Алтай холдинг ХХК-ийн санаачилгын дагуу “Бүх нийтийн бэлэн байдлын үед ард иргэдээ хүнсээр хангах үүрэг”-ээ ухамсарлан, хичээнгүйлэн ажиллаж буй Имарт хайпермаркет нийт 800 гаруй ажилчдаа урамшуулсан, хүнсний бараа бүтээгдэхүүн өгсөн талаар мэдээлж байсан билээ. Ажилчид нь ч үүнд маш их талархаж байгаагаа, компаниараа бахархаж буйгаа сошиал сувгаар дамжуулан давалгаалан илэрхийлж байсан юм. Имарт хайпермаркет ХХК-нийн зарим ажилтан, албан хаагчид компаниас өгсөн хүнсний хангамжийг өөртөө авалгүй, тусламж илүү хэрэгтэй байгаа хүмүүст хандивлах саналыг гаргасан байна. Үүнийг нь компанийн зүгээс дэмжин өнөөдөр амжиргааны түвшин доогуур, олон хүүхэдтэй ганц бие өрх толгойлсон эмэгтэйчүүд, ганц бие өндөр настан гэх мэт нийт 200 өрхөд хүнсний…
Зохиогч: cool
Орчлон хорооллын бохир нь айлуудын гал тогооны угаалтуур, нойлын суултуураар орж ирж байна гэх мэдээлэл цахимд нийтлэгджээ. Энэ талаар иргэн Энхмаа Мягмар “Сөх-ийн тухай санал гомдол” группд нийтэлсэн байна. “Сайн байцгаан уу СХД 21р Хороолол Орчлон хороолол Жинст Өргөө ХХК жинст өргөө сөх хариуцлага хүлээ! Өвчин зовлонтой хүнд хэцүү энэ цагт 00 суултуур угаалтуур гал тогооны угаалтуур бүгдээс айлуудын бохир орж ирээд байна бид яах ёстой вэ Манайх 1 давхар манайд бөглөрсөн юм бас угаалгын машин ажиллуулсан зүйл байхгүй байхад ийм юм сардаа 1-2 удаа болдог байсан одоо бүр өдөр болгон ингэж бохирт автдаг боллоо. Нялх нойтон хүүхэдтэй айл шалаар…
Авъяас билэг нь ундарсан жүжигчин Д.Хүрэлхүү Х.Намуун, Х.Сүрэн гэх алт шиг хоёр охинтой. Түүний том охин Х.Намуун Монголчуудад тэр дундаа охид бүсгүйчүүдэд хэдийн танил болжээ. Тэрээр “Wolarsan“ хэмээх өөрийн нэрийн гоо сайхны бүтээгдэхүүнээ гаргаж, хувийн бизнесээ амжилттай явуулж байгаа чадварлаг нэгэн. “2020 онд Намуун” гэж есөн зорилго тавьж хөдөлмөрлөсөн байна. Өчигдөрхөн өөрийнхөө хүсэн хүлээсэн 4-5 өрөө цагаан том цонхтой байрандаа нүүж орж ээж,дүү хоёртойгоо цэвэрлэгээ хийж байгаа талаараа сошиалд нийтэлсэн . Залуучуудад үлгэр дуурайлал болж зорилго тавьж ажиллаж чадвал заавал зорилгодоо хүрдэг юмаа гэдгийг бодитойгоор түүнээс харж болно. Тэрбээр ” Та нар минь бас дараа жилийн зорилгуудаа заавал бичээрэй. Зүгээр…
Цоохор ирвэс бол “Улаан ном”-д орсон, агнахыг хуулиар хориглосон цөөн тоо толгойтой амьтан. Тэр ч утгаараа энэ сүрлэг амьтны зургийг авна гэдэг гэрэл зурагчдын хувьд аз, авъяас, ур чадвар шаарддаг. Энэ удаад бид цоохор ирвэс усанд хэрхэн загас барьж идэж байгаа нэн ховор агшинг гэрэл зургаар хүргэж байна Цоохор ирвэс бол сүрлэг сайхан амьтан. Бас хуулиар хамгаалагдсан ховор амьтны нэг. Цаст өндөр уулын мөсөн оргилд хүрч, хад асганд нуугдаж, өвөр, хоолойгоор нь хэрэн тэнэж, бэлд нь бууж чаддаг цорын ганц амьтан цоохор ирвэс учраас уулын сүр сүлд түүнд шингэжээ. Монголд ойролцоогоор 1000 орчим ирвэс бий гэж судлаачид үздэг. Энэ амьтны…
Экологийн цагдаагийн алба, Орчны бохирдлыг буруулах үндэсний хороотой хамтран Орчны бохирдлыг бууруулъя аяны хүрээнд иргэн та бүхэнд зөвлөж байна. Дэлхийн нийт өвчлөлийн 2.7 хувь нь гэр доторх агаарын бохирдлоос үүдэлтэй гэсэн судалгаа бий. Яагаад? .. Учир нь хүн амьдралынхаа 70-90 хувийг дотоод орчин болох гэр, ажлын байрандаа өнгөрүүлдэг. Гэтэл бидний ихэнх нь агаар орчны бохирдол гэхээр гадаах агаарыг төсөөлдөг. Гэвч хүүхдийг тань өвчлүүлдэг, харшилтай болгодог гол хүчин зүйл бол дотоод орчны бохирдол юм. Тухайлбал гэрийн аль нэг гишүүн тамхи татдаг бол хүүхэд нь уушгины өвчин, хатгалгаа, гуурсан хоолойн багтраа, ханиалгаар өвчлөх нь элбэг байдаг. Тамхины утаан дахь бохир нэгдлүүд орчны…
Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн мэдээлснээр өчигдөр /2020.12.18/ нийт 11191 сорьцод PCR шинжилгээ хийснээс 12 хүнээс Сovid-19 илэрлээ. Батлагдсан тохиолдлуудын зургаа нь Баянзүрх дүүргийн голомтоос илэрсэн бол арванхоёрдугаар сарын 16-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн зургаан хүний давтан шинжилгээнээс Сovid-19 халдвар илэрсэн байна. Улаанбаатарт бүртгэгдсэн Сovid-19 халдварын батлагдсан нийт тохиолдол 169 болжээ.
УИХ-ын гишүүн Н.Учралын бие хүнд байгаа талаар бид өнгөрсөн сард мэдээлсэн билээ. Тэрбээр Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Гишүүний бие одоог хүртэл дээрдээгүй, сэхээнд орсон хэвээр байгаа гэж түүний ойрын эх сурвалж болон эмнэлгийнхэн хэлж байна. Харин түүнд яг юу тохиолдсон, яагаад бие нь муудсан талаарх мэдээлэл тодорхойгүй хэвээр. Цахим орчинд “Н.Учралын бөөр ажиллагаагүй болсон, нойр булчирхай нь муудсан, гадны нөлөөтэйгөөр хордуулсан байж болзошгүй” гэх мэт олон таамаг яригдаж байна. өнөөдөр.мн
Үтрээ чинь дэлбэрчихнэ шүү дээ. Өчигдөр шөнөжин нэг эмэгтэйтэй чатаар ярилцав. Төрсний дараах сэтгэл гутрал гээд яриад байдаг болохоор магадгүй надтай ярилцахыг хүссэн байх. Бас ганц бие ээж гэдэг утгаар минь хандсан ч байх. Сарын дараа гэхэд төрөх гэж байгаа түүнд нөхөр нь “Хэрвээ чи үтрээгээрээ төрөх юм бол сунаж дэлбэрнэ. Манай найзуудын эхнэрүүд дандаа тэгж төрөөд сунаад муухай болсон учраас тэд салцгааж байна. Эхнэрээсээ ямар ч таашаал авч чадахгүй тул араар нь тавьсаар байгаад харилцаанд нь асуудал үүсдэг. Тэгээд тэр нь даамжирсаар байгаад салалт дээрээ тулдаг. Тэгээд ямар шууд “үтрээ чинь муухай сунасан учраас таашаал авч чадахгүй байна” гэж…
Боловсролын яамны ааштай аатай Төрийн нарийн даргаас УИХ-ын гишүүн болтлоо дэвшсэн Б.Баярсайхан гишүүн Н.Учрал гишүүний нэрийг буруу бичиж алдаа гаргалаа. Төрийн дээд байгууллагыг удирддаг хүн байтал хүний нэрийг буруу бичнэ гэдэг доромжлол тохуурхал мэт сэтгэгдлийг иргэдэд төрүүлж байна. Түүний бичсэн постны агуулга нь Н.Учрал гишүүнийг эвийлж хайрласан мэт боловч гаргасан алдаа нь доромжлол мэт харагдаж байгаа юм. Эх орныхоо бодлогыг боловсруулдаг, мөн боловсролын байгууллагын удирдлага явсан хүнээс ийм алдаа гарна гэдэг байж боломгүй асуудал юм.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг дэх Улаанчулуутын хогны цэгт эмнэлгийн зүү тариур, хамгаалах хувцас, цустай хуруу шил гэх мэт хаягдлыг халдваргүйжүүлж, устгалгүйгээр ил хаясан нь илэрсэн. Үүнийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (МХЕГ), Экологийн цагдаагийн алба (ЭЦА) хамтран шалгаж байна. Энэ талаар МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтийн хэлтсийн дарга Д.Баярболд, Экологийн цагдаагийн албаны Байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, хурандаа Т.Баатар нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтийн хэлтсийн дарга Д.Баярболд: -Улаанчулуут дахь хогны цэгт “Элемент медикал” компанийн 350 кг хог байсан. Хаягдлыг цуглуулж, “Элемент медикал” компаниар халдваргүйжүүлүүлж, хогны бүтцийг судалсан. Экологийн…
