Зохиогч: cool

Улаанбаатар хотын ерөнхий менежерийн ээлжит бус шуурхай зөвлөгөөн цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа. Энэхүү зөвлөгөөнөөр хот нийтийн аж ахуйн чиглэлээр цаашид гүйцэтгэх ажлуудыг дүүргийн Засаг даргын орлогчид, харьяа газрууд болон гэрээт байгууллагуудын удирдлагуудад үүрэг өглөө. Мөн бүх нийтийн бэлэн байдлын хугацаанд хийж хэрэгжүүлсэн шуурхай зөвлөгөөний журмын хэрэгжилтэд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний дүн, энэ сард шуурхай удирдлага зохицуулалтын төвд ажиллах хариуцлагатай жижүүрийн хуваарь, бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд хот нийтийн аж ахуйн чиглэлээр хэрэгжүүлсэн ажлууд, хог цэвэрлэгээ, тээвэрлэлт, ариутгал халдваргүйтгэл, аюултай хог хаягдлын устгалын нэгдсэн дүн, нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээг тогтвортой байлгах, махны үнийг тогтворжуулах, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой…

Цааш унших

Сагсан бөмбөгийн домогт тамирчин Коби Брайант агсны эхнэр Ванесса Брайант шүүхэд дуудагджээ. Учир нь түүний ээж Софиа Лайн Ванессагаас таван сая ам.доллар, цоо шинэ байшин, автомашин мөн 18 жилийн турш зээ нараа харж хандсан мөнгөө нэхэмжилжээ. Тэрбээр 18 жилийн хугацаанд хүүхэд харж байсан нэг цагаа 96 ам.доллараар үнэлсэн аж. Ванесса Брайант одоогоор Калифорни мужийн Оранжийн дээд шүүхэд дуудагдаад байгаа бөгөөд түүний ээж Софиа Лайны хэлж буйгаар хүргэн нь нас барахаасаа өмнө түүнийг бүх насаар нь халамжлахаа амласан гэжээ. Софиа Лайн шүүхэд өгсөн мэдэгдэлдээ “Коби Брайантыг нас барснаас хойш миний амьдралд олон таагүй зүйлс болж өнгөрлөө. Ванесса Брайант түүний надад амласан…

Цааш унших

УОК-оос 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр баталсан “Зорчигч тээврийг зохицуулах түр журам”-ын дагуу өнөөдөр өглөөний 06.00 цагаас эхлэн Улаанбаатараас гарах хөдөлгөөнийг хаалаа. Тэгэхдээ хүнс, шатахуун, өвс тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл ачсан автотээврийн хэрэгслийн жолооч, албан томилолт, буяны ажилд оролцох зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг PCR шинжилгээний хариуг үндэслэн нэвтрүүлэх юм. Уг журамд зааснаар Улаанбаатарт гацсан иргэдийг гаргах ажлыг 12 дугаар сарын 1-10-ны хооронд зохион байгуулсан. Гэвч зарим иргэний PCR шинжилгээний хариу гараагүй байсныг үндэслэн дээрх хугацааг сунгасан юм. Өөрөөр хэлбэл журмын 2.8-д PCR шинжилгээ өгсөн боловч гарч амжаагүй иргэдийг 12 дугаар сарын 14-18-ны 06:00 цаг хүртэл гаргах ажлыг…

Цааш унших

Таван жилийн өмнө Зэвсэгт хүчний 337 дугаар ангид унасан нисдэг тэрэгний ослын буруутныг тогтоож чадахгүй байна Налайх дахь Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн байрлалд одоогоос таван жилийн өмнө буюу 2015 оны арванхоёрдугаар сарын 23-ны 21.00 цагийн үед “Ми-8Т” загварын нисдэг тэрэг осолдож, бортмеханикч, ахмад М.Батбаяр амиа алдан, 10 хүн бэртсэн юм. Осол гарснаас хойш таван жилийн хугацаа өнгөрөхөд гэм буруутай хүмүүсийг тогтоож, хариуцлага хүлээлгэж чадсангүй. Шөнийн цагаар хийсэн уг нислэгийг Зэвсэгт хүчний Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлалаас баталсан удирдамжийн дагуу тус ангийн удирдлага, сургагч-багш нар, ОХУ-д суралцаад ирсэн шинэ төгсөгчид, дээрх командлалын зарим албан тушаалтны хамтаар хийсэн төлөвлөгөөт нислэг байсан.…

Цааш унших

Хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаа явуулж буй эвлэл, холбоод нэгдэж, Хэвлэлийн эрх чөлөөний төлөө Үндэсний түр зөвлөлийг байгууллаа. Тус зөвлөл нь Хэвлэлийн эрх чөлөөг хангах, хамгаалах, баталгаажуулах үндсэн чиглэлээр ажиллах бөгөөд Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг батлах хүртэл үндэсний хэмжээний зөвшилцлийн үйл ажиллагаа явуулах юм байна. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 13.14 дэх хэсэгт хэвлэл мэдээллийн салбарынхан төдийгүй иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хумисан, ялын бодлогыг чангаруулах замаар хэвлэн нийтлэх эрх чөлөөг хааж боох агуулгатай өөрчлөлтийг ХЗДХ-ийн яамнаас санаачлаад байгаа. Үүнтэй зэрэгцэн Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд төрийн оролцоотойгоор хэвлэлийн эрх чөлөөг хяналтдаа авах зохицуулалт оруулах…

Цааш унших

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Тэрээр, Өчигдөр нийт 9070 хүнд шинжилгээ хийхэд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс 18 тохиолдол илэрлээ. Энэ кластераас өчигдөр 2 тохиолдол илэрсэн. Ингээд нийт 20 боллоо. Өмнө нь халдвар авсан голомтод бүс нутагт амьдардаг 2 хүнээс анхны тохиолдол гарсан. Үргэлжлүүлэн тандан судалж, хавьтлыг илрүүлж байна. Ойрын болон хоёрдогч хавьтлын 645 хүнийг олж, 266 хүнийг ажиглах байранд тусгаарлаж, 469 хүнийг гэрийн ажиглалтад байлгаж байна. Эдгээр 469 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн ажилтан, өвчтөн, сахиур 376 хүнийг тусгаарлан ажиглаж байна. Хүн ардын дунд халдварыг тархаахгүйн тулд голомтыг хянах ажлыг зохион байгуулж байна. Иргэд сандрах хэрэггүй. Голомтыг…

Цааш унших

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзоригтой цаг үеийн асуудлуудаар ярилцлаа. ​Нийслэлийн хэмжээнд хүүхдийн эсрэг гэмт хэргийн нөхцөл байдал ямар байна вэ? Нийслэл хотод энэ оны эхний 11 сарын байдлаар хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24,7 хувиар, хүүхэд гэмт хэрэгт өртөж хохирсон үзүүлэлт 30,7 хувиар тус тус буурсан байна. Ихэвчлэн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг болон хулгайн гэмт хэрэгт холбогдож, хохирсон байгаа нь анхаарал татаж байна. Түүнчлэн золгүй байдлаар ахуйн хүрээнд бэртэж гэмтэх, улмаар амь нас, эрүүл мэндээр хохирох тохиолдол гарсаар байна. Энэ жилийн хувьд ковидоос шалтгаалж хүүхдүүд…

Цааш унших

Экологийн цагдаагийн алба, Орчны бохирдлыг буруулах үндэсний хороо, хамтран Орчны бохирдлыг бууруулъя аяны хүрээнд иргэн та бүхэнд зөвлөж байна. Айдас төрүүлсэн агаарын бохирдол гадаа биш гэрт үүсч хүний эрүүл мэнд, амьдрах орчинд аюул заналхийлсээр байна… Тодруулбал:  Химийн найрлагатай цэвэрлэгээний төрөл бүрийн бодис, тамхины утаа, гадаад орчинд үүссэн агаарын бохирдол зэрэг нь  дотоод орчны агаарыг ихээр бохирдуулдаг. Улмаар нүүрс төрөгчийн дутуу исэл, азотын давхар исэл, тоосонцор, дэгдэмхий  органик нэгдлүүд агаарт дэгдэж  хүний биед  нэвтэрснээр уушгины хатгалгаа, бага жинтэй төрөлт, хавдар үүсгэдэг. Энэ талаар дэлхийн улс орнууд сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд ярьж, арга хэмжээ авч байгаа хэдий ч дорвитой үр дүнд…

Цааш унших

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хоёр хүнээс Covid-19-ийн халдвар илэрсэн талаар Эрүүл мэндийн яамнаас өчигдөр /2020.12.17/ мэдээлсэн. Албаны эх сурвалжийн мэдээлснээр тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан есөн хүнээс нэмж, вирус илэрсэн гэдгийг хэллээ. Тандалт судалгаа үргэлжилж байгаа бөгөөд батлагдсан тохиолдлуудын ойрын болон хоёрдогч хавьтлууд болох 200 орчим хүнээс шинжилгээ авч гэр гэрт нь тусгаарлаж, тандалт судалгааг үргэлжлүүлэн хийж эхэлсэн байна. Эрсдэл ихтэй энэ цаг үед эмнэлгийн байгууллагт хэвтэн эмчүүлсэн хүмүүс халдвар авна гэдэг үнэхээр харамсалтай. Коронаг дотооддоо алдчихаад байхад мэргэжлийн салбарын алдаа гаргасан сайдыг ажлаас нь халахгүй байгаа нь ямар учир байна вэ. Зориуд Монгол иргэдийг өвчлүүлэх, улсыг…

Цааш унших

“Киви”-гийн нэлээдгүй ачааг нуруундаа үүрдэг бүсгүй бол Намуунаа. Айл гэрийн эзэгтэй болоод хөөрхөн хүүгийн ээж болсон тэрээр нөхөртөө ямар их хайртайгаа илчлэв. Тэрээр өчигдөр баглаа дүүрэн сарнай цэцэгсийг нөхрөөсөө гэнэтийн бэлгээр хүлээж авсан бөгөөд энэ үйл явдал сэтгэлийг нь маш их хөдөлгөснөө фенүүдтэйгээ хуваалцжээ. Мөн нөхөртөө хандаж “Би чамд хайртай нарнаас том тэрбум их” хэмээн цахим хуудаснаа бичжээ. Ц. Намуунаагийн нөхөр Үл хөдлөх хөрөнгийн газрын даргаар ажиллаж байгаад сүүлд ГХЯ-ны Дипломат байгууллагын үйлчилгээ, аж ахуйн газрын дэд даргын суудалд очсон М.Долгормаа гэх хатагтайн хүү юм. Тэд өдгөө Sodon foods брэндийг гэр бүлийн бизнесээ болгон эрхэлж байгаа.

Цааш унших