“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд кроновирус уушгины хатгалгааны иммуглобины 500 ширхэг тестийг Цогтцэцийн сум дундын нэгдсэн эмнэлэгт хандивлалаа. Салбарын захирал Н.Эрдэнэхуяг 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Цогтцэций сумын онцгой байдлын үед ажиллах шуурхай штабт оношлууруудыг гардуулав. Кроновирус уушигны хатгалгааны иммуглобины тест нь хүний ийлдэс/сийвэн эсвэл цусан дахь Covid-19 ийн эсрэг биеийн илэрцэд хэрэглэгддэг бөгөөд 10-15 минутын хугацаанд хариу нь гардаг байна. Цогтцэцийн сум дундын нэгдсэн эмнэлэгт оношлуур байгаагүй бөгөөд цаг үеийн энэ нөхцөл байдалд тусламж дэмжлэг үзүүлсэн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ.
Зохиогч: cool
Сэрэмжлүүлэг: Шаардлага тавьсан цагдаагийн алба хаагчийг дайрахаар завджээ Өнөөдөр цахим орчинд нэгэн залууд цагдаагийн алба хаагчид хүч хэрэглэж байгаа бичлэг цахим орчинд тарсан. Энэ хэрэг өнөөдөр буюу 2020-11-18-ны өдөр ХУД-ийн нутаг дэвсгэр 11-р хороонд болжээ. Тухайн үед ойр орчимд нь байсан иргэдийн мэдээлж байгаагаар тухайн иргэн нь цагдаагийн шаардлагыг биелүүлээгүй, машинаараа дайрах гэж оролдсон байна. Улмаар цагдаа холдоогүй тул маргалдсан тул ийнхүү хууль сахиулагч арга хэмжээ авчээ. Хөл хорио цээрийн хатуу дэглэм тогтоосон үед хуулийн хүрээнд, хууль тогтоомжид заасны дагуу цагдаагийн алба хаагч шаардлага тавих эрхтэй, иргэн биелүүлэх үүрэгтэй. Тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэх оролдлого хийвэл хуульд заасан тусгай мэх хэрэглэж баривчлан…
“Cоvid-19”-ийн халдварын эсрэг хөл хорио тогтоох гаднын улс орнуудын зарим туршлага Лондон хотын Эзэн хааны коллежийн Халдвар судлалын баг тодорхой бүлгийн буюу эрсдэлтэй иргэд болон халдварын шинж тэмдэг илэрсэн хүмүүс, тэдний гэр бүлийг тусгаарлах нь халдварын тархалтыг зогсоож чадахгүй ч удаашруулдаг, харин бүх нийтийн хатуу хөл хорио тогтоох нь эдийн засагт хор хөнөөлтэй ч халдварын тархалтыг бараг бүрэн зогсоож байгааг тогтоосон байна. Эрдэмтэд халдварын тоо эмч эмнэлгийн байгууллагын нөөц бололцооноос хэтрэхгүй байх шаардлагатайг онцлон хөл хорио, тэр дундаа бүрэн хөл хорио тогтоосноор эрсдэлийг бүрэн хяналтдаа оруулах боломжтой гэж дүгнэж байна. Тодруулбал, хөл хорио тогтоогоогүй үед халдвар, нас баралтын тоо огцом…
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр өрх бүрд 200 мянган төгрөгийн бэлэн мөнгө тараах, 800 мянган төгрөгийн ваучер буюу хүнсний толан тараах санаачлага гаргасан байдаг. Уг санаачлага нь бүх иргэдэд таатай санагдахгүй байгаагаа өөрсдийнхөөрөө илэрхийлсээр байна. Иргэдийн хандлагыг тоймлон хүргэе Гадуурхагдсан ганц бие хүмүүс Хэдийгээр хөл хорионы нөхцөл байдалтай дэлхийн олон оронд иргэддээ бэлэн мөнгө тарааж байгаа. Гэвч иргэдээ гэр бүлтэй, ганц биеэр нь алгачилсан зүйл үгүй. Харин манай Ерөнхийлөгч “өрх бүрд” хэмээн тусгаж өгсөн нь ганц бие, ганцаараа амьдардаг хүмүүс төрийн хишиг хүртэх эрхгүйг сануулж байна. Тэд ч гэсэн хоолтой хоолгүй, хөл хорионд байгаа. Хугацаатай, хүүтэй зээл Монгол Улсын Засгийн…
Хөл хорионд байгаа ард иргэдэд хүнсний тусламж үзүүлэх “EMART FOOD BANK” аяныг Имарт хайпермаркет санаачлан Митчелл сантай хамтран 11-р сарын 12-ны өдөр эхлүүлсэн. Тус аян олны сайшаалыг хүлээж, маш олон байгууллага хувь хүмүүс сэтгэл гарган хүчээ нэгтгэн ажиллаж “Монголчууд эвтэй байхдаа хүчтэй” гэдгээ батлан харуулж байна. Эхний ээлжинд цугласан хүнсний хангамжийг өчигдөр МУБИС-н II байрны оюутнуудад хүлээлгэн өглөө. Ингэхдээ халдвар хамгааллын дүрмийг сахиж, зай барин контакт үүсгэхгүйгээр хүлээлгэн өгөхөд анхааран ажиллажээ.
УДЭТ-ын жүжигчин Б.Шинэбаяр гэр бүлийнхээ үнэ цэнийг хором бүр мэдэрдэг тухайгаа нэгэн хэвлэлд ярьжээ. Тэрээр “Би гэр бүлтэй болоод хариуцлагатай, хүлээцтэй, илүү их тэвчээртэй болсон. Одоо би хүний төлөө амьдарч байна шүү дээ. Урьдын Шинэбаяр зөвхөн өөрөө өөрийнхөө төлөө, өөрөө өөрийгөө борлуулж явдаг байсан бол одоо бүхэл бүтэн гэр бүлийн ноён нуруу, эцэг хүн болсон. Иймээс гэр бүлээ элэг бүтэн авч явах, охиноо илүү сайхнаар өсөж өндийлгөх маш том үүрэг хариуцлага миний өмнө байна. Хүний төлөө амьдарч байгаа юм чинь илүү их зүтгэж, хийж бүтээн тэмцэх болно. Сэтгэл санаа хэцүү эсвэл баяртай, жаргалтай үед гэвэл энэ нь хэтэрхий эрх ашгийн…
Цар тахалтай холбогдуулан хатуу хөл хорио улс даяар үргэлжилсээр байна. Одоогийн байдлаар 440 иргэнээс илрээд буй короновирусын шинжилгээг олны танил хүмүүс өгч эхэлсэн байна. МУГЖ М.Баярмагнай өөрийн цахим хуудаснаа “Шинжилгээ өгөхөд янз бүрийн л юм бодогддог юм байна. Хоёр зураас болчихвол яанаа гэж бодох юм. Бүх зүйл ок” гэжээ. Дашрамд дуулгахад, нийслэлийн түргэн оношилгооны 18 цэг болон өрхийн эмнэлгүүдэд коронавирус илрүүлэх оношилгоо хийж байна. Одоогоор 9000 орчим хүн түргэвчилсэн шинжилгээнд хамрагдаад байгаа аж.
“Боловсрол суваг” телевизийн “Яг түүн шиг” шоуны авьяаслаг оролцогч, загвар өмсөгч С.Сарнай өөрийн нэрийн “Monroze” брэндээ худалдаанд гаргаад хоёр жилийн нүүр үзэж байна. Өнгөрсөн жилийн өдийд нөхрийн хамт 300 гаруй моделис шалгарч гэр бүлээрээ “Топ модель” болж байсан тэрээр өөрийн цахим найзууддаа хандаж, даруулга зүүж гэдсээ хямагдахыг зөвлөв. Энэ тухайгаа “Арай хийж урьдах карантины таргалалтаа алга болгосон чинь ахиад гэдэс хавиараа таргалаад эхэллээ. Та нар минь бас өөртөө байгаа гэдэсний даруулгаа зүүж байгаарай. Үгүй бол нэг л мэдэхэд хайрын бариултай болно шдээ” гэжээ. Түүний хувьд жил дараалан хоёр хүүхэд төрүүлсэн. Гэвч өөрийн гоо сайхнаа үргэлж нэгдүгээрт тавьдаг учраас эргэн форумдаа…
Азийн топ модель шалгаруулах олон улсын уралдааны гран при шагналт, “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч, “Гэрэлт гудамж” төслийн үүсгэн байгуулагч,төслийн удирдагч, VR хамтлагийн гишүүн О.Билгүүнийг танихгүй хүн ховор. Загварынхан дундаа өөртөө байнга мотивац хийж явдаг тэрээр хөл хорионы үеэр хийх юм аа олж ядаж яваа бололтой. “Харж байгаа шүү, үйлдлээ мэдээрэй” хэмээн дурантай зургаа нийтлэсэн нь олон хүнийг хөгжөөхөд хүргээд байна. Мөн сүлжээний бизнес эрхлэгч нарыг хөнгөхөн шоглоод авсан нь өөрийнхөө дагагчдын тоог нэмэхэд хүргэв. Дашрамд дуулгахад, хэвлэлээр өөрөөсөө 10 гаруй насны эгч Солонгос эхнэртэй хэмээн бааллуулж явсан О.Билгүүн саяхан “цэвэр халх” царайлаг залуу бүсгүйтэй үерхэж байгаагаа ил зарласан байдаг.
“Монгол модель” агентлагийн загвар өмсөгч, топ модель өргөмжлөлтэй О.Амгаланбаатар аль хэдийнэ манай уншигчдын танил болсон биз ээ. Ганц бие залуу гэдгээр нь хүмүүс мэддэг тэрээр шулуун шударга үгтэй гэдгээрээ үеийнхэндээ алдартай. Тэгвэл тэрээр хөл хорионоос ихээхэн залхаж буй бололтой. Хийх юм олдохгүйдээ эмэгтэйчүүд шиг арьс арчилгаа гоо сайхандаа анхаараад эхэлжээ. Энэ тухайгаа “Карантин дуусахад эмэгтэй болоод гарч магадгүй байна” хэмээн хошигнож бичсэн байна. О.Амгаланбаатарыг загварынхан баримлан биетэй хэмээн магтдаг. Тэрээр бие бялдартаа ихээхэн анхаардаг нэгэн. Түүнийг загвар өмсөгч гэдгээс илүү “Учиртай гурван толгой”, “Содура”, “Бид 3-ын болзоо” зэрэг дэлгэцийн бүтээлд тоглож өөрийгөө чамгүй жүжиглэх авьяастай гэдгээ харуулаад авсан. Гэхдээ тэр…
