УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар төв талбай дээр өлсгөлөн зарлаж байгаа билээ. Тэгвэл энэхүү үйл ажиллагааг зогсоох тухай албан мэдэгдлийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газраас УИХ-ын гишүүнд хүргүүлсэн байна. Учир нь Улсын Их Хурлын гишүүний гаргаж буй энэхүү үйлдэл, үйл ажиллагаа нь Монгол Улсын “Жагсаал цуглаан хийх журмын тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасны дагуу бүртгүүлэлгүйгээр жагсаал, цуглаан зохион байгуулах, мөн түүнчлэн дэлхий нийтэд тархаж байгаа коронавируст /КОВИД-19/ халдварт цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн засаг даргаас гаргасан 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/25 дугаартай захирамжийг зөрчиж байгаа аж. Иймд иргэд…
Зохиогч: cool
2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдвар илрүүлэх, тандалт хийх шинжилгээнд 2337 хүн хамрагдсан байна. Байнгын үйл ажиллагаатай шинжилгээний төв 1, мөн халдварын илрүүлэг, тандалт хийх явуулын 10 багт нийт 146 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллалаа. Өнөөдрийн байдлаар, нийслэлийн хэмжээнд нийт 616.538 хүнийг шинжилгээнд хамруулснаас 544.332 хүнд ПГУ /PCR/-ийн шинжилгээ, 88.535 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийсэн байна. Үүнээс коронавируст халдварын батлагдсан тохиолдол 814, ойрын хавьтал 3898 дам хавьтал 23.743 хүн байна. НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗА
Он гарсаар БНХАУ-ын 503 иргэнийг нутаг буцаалаа Улсын хилээр зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр хязгаарласны улмаас эх орондоо буцах боломжгүй байсан БНХАУ-ын иргэдийг буцаах ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулж, он гарсаар 503 иргэнийг эх оронд нь буцаажээ. Тодруулбал, Эдгээр иргэд нь Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Улсын онцгой комиссын шийдвэрээр өнгөрөгч оны 9, 10 дугаар сард хөдөлмөр эрхлэх визээр орж ирсэн бөгөөд тухайн аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаа цар тахлын улмаас түр зогссон учир ийнхүү нутаг буцаасан аж. Тухайн иргэд бүтээн байгуулалтын салбар буюу барилга угсралт, уул уурхай, авто замын салбарын 11 аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөр эрхэлж байгаад аливаа…
Хотын дарга мэдлэггүй юу? Мэдэн будлисан уу ??? Нуувчнаасаа гарч ирсэн цэргийн генерал мэт хоёр гурван сар олны нүднээс далд байсан Хотын даргын гэнэтхэн телевизээр ярьсан бодлогогүй яриа төрийн олон байгууллагуудын үйл ажиллагааг үгүйсгэх, Хот хэмжээгүй эрхтэй болсон мэт агуулгыг илэрхийлэв. Нийслэлийн харьяа Өргөө амаржих газраас дөнгөж нярайлсан эмэгтэйг хүүхдийн нь хамт хөнгөн нимгэн хувцастай тусгаарлах өрөө рүү авч явсан бичлэг олон нийтийн дургүйцлийг төрүүлж, жагсаал цуглаан өрнөж, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр огцорсон. Гэтэл Засгийн газар хариуцлага хүлээчихээд байхад өөрийн нь шууд харьяанд байдаг Хотын дарга Д.Сумъяабазар НЭМГ-ын дарга зэрэг 1-2 албан тушаалтныг ажлаас нь чөлөөлсөн болоод өөрөө “уснаас хуурай” гарахыг хичээв. Түүгээр зогсохгүй өчигдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр аль 12 сарын 21-нд хэлж байсан үгээ…
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. Тодруулбал, өмнөх батлагдсан тохиолдлуудын хоёр болон гурав дахь шинжилгээнээс батлдагдлаа. Мөн БЗД-ийн 2-р хорооны 4, 5 дахь хэсгийн голомтоос илэрсэн байна. ЭМЯ-ны нэг ажилтнаас коронавируст халдвар илэрчээ. Өнөөдөр нийт 16 тохиолдлоор нэмэгджээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 20 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ингэснээр нийт 1169 хүн буюу өвчтөнүүдийн 71,1 хувь эдгэрээд байна.
Баянзүрх дүүргийн 2-р хороо 8/1 дүгээр байрны нэг өрхийн 3 иргэнээс, 7-р хорооны 38А байрны нэг иргэнээс Ковид-19 эерэг тохиолдол бүртгэгдсэн тул тухайн байрнуудыг хамгаалалтад авлаа. Баянзүрх дүүргийн Онцгой комиссын зүгээс тухайн байрны иргэдийг яаралтай шинжилгээнд хамруулахаар шинжилгээний баг гарган ажиллуулж байна. Иргэн та ОНЦ шаардлагагүй бол гэртээ байж, халдвар хамгааллын дэглэмээ сахихыг зөвлөлөө. 2021 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд доорх 8 байршилд хамгаалалт гарч, хэсэгчилсэн хязгаарлалт тогтоожээ. БГД: 12-р хороо 19-р байр БГД: 25-р хороо Голденпарк 303 БЗД: 26-р хороо Баянмонгол 416 БЗД: 2-р хороо 4,5-р хэсэг СХД: 8-р хороо 50 айлын орон сууц СХД: 29-р…
УИХ гишүүнС. Ганбаатар өлсгөлөн зарлажээ. “МАН” Рио Тинтогын барьцаанд орсон гэв. Тэрээр “Барьцаалагдсан улс төрчдийг Монголчуудын төлөө зүтгэдэг болгохын төлөө үндэс хуулиар олгогдсон хуульд байдаг тэмцлийн хэлбэр өлсгөлөнг би сонгож өнөөдөр өлсгөлөнг зарлаж байна. Би дуртай даа өлсгөлөн зарлаагүй.35-51 нас хүртэл 16 жил бүх доромжлол сонслоо. 400 тэрбум доллар аар монгол хүн бүр байртай болно.Хүн бүр ажилтай, Монголд сургууль,цэцэрлэг бүгд баригдана” гэв
2021 оны 01-р сарын 24-ний өдрийн байдлаар Нийслэлийн хэмжээнд доорх найман байршилд хамгаалалт гарч, хэсэгчилсэн хязгаарлалт тогтоолоо. – БГД: 12-р хороо 19-р байр – БГД: 25-р хороо Голденпарк 303 – БЗД: 26-р хороо Баянмонгол 416 – БЗД: 2-р хороо 4,5-р хэсэг – СХД: 8-р хороо 50 айлын орон сууц – СХД: 29-р хороо 141-р байр – СБД: 3-р хороо 45-р байр – СБД: 12-р хороо Хангайн 20-778б тоот дахь нийтийн байр Эдгээр байршилд холбогдох албаныхан иргэдээс шинжилгээ авах ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд хамгаалалтыг буулгах тов байршил бүрт харилцан адилгүй байгаа юм. Улаанбаатар хотын хэмжээнд Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг үйлчилсэн…
Загвар өмсөгч Ч.Уранбилэг 2010 онд “Топ модель өргөмжлөл хүртэж байжээ. Тэрбээр “Дорнын тэргүүн мисс, “Шилдэг фото мисс гээд гоо сайхны наадмуудад чамгүй амжилттай оролцож байсан. Загварын тайзнаа энхрий ялдам харагддаг Ч.Уранбилэг өдгөө барилгын компани удирддаг сурагтай. Спортоор хичээллэх дуртай, гольф тоглох, хурдан морины хоббитой гээд нэлээд эршүүд зантай, дайчин бүсгүй хэмээн ойр дотных нь үнэлдэг аж. Тэрээр хаана ч явсан брэндлэг гэдгээрээ алдартай. Хоёр хүүхдийн ээж болсон ч ганц бие бүсгүй шиг гунхаж явдаг. Оны өмнө гуравдахь хүүхдээ тээж буй зургаа дэлгэсэн юм.
Өчигдөр НӨАТ сугалааны тохирол дээр өглөөнөөс шөнө болтол хяналт хийлээ. Энэ 7 хоногт хяналт шалгалтын дүн нэгтгэгдэн эцэслэгдэнэ. Түүний дараа бид Монгол Улсын Шадар сайдад хяналт шалгалтын дүнг нэгтгэн хүргүүлэх ба мөн НӨАТ сугалааг болиулах саналаа хүргүүлнэ. Анх НӨАТ хуулийг сурталчлах, хэрэгжүүлэхэд хөшүүрэг болгох зорилго байсан бол тодорхой цаг хугацааг туулж хангалттай үр дүнг өгсөн гэж харж байна. Мөн тус сугалаанаас үлгэрлэн нийгэмд, ялангуяа сошиал орчинд их хэмжээний азтан шалгаруулах сугалаа явагдах болсон бөгөөд Төр сугалаа явуулдаг нь бид ч явуулах үндэс гэж тайлбарлаж байна. Маш олон иргэн хохирч байна. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар
