Яармагийн 300 ортой эмнэлэг буюу Эх, нярай хүүхдийн үндэсний хоёрдугаар төвд цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Учир нь тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 0-2 насны хүүхдүүдэд 22.00 цагийн тариаг сувилагч нар сольж тарьсан байж болзошгүй гэдэг мэдээллийг зарим эх сурвалж мэдээлж байгаа юм.
Энэ талаар Эрүүл мэндийн яамнаас тодруулахад “Хүүхдүүдийн биеийн байдал тогтворжсон. Урд оройн 22.00 цагийн тариан дээр асуудал үүссэн байна. Яг одоо цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.