УИХ-ын С.Ганбаатар өнөөдрөөс Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж буйгаа мэдэгдлээ. Тэрбээр Ерөнхий сайдад нэр нь дэвшээд буй Л.Оюун-Эрдэнийг олон улсын арбитрын шүүхэд Оюутолгойн асуудлаар сөрөг нэхэмжлэх гаргах хүртэл өлсгөлөн зарлах юм гэнэ. Энэ өлсгөлөнд УИХ-ын гишүүдийг ч нэгдэхийг уриалсан юм. С.Ганбаатарын жагсаалд очсон олны танил эрхэмүүд хэн хэн байв.
Зохиогч: cool
УИХ-ын С.Ганбаатар өнөөдрөөс Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж буйгаа мэдэгдлээ. Тэрбээр Ерөнхий сайдад нэр нь дэвшээд буй Л.Оюун-Эрдэнийг олон улсын арбитрын шүүхэд Оюутолгойн асуудлаар сөрөг нэхэмжлэх гаргах хүртэл өлсгөлөн зарлах юм гэнэ. Энэ өлсгөлөнд УИХ-ын гишүүдийг ч нэгдэхийг уриалсан юм. Цаашид миний хувьд нойтон өлсгөлөнгөө хуурай болгох уу, өөрийгөө шатаах уу гэдгээ эхнэртэйгээ ярьж, шийднэ гэв. Жүжигчин Н.Онон түүнийг “Эхнэртэйгээ зөвлөлдөх ч юу байх вэ. Энхбаяр дарга нь команд өгөх ёстой: Яана аа шат гэвэл яана аа” хэмээжээ.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр /2021.01.25/ төв талбайд өлсгөлөн зарлаж эхэлсэн. Тэрбээр Ерөнхий сайдад нэр нь дэвшээд буй Л.Оюун-Эрдэнийг олон улсын арбитрын шүүхэд Оюутолгойн асуудлаар сөрөг нэхэмжлэх гаргах хүртэл өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн. Тэгвэл түүнийг дэмжихээр ирсэн иргэд дунд Covid-19 халдвартай хүн байгаа учраас төв талбайг хамгаалалтад авчээ. Халдвартай иргэний ойрын хавьтал болсон хүнийг олж илрүүлэх шинжилгээ авч байна. Цагдаагийн байгууллагаас иргэдэд хүн хоорондын зай барихыг анхааруулж байна.
“Өгөөж”-ийн босс С.Түмэнгэрэл харийн бүсгүйг гэргийгээрээ сонгож хамтын амьдрал эхлүүлээд дөчөөд жил болж буй. Хойд хөршид сургууль төгсөж ирэхдээ шавилхан биетэй ч шаггүй ухаалаг охин дагуулж ирсэн нь түүний гэргий А.Марина. Нөхөртөө гурван охин төрүүлж өгсөн энэ хатагтай СЭЗДС-ийг дүүргэж, олон жил компанийхаа ерөнхий нягтлан бодогчийн албыг хашсан. Хүнсний салбарт тууштай хорь гаруй жил амжилттай ажиллаж байгаа С.Түмэнгэрэл ноёнтон өөрийнхөө амжилтыг эхнэртэйгээ холбон тайлбарладаг. Мөн тун ч романтик тэрбээр А.Марина хатагтайг гэнэтийн бэлэг, цэцгийн баглаагаар “булдаг” юм билээ. Түүний гэргий ч романтик зангаар нөхрөөсөө дутахааргүй нэгэн бөгөөд баяр ёслол, шинэ улирал эхлэх тоолонд гэрээ өөр, өөр өнгө аясаар чимэглэх хоббитой…
Цуутай хурим хийж, сайхан амьдрал эхлүүлж цаашлаад үр хүүхэдтэй болсон ч таарч тохирохгүй өөр өөрсдийн зам мөрөө хөөсөн дуучин Цэлмүүн болоод түүний нөхөр Алтайхайрхан нар хэдийн дахин шинэ амьдралаа эхлүүлсэн. Цэлмүүн насан багын найзтайгаа ёстой л “Дэргэд байна байж чи минь, дэндүү ойрхон байж чи минь” хэмээн гэнэт ухаарсан аятай хайрын романс эхлүүлээд нэлээд удаж буй. Тэгвэл экс нөхөр Алтайхайрхан хэдийн шинэхэн амрагаа ил гаргаж олны нүдийг хужирлах болов. Түүний хайртаар “Honeymoon” хамтлагийн экс гишүүн Золоо тодорсон төдийгүй хосууд үрийн зулай үнэрлэсэн гэнэ шүү. Сонирхуулахад, Алтайхайрхан нь бидний хэлж заншснаар 100 айлын барилгын материал тэр дундаа пилтаны бизнеснийг атгасан, хөрөнгө…
Оддын амьдрал, дуулиан шуугиан, элдэв сенсааци одоо л ингэж хүчээ авч, амтай болгон жиг, жуг хийж байгаа юм биш. Арав, хорин жилийн өмнө ч олны танил эрхмүүдийн хайр дурлал, алдаа онооны талаар шар хэвлэлүүд шуурдаг байсан. Гэхдээ цаг хугацааны эрхээр үнэн худал нь дэнслэгдээд л гараад ирдэг хойно. Жишээ нь МУГЖ И.Одончимэг, Н.Онон нарыг хайр сэтгэлийн холбоотой гэх мэдээлэл нэг хэсэгтээ л шуугиан тарьсан. Гэхдээ өдгөө тэд хувь хувийн амьдралаар амьдарч, хошин урлаг хэмээх их айлын тэргүүлчид болсон. Энэ мэт хэл амнаас эмээдэг үү ямартай ч гавьяат Н.Ононгийн хувийн амьдрал одоо хэр нь нууцлаг. Харин бид энэ удаад түүний эхнэр…
Монголын кино урлагт өөрсдийн “ТОД” мөрийг үлдээн яваа “Фантастик продакшн”-ын уран бүтээлчид шинэ уран бүтээлдээ оржээ. Кино урлаг, дэлгэцийн бүтээлийн салбарт 10 дахь жилээ угтаж байгаа “Фантастик” продакшн нь анх 2008 онд нэгэн үеийн найзуудын санаачилга, тэдний хүсэл мөрөөдлийн нэгдлээр байгуулагдсан юм. Эдүгээ олон мянган үзэгчдэдээ хүргэсэн уран бүтээлүүдийн гол амин сүнс нь урлагийн төлөө нэгэн сэтгэлтэй хөдөлмөрлөж чаддаг эрч хүчтэй залуус нэгдэл юмаа. Хөл хорионы энэ үеэр ард түмнээ хөгжөөж цахимд хөгжилтэй зургаа дэлгэж “ Үсчин онгойсон нь үнэн юм уу?” хэмээжээ. Тэдний үзэгч фэнүүд нь коммент хэсэгт худлаа түүхэн кино хийх гээл бид нараараа тоглоол аниа нар хэмээн наригжээ…
Бодибилдинг, фитнессийн Азийн гурав, дэлхийн дөрвөн удаагийн аварга, ОУХМ, “Улаанбаатар” фитнесс клубийн тамирчин, МУГТ Гамбагын Угалзцэцэг. Г.Угалзцэцэг инстаграмдаа “Тэвчээр хаана дуусна тэнд хатуужил эхэлдэг. Чи чадахгүй гэж хэлсэн ч битгий бууж өг” гэсэн тайлбартайгаар өөрийн 21 настай хувийн зургаасаа дэлгэсэн байна. Түүний 21 ба 41 насны өөрчлөлт зургаас сонирхьё.
Хөвсгөл аймагт зам тээврийн ноцтой осол гарч хоёр хүн амь насаа алдаж, гурван хүн хүнд гэмтсэн байна. Ослын талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад “Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум 1-р баг “Хужиртын даваа” гэх газар /аймгийн төвөөс баруун хойш 29 км/ шороон замд 2021.01.23-ны 16.15 цагийн орчимд Toyota prius маркийн автомашин онхолдож, зорчигч 29 настай эрэгтэй А, 20 настай эмэгтэй Ц нарын хоёр хүн амиа алдсан” гэлээ. Автын ослоор амиа алдсан иргэд Хөвсгөл аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нар байжээ. Ослын улмаас гэмтэж, бэртсэн гурван иргэний биеийн байдал маш хүнд байдалтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байна.…
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр /2021.01.25/мэдээлэл хийлээ. Шинэ Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг дэмжихгүй гэв Учир нь өмнөх ЗГ-т байсан сайд нар дахин сайд болж байгаа нь зүйд нийцэхгүй. У.Хүрэлсүхийн ЗГ бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо гэчихээд одоо ЗГХЭГ-ын даргаа Ерөнхий сайд болгож бусад сайд нараа ихэнхийг буцаан томилохоор улайрч байна. Энэ бол хариуцлагын асуудал биш. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг дэмжихгүй гэв.
