчийн карьераар амжилт олж, түүндээ ч урамшсан Э.Ууганбаяр реклам, зар сурталчилгаа, кино, элдэв янзын арга хэмжээ, шоуг хөтлөн явуулдгаар нь үзэгчид сайн мэднэ. Багын л цовоо сэргэлэн, аливаа юманд авхаалжтай, үргэлж инээж явдаг хүүхэд өдгөө гурван хөөрхөн хүүгийн аав, сайхан эмэгтэйтэй гэр бүл болсон. Э.Ууганбаярын насны ханийг өдгөө үзэгчид андахгүй таньдаг болсон байх. Түүнийг Уянга гэдэг. Түүний том хүүгийн төрсөн 1 сарын 24 тохиож 16 нас…
Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд байрлах нийтийн байрнаас коронавируст /Ковид-19/ халдварын тохиолдол батлагдаж, голомтлон тархаж болзошгүй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан -16-р хорооны Бэлхийн 34-р гудамж -Тус хороотой хил залгаа 15 дугаар хорооны Дамбадаржаагийн 23-р гудамж, -17 дугаар хорооны Дамбадаржаагийн 80 дугаар гудамж, -18 дугаар хорооны Бэлхийн 35-р гудамжуудыг хамруулан 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 20.00 цагаас 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 06:00 цаг хүртэл хэсэгчилсэн хязгаарлалт тогтоогоод байна. Мөн дүүргийн 1 дүгээр хорооны 23-р байранд батлагдсан тохиолдол гарсан тул тус байрыг хамгаалалтад авч, Эрүүл мэндийн төвийн Явуулын шинжилгээний 2 баг оршин суугчдаас шинжилгээ авч байна.
Өнөөдрийн хамгийн гоё зургийн эзэн МУГЖ Т. Ариунаа. Дуучин Т.Ариунаа багадаа тийм ч мундаг сурлагатай байгаагүй гэдэг. Онц сурдаггүй ч гэлээ түүнд уйгагүй оролдлого, хэзээ ч шантардаггүй зан чанар байжээ. Тэрийг нь ч бага ангийн багш нар нь анзаарч алтан дундын эзэн хөдөлмөрч, шаргуу Т.Ариунаа хэмээн нэрийддэг байсан гэнэ лээ. Энэ хичээл зүтгэлийнхээ хүчээр тэр Монголын нэртэй дуучдын тэргүүнд эгнээнд нэрээ бичүүлж чадсан ч биз. Сэтгүүлч, жүжигчин болох хүсэл сонирхолтой байсан Т.Ариунаа арван жилээ төгсөж сэтгүүлчийн ангид орох гэсэн боловч тэнцээгүй. Ийн сэтгүүлч болох мөрөөдөл нь талаар болсон тэрбээр жүжигчин болохоор шийдсэн гэдэг. Ингээд Драмын театрт жүжигчин болохоор шалгалт өгсөн…
