Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа. Тэрбээр “Өчигдрийн хувьд улсын хэмжээнд нийт 3,071 шинжилгээ хийгджээ. Өчигдөр орой 17:00 цагаас хойш нийт 21 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Тодруулбал, Улаанбаатар хотод 6 тохиолдол Сэлэнгэ аймагт 5 тохиолдол Дорноговь аймагт 6 тохиолдол Орхон аймагт 4 тохиолдол тус тус шинээр бүртгэгдсэн байна. Улсын хэмжээнд кластерлаж гарч байгаа голомт өвчлөлийн тоо нийтдээ 142 болжээ. Дотоодын халдварыг өссөн дүнгээр танилцуулбал, Улаанбаатар хотод-38 Сэлэнгэ аймагт-58 Дорноговь аймагт-12 Орхон аймагт-16 Говьсүмбэр аймагт-1 Дархан-Уул аймагт-16 тохиолдол бүртгэгдээд байна. Ингээд Монгол Улсад батлагдсан халдварын тохиолдол 578 боллоо. Үүнээс 337 хүн буюу нийт…
Зохиогч: cool
Төрийг ухаанаар биш булчингаар удирдахаар ийм л байдаг. 1. Халдвартай хүмүүсийг тусгаарла гэхээр халдвартай, халдваргүйг нийлүүлээд хориод тусгаарлах байрнаас халдвар түгээнэ. 2.Бөөгнөрөл үүсгэхгүй бай гэхээр зөвхөн тодорхой цагуудад бүгдийг нэг дор явуулж бөөгнөрүүлнэ 3 Дархлаагаа хамгаалахын тулд хангалттай унтаж амар гэхээр хүргэлтийг шөнө болгож унтуулахгүй 4 Халдвар хамгааллын дэглэм сахь гэхээр шөнө ирсэн хүнсний бүтээгдэхүүнийг гэртээ хадгалах нөхцөл бүрдүүлнэ 5. Дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж, ажлын байр нэмэх алтан боломжийг ашиглахын оронд халамж,хүүхдийн мөнгөөр түр угжихаас өөрийг сэтгэхгүй Ийм л байна. Сэтгүүлч Б.Отгон
Өнөөдөр цахимаар хуралдсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит бус I хуралдаанаар Орхон аймгийн 2020 оны төсөвт зохицуулалт хийх асуудлыг хэлэлцэж 372 сая төгрөгийг Орхон аймгийн онцгой комиссын үйл ажиллагаанд зарцуулахаар баталлаа. Уг хөрөнгийг цар тахлын дэгдэлтийн үед бэлэн байдалд ажиллаж байгаа төрийн тусгай албан хаагчдын халдвар хамгааллын хувцас хэрэглэл, бэлэн байдлын нөөц бүрдүүлэхэд зарцуулах ажээ. Мөн эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлыг хангах, эмч, ажилтнуудын цалин хөлс, ариутгал халдваргүйтгэлийн дэглэмийг сахиулахад 36 сая төгрөг, БОЭТ-ийн Ковид-19 вирусний өвчин үүсгэгчийг илрүүлэх, шинжилгээ авах вируслогийн лабораторийг шилжүүлэх, засварлахад 16 сая төгрөгийг зарцуулахаар шийдвэрлэсэн юм. Хуралдааны үеэр хүнсний хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлэх, иргэдийн идэш хоол…
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор Мэргэжлийн хяналтын байгууллагын нийт 1400 албан хаагч МХЕГ, НМХГ, 21 аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хилийн боомтуудад Шуурхай штаб болон эргүүл хяналт, тандалт хийн ажиллаж байна. ХАЛДВАРГҮЙТГЭЛ: Өнгөрсөн 24 цагийн (2020.11.19-ний 06:00 цагаас 2020.11.20-ны 06:00 цаг хүртэл) хугацаанд улсын хэмжээнд 177759 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 367 объектын 127777 мк2 талбайд хийгдсэн голомтын эцсийн ариутгал халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллав. Тухайлбал, Монголика амралтын газарт 90 м.кв талбайд, Намуун зочид буудалд 150м.кв талбайд голомтын халдваргүйтгэлийг ЗӨСҮТ хийсэнд хяналт тавив. Улсын хэмжээнд халдваргүйжүүлэлт хийх эрх бүхий 68 аж ахуйн нэгжийн…
Коронавируст халдвар (COVID-19)-ын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас олгодог ЦАЦРАГИЙН ҮҮСГҮҮР БОЛОН ИОНЖУУЛАГЧ ЦАЦРАГ ҮҮСГЭГЧТЭЙ АППАРАТ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ АШИГЛАХ, ХАДГАЛАХ, ИМПОРТЛОХ, ЭКСПОРТЛОХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН хүсэлтийг IGOV.MN цахим системээр дамжуулан хүлээн авч, шийдвэрлэж байна. https://igov.mn/ Хэрхэн ашиглах талаар гарын авлага үзэх бол ЭНД ДАРНА УУ Лавлах утасны дугаар (52)-265645
Бүх нийтээрээ цар тахлаас сэргийлж буй энэ цаг үед зохион байгуулалттай холбоотой гарц гаргалгааг иргэд илэрхийлж буй. Үүний нэг болох иргэн Г.Мөнхсүхийн ‘Дарга нар аа хөл хориондоо биш дата менежментдээ байгаа юмаа’ байр суурийг хүргэж байна. Дарга нар аа хөл хориондоо биш дата менежментдээ байгаа юмаа За амрыг эрье хаа хүрэх үү? Иргэний үнэмлэхийн чинь зургийг авна гэнээ цагдаа ах. Иргэний үнэмлэхийн QR кодыг уншуулдаг пос машин цагдаа нарт тараагаад хөдөлгөөн шилжилтийг бүртгэх юм гэнээ Хотын дарга маань. Хэнд хэзээ хэрэг болох нь мэдэгдэхгүй зургаар цагдаа нарынхаа утсыг дүүргэж байсан дор бол арай инновацлаг дэвшилттэй санаа юмуу даа чааваас. Чааваас…
Хилчид шуурганд төөрсөн иргэнийг аварлаа Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт 2020 оны арваннэгдүгээр сарын 18-наас 20-ны өдрүүдэд үргэлжлэн шуурсан цасан шуурганд малтайгаа уруудаж иргэн төөрсөн байна. Үүнтэй холбоотойгоор хилчид сумын онцгой комисстой хамтран шуурхай ажилласны үр дүнд хилийн зурваст илрүүлэн, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллалаа.
Х.Нямбаатар хууль зөрчиж, сэтгүүлчдийг тагнаж, захидал харилцааны нууц задруулав уу? Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хууль зөрчсөн байж болзошгүй үйлдэл өнөөдөр гаргажээ. Тодруулбал зөвхөн сэтгүүлчид болон хэвлэлийн төлөөлөгчдийн мэдээ мэдээлэл шуурхай солилцдог “Хэвлэлийнхэн” групп чатны тодорхой хэсгийг гаргаж цахим орчиндоо байршуулжээ. Энэ нь өөрөө захидал харилцааны нууцыг задруулсан буюу хууль зөрчсөн байж болзошгүй үйлдэл юм. Тиймээс сэтгүүлчид нэгдэж Хууль зүйн сайдыг захидал харилцааны нууц задруулсан хэргээр шалгуулахаар болжээ.
Сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд хязгаарлалт хийж буйтай холбоотойгоор МСНЭ мэдэгдэл гаргалаа Цар тахлаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдал, хөл хорионы дэглэмийг хэрэгжүүлэхээр эрх бүхий байгууллагуудаас гаргасаар ирсэн хууль, тогтоомж, журмууд хэвлэлийн эрх, эрх чөлөө, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд улам бүр хязгаарлалт хийсээр байгаа нь цаашид ноцтой үр дагаварт хүргэж болох буруу жишгийг тогтоож байна хэмээн үзэж МСНЭ-ээс мэдэгдэл гаргалаа.
“Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Д.Баттөмөр буюу Банш Батаагийн дөрөв дэх охиноо өлгийдөн авчээ. Оюутан ахуй цагтаа эхнэртэйгээ үерхэж, “Учиртай гурван толгой” дуурийн Балган шиг л дурлаж явсан гэх тэднийг хоорондоо их адилхан хосууд гэж ярьж дүгнэдэг юм билээ. Тэдний дундаас аав, ээжтэйгээ тунчиг адилхан “Сар” нэртэй гурван охин мэндэлсэн бол ийнхүү өнөөдөр одонгийн дөрөвдэх охин төрлөө. Ингээд Батаагийнх гэдэг айл зургаан. “Банш”-тай болжээ. Гэр бүлд нь гэгээн сайхныг хүсье ээ.
