Зохиогч: cool

Жигүүртэй юм шиг залуу насны Жинхэнэ боловч гэнэн хайр. Алсаа бодоогүй чи бидэн хоёрын Амьдрал болоогүй тэрхэн учрал Дурсамж дууг бүгд дуулдаг…дууны эзэн “Айзам” хамтлагийн ахлагч Ганболдод  3 өрөө байр бэлэглэжээ. Хөл хорионы өмнөхөн дуучин Ганболдод зориулсан хандивын тоглолт болох байсан. Гэвч дотооддоо халдвар тархсны улмаас тоглолт тодорхойгүй шалтгаанаар хойшилсон. Энэ тухай МУГЖ дуучин Ж.Алтанцэцэг өөрийн цахим хуудаснаа “Ганболд ах маань бие нь тааруу рок попынхон хандивын тоглолт хийх байсан ч ковидын үед бүгд боломжгүй болсон. Харин дөнгөж сая Лхагваа ах маань 3 өрөө байр бэлэглэж маш том бэлэг шинэ оны өмнө барилаа..Ямар гоё вээ Лхагваа ах маань бизнесийн хүн.…

Цааш унших

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хоёр хүнээс Covid-19-ийн халдвар илэрсэн талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.12.17/ мэдээлсэн. Албаны эх сурвалжийн мэдээлснээр тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан есөн хүнээс нэмж, вирус илэрсэн гэдгийг хэллээ. Тандалт судалгаа үргэлжилж байгаа бөгөөд батлагдсан тохиолдлуудын ойрын болон хоёрдогч хавьтлуудаас шинжилгээ авч байгаа аж. Эрүүл мэндийн яамнаас мэдээллийн үеэр тус дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хоёр хүн тус дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхдээ түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгч, хариу нь сөрөг гарч байсан. Хэвтсэнээсээ хойш 4-5 дахь хоногтоо давтан шинжилгээ хийж, Covid-19-ийн халдвар илэрсэн. Өөрөөр хэлбэл, нууц үедээ эмнэлэгт хэвтсэн байсан талаар ХӨСҮТ-ын Тандалт судалгааны…

Цааш унших

Орхон аймаг Эрдэнэт хотыг хөгжүүлэх жилийн төлөвлөгөөний төслийг Аймгийн Засаг дарга С.Батжаргал ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанд танилцууллаа. Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 7-р хуралдаан өнөөдөр цахимаар хуралдсан юм. Хуралдааны хэлэлцэх асуудлын нэгдүгээрт Орхон аймгийг хөгжүүлэх 2021 оны жилийн төлөвлөгөө батлах тухай хэлэлцлээ. Хөгжлийн жилийн төлөвлөгөө нь таван жилийн үндсэн чиглэлийн зорилго, зорилтын хүрээнд найман бүлэгт 164 арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллахаар тусгасан. Үүнд: 1. Үндэсний нэгдмэл үнэт зүйл бүлгийн хэмжээнд 3 зорилтыг хэрэгжүүлэхээр 8 арга хэмжээ 2. Эрүүл бүтээлч хөгжих тэмүүлэлтэй Эрдэнэт хүн бүлгийн хэмжээнд 5 зорилтыг хэрэгжүүлэхээр 44 арга хэмжээ. 3. Амьдарлын чанар ба дундаж давхарга бүлгийн хэмжэннд 5 зорилт 25 арга хэмжээ…

Цааш унших

УОК-ын шийдвэрээр Франкфурт – Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 165 иргэнийг татан авлаа. ОМ-138 дугаартай энэ нислэг Буянт-Ухаа нисэх буудалд 11:05 цагт газардсан бөгөөд Буян-Ухаа хилийн мэргэжлийн хяналтын албанаас зорчигчдод эрүүл мэндийн хяналт, тандалт хийж халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн Намуун, Сүнжин гранд зочид буудалд тусгаарлан ажиглалтад шилжүүллээ. Хилээр нэвтрүүлэх үед сэжигтэй тохиолдол илрээгүй. Мөн УОК-ын шийдвэрээр Алтанбулаг авто замын боомтоор монгол жолоочтой олон улсын ачаа тээврийн 42 хэрэгслийг халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн нэвтрүүлж, жолооч нарт эрүүл мэндийн тандалт хийн хяналт тавин ажиллаж байна. Энэ сарын 16-ны өдөр Замын-Үүд боомтоор нэвтэрсэн 358 чингэлэг, вагон, Сүхбаатар боомтоор нэвтэрсэн 325 чингэлэг, галт тэргэнд…

Цааш унших

Хэвлэл мэдээллийн байгууллага, иргэдээс ирсэн мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс Элемент медикал ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар тус компани нь өөрийн ландфиллын талбайд ил задгай хаягдсан байсан 350 кг эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлыг автоклавт халдваргүйтгэн, ачилт хийсэн сав, болон автомашиныг зааврын дагуу халдваргүйжүүлсэн байна. Тус ландфиллын талбай нь ахуйн хог хаягдлын цэгийн хашаан дотор байрладаг бөгөөд тусдаа хашаагүй, хамгаалалт муутай, гаднаас ил задгай хог хаях бүрэн боломжтой байсан аж. Мөн халдваргүйжүүлсэн хог хаягдлыг нэг бүрчлэн шалгахад хамгаалах хувцас комбинзон дээр Урантуяа гэсэн нэр бичсэн, 2013, 2014 оны өсгөвөр, Өмнөговь 2013, 201-300, 2014 оны хоёрдугаар…

Цааш унших

Нийслэлийн Байгаль орчны газрын байгаль хамгаалагчид өнөөдөр Олон улсын байгаль хамгаалагчдын холбооны гишүүн боллоо. Энэхүү холбоо нь 1992 онд ИБУИНВУ-д байгуулагдаж одоогоор 65 орны байгаль хамгаалагчид, мэргэжлийн холбоод гишүүнчлэлтэй байдаг юм. Байгаль хамгаалагчдын олон улсын холбоо нь байгалийн нөөцийн хууль бус ашиглалттай тэмцэж буй албан хаагчдын нийгмийн хамгаалал, аюулгүй байдал, чадавхыг бэхжүүлэх, ажлын байрны нөхцөлийг дээшлүүлэх, орон нутгийн иргэдтэй хамтран ажиллах, технологи ашиглалтыг сайжруулах, эмэгтэй байгаль хамгаалагчдын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Манай байгаль хамгаалагчид олон улсын холбоонд элссэнээр эдгээр тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөрт хамрагдаж, хамтран ажиллах боломжтой юм. Нийслэлийн Байгаль орчны газраас 2018 оноос эхлэн…

Цааш унших

Улаанбаатар хотын агаарын бохирдол нь гэр хорооллын утаа, авто тээврийн хэрэгслээс ялгарах утаа, тортог, гурван том дулааны цахилгаан станцын утаа, хөрсний бохирдол зэргээс үүсдэг гэж үздэг. БОАЖЯ-ны мэдээлснээр нийслэлийн агаарын бохирдлын 10 хувийг автомашины утаа эзэлдэг ажээ. Манай улсын хэмжээнд 20 болон түүнээс дээш насжилттай тээврийн хэрэгслийн тоо 244 мянга,15-20 жилтэй 237 мянга, 10-14 жилтэй 224 мянга, 7-9 жилтэй 95 мянга, 4-6 жил ашигласан 66 мянга мянган машин манай улсад холхиж байна. Эндээс 0-3 жилтэй машин 27 мянгахан ширхэг бий. Нийт тээврийн хэрэгслийн 75 хувь нь 10-аас дээш жил гүйчихсэн тэрэгнүүд. Нийтийн тээвэр, том оврын автобуснууд энэ бохирдлыг улам баяжуулна.…

Цааш унших

Агаарын бохирдлын өртөлтөнд хамгийн эмзэг бүлэг бол хүүхдүүд юм. Агаарын бохирдолоос үүдэлтэй өвчлөлүүдийн улмаас нярай болон бага насны хүүхэд эндэх эрсдэл өндөр байдаг бөгөөд дэлхий дахинд жил бүр 230,000 хүүхэд гадаад орчны агаарын бохирдлоос үүдэлтэй амьсгалын доод замын хурц үрэвслээр нас барж, 7 500,000 гаруй хүүхэд дотоод орчны агаарын бохирдлын улмаас эндэж байна гэсэн судалгааг ДЭМБ-аас гаргасан байна. Мөн агаарын бохирдол төрөлтийн үр дүнд хүүхэд бага жинтэй, эсвэл дутуу төрөх зэргээр нөлөөлж, хүүхдийн уушиг гэмтсэнээр насан туршийн эрүүл мэндэд нь сөрөг нөлөө үзүүлдэг. Иймээс Монгол Улсад хүүхдийн сайн сайхныг хангах нэг гол хүчин зүйл нь тэднийг агаарын бохирдлоос хамгаалах. Эцэг…

Цааш унших

Өнөөдөр таван хүний шинжилгээнд коронавирус илэрч, улсын хэмжээнд нийт бүртгэгдсэн тохиолдол 923 болсон. Шинээр бүртгэгдсэн таван тохиолдлын хоёр нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт байсан хүн гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ. Тэрбээр “Халдвартай нь батлагдсан тухайн хоёр иргэн эмнэлэгт хэвтэх үедээ шинжилгээгээр коронавирусийн халдваргүй гарч байсан. Хэвтсэнээс хойш 4-5 хоногийн дараа хийсэн давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ. Өөрөөр хэлбэл, халдварын нууц үедээ эмнэлэгт хэвтсэн байна. Бид өчигдрийн 18:00 цагаас хойш ажиллаад халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох 69 хүнийг тусгаарлах байруудад тусгаарласан. Мөн хавьтал болсон гэж үзсэн нийт 171 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Тандалт, судалгаа үргэлжилж байна.…

Цааш унших

Өхөөрдөм, хөөрхөн, ялдам гэх үгнүүд түүнийг тодотгох болов уу. “Үүлэн үст” хэмээн нэг хэсэг нэрлэгдэж явсан жүжигчин Б.Мишээл ихэнхдээ эгдүүтэй, эрх танхи бүсгүйн дүрийг бүтээсэн. Анхны нөхрөөсөө салсны дараа тэрээр насанд хүрэгчдэд зориулсан сэдэв бүхий дүр бүтээж, инстаграм хуудаснаа задгай гэмээр зураг оруулсан нь шүүмжлэл дагуулж эхэлсэн. Харин хоёр дахь амьдралаа эхлүүлсэн тэрээр дахин өөр дүр бүтээж эхэлсэн байна. Ялдам Б.Мишээлийн чөлөөт дүр төрх танд таалагдаж байна уу?

Цааш унших