Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавируст халдварын тохиолдол нэмэгдсэн талаар мэдээллийг өглөө. Тэрбээр “Арванэгдүгээр сарын 19-нд улсын хэмжээнд 3,625 шинжилгээ хийхэд 3,588 хүний шинжилгээнд халдвар илрээгүй. Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгээд ирсэн эхнийг сахиулагчдын гурав дахь давтан шинжилгээг хийхэд нэг хүнээс халдвар илэрлээ. Алтанбулаг боомтоор энэ сарын 16-нд орж ирсэн ТИР машины жолооч нэг иргэний шинжилгээнд халдвар илэрсэн. Өчигдөр орой 17:00 цагт мэдээлэл хийснээс хойших шинжилгээний дүнг танилцуулъя. Улаанбаатарт шинээр 15 тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 33 Сэлэнгэ аймагт 10 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 51 Дархан-Уул аймагт 5 тохиолдол шинээр…
Зохиогч: cool
Өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үеийн шүүх хуралдааны зохион байгуулалт -Эрүүгийн хэргийн танхимын шүүх хуралдаан ЛХАГВА, БААСАН гаригт, Иргэний хэргийн танхимын шүүх хуралдаан МЯГМАР, ПҮРЭВ гаригт, Захиргааны хэргийн танхимын шүүх хуралдаан ДАВАА, ЛХАГВА гаригт тус бүр хоёр удаа явагдана. -Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед шүүх хуралдааныг дараах байдлаар явуулна. Үүнд: а. Шүүх хуралдааныг зайнаас буюу технологи ашиглаж явуулах ба ингэхдээ хэргийн болон хуралдааны оролцогчдыг шүүх бүрэлдэхүүн, нарийн бичгийн дарга байгаа танхимаас өөр танхимд оруулах байдлаар зохион байгуулалт хийнэ. б. Танхим /биечлэн/-д шүүх хуралдаан хийх зайлшгүй тохиолдолд шүүх бүрэлдэхүүн, нарийн бичгийн дарга болон хэргийн оролцогчид амны хаалт,…
“Ковид-19” халдварт цар тахлын тархалтыг хумих зорилгоор халдвар тээгчийг олж тогтоох, халдварын батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтлыг илрүүлэх ажлыг эрүүл мэндийн байгууллагаас зохион байгуулж байна. Энэ хүрээнд 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш буюу: • “UB palace”-т “Хархан нүдэн” тоглолт, • Соёлын төв өргөөнд “Эмоци” продакшины тоглолт, • “Говь гурван сайхан” караоке, • Төмөр замын “Өгөөж” цайны газарт үйлчлүүлсэн иргэд дараах шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах, эсвэл 1800-0119 дугаарын утсанд хандаж зөвлөгөө, мэдээлэл авахыг зөвлөж байна. Үүнд: • 37,1 0 С-ээс дээш халуурах • Үнэрлэх, амтлах мэдрэхүй өөрчлөгдөх • Хоолой өвдөх • Толгой өвдөх…
М Си Эс группын Дэд ерөнхийлөгч, Шарк Д.Энхтүвшин эхнэртээ гэнэтийн бэлэг барьжээ. Энэ тухай түүний гэргий Ц.Нямаа “Баярлалаа гэнэтийн байлаа. Доор таньд цэцэг үлдээсэн гэхээр нь гараад авсан чинь ийм гоё шинэхэн сарнайн баглаа. Энэ хэцүү үед ховрын юм байлаа” гэжээ. Шарк Д.Энхтүвшингийн гэргий Ц.Нямаа тэр бүр олны өмнө гараад байдаггүй нууцлаг бүсгүй. Тэрбээр миссийн титэм хүртэл хүртэж явсан 90-ээд оны үеийн сайхан бүсгүйчүүдийн нэг билээ. Хосууд хүүхдүүдийнхээ боловсролд ихээхэн анхаардаг бөгөөд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Одоогоос хоёр жилийн өмнө би Сингапурт амьдарч байлаа. Тэр үед манай хүүхдүүд тэндэхийн сургуульд суралцсан юм. Тэнд бол хүүхдэд пифагорын теором заахаас илүүтэй хүүхэд яаж…
Рок попын дуучдаас чин зүрхний нууцаа бие биедээ дэлгэдэг найзууд бол дуучин С.Наран, Ж.Алтанцэцэг. Насаараа үе тэнгийн, нуруугаараа ойролцоо тэдний хобби ч ижилхэн. Сүүлийн үед хамтдаа бүжгээр хичээллэж эхэлсэн байдаг. Тэгвэл найз дуучин хөл хорионы өдрүүдэд дасгал хөдөлгөөнтэй байхыг уриалж, “Та яг одоо сууж байна уу. Хэдхэн минут бид хоёртой хамт хөдлөөрэй” гэжээ. Дуучин С.Наран, Ж.Алтанцэцэг нөхөрлөлийн баталгаа болгож 2015 онд “Найзууд” дуу гаргаж, хамтарсан тоглолт хийж байсан.
2018 оны зун “Маск” продакшны залуу жүжигчид болох Бямбадорж, Ариунчимэг буюу Бидо Ари нар сүр дуулиантайгаар хуримаа хийж цахим ертөнцөөр тэдний аз жаргалтай гэр бүлийг шагшин магтацгааж байсан цаг саяхан. Хуримынхаа нэг жилийн ой дээрээ тэд хоёр тийш болсон юм. Тэд дундаасаа бяцхан охинтой. Охин нь өдгөө ээжтэйгээ хамт амьдардаг. Тэгвэл жүжигчин Бидо өөрийн цахим хуудаснаа “Охиноо маш их санаж байна. Короновирусын хөл хорио дуусахаар зөндөө хамт байна аа” хэмээн бичжээ. Бидо, Ари нарын салсан шалтгааныг жүжигчин Б.Мишээлтэй холбон тайлбарладаг. Хосуудын гол “хар муур” болсон Б.Мишээл өдгөө улс төрч залуутай хоёрдахь амьдралаа эхлүүлэхээр зэхэж байгаа. Жүжигчин Ариунчимэгийн хувьд хуучин нөхөртөө…
“Фантастик” продакшны жүжигчин Э.Алдар гуч гарсан хойноо гэр бүл зохиож, гэр бүлийн үнэ цэнэ, аз жаргалыг мэдэрч яваа. Тэрээр хөл хорионы өдрүүдэд эхнэртэйгээ цагийг зугаатай өнгөрүүлж буй бололтой. Өөрийн цахим хуудаснаа “Карантинд юу эсийг хийхэв” хэмээх гарчигтай, гэрэл зургийг цахим хуудаснаа нийтлэжээ. Түүний гэргийг Хулан гэдэг. Үерхээд багагүй хугацааг өнгөрүүлсэн тэд өнгөрөгч зун бяцхан охины аав ээж болсон. Жүжигчин Э.Алдарын хувьд өөрийнхөө амьдралыг баталгаажуулсны дараа гэр бүлтэй болж, хариуцлагатай аав, хань болохыг хүсдэг тухайгаа дурдаж байсан удаатай. Түүний мөрөөдөл ийн биеллээ олжээ.
Хөтлөгч, жүжигчин, найруулагч Г.Анхбаяр буюу Анхаа монголын хамгийн баян хөтлөгчдийн нэг. Монголын томоохон группын хүргэн болсон тэрээр хөл хориог өөрийнхөө хоббигоо хөгжүүлэхэд голлон анхаарч, уран зураг зурах болсон байна. Түүний гэргий Дөлгөөн нөхрийнхөө зурсан уран зургуудыг өөрийн цахим хуудаснаа нийтлэжээ.
“Улаанбаатар Сонгодо” эмнэлгийн Ерөнхий захирал, хүний их эмч Б.Болдсайхан өөрийн санаачлагаар “Зүрх мартахгүй” төслийг өнгөрсөн тавдугаар сард эхлүүлж олон хүүхдэд амьдрал бэлэглэсэн. Тэрээр алслагдсан аймаг, сумдад сар бүр өөрийн биеэр очиж үзлэг хийдэг. Явах бүртээ 100-аад хүнд үзлэг хийхэд зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүд илэрсээр байдгийг цахим хуудсаараа мэдээлдэг. Төслийг эхлүүлснээс хойш 7 сартайгаас 13 настай 70 гаруй хүүхдэд хагалгаа хийхэд нэр бүхий олон байгууллага, 700 гаруй хүн 5000 төгрөгөөс 30 сая төгрөг хүртэлх хандив өргөжээ. Харин одоо “Зүрх мартахгүй” төслийн данс улайгаад байгаа аж. Энэ Тухай Б.Болдсайхан эмч “6 сартай зүрхний ховдолын 1 см цоорхойтой Өгий нуурын охинд мэс засал…
Монголын үндэсний олон нийтийн телевизийн нүүр царай болсон чадварлаг нэвтрүүлэгч МУСГЗ Б.Ганбаатарыг танихгүй хүн ховор. Хүнгэнэсэн хоолойгоороо олны анхаарлыг татдаг түүний гэргийг Ц.Одончимэг гэж сэтгүүлч мэргэжилтэй бүсгүй бий. Тэднийх хүү охин хоёртой. Б.Ганбаатар Өвөрхангай аймгийн Бүрд сумын харъяат бөгөөд Бэрс дээд сургуулийг найруулагчийн мэргэжлээр төгссөн. МУГЖ Дамчаа агсны отгон шавь нарын нэг ажээ.
