Хөл хориотой энэ өдрүүдэд бага насны зургаа одоогийнхтойгоо харьцуулсан гэрэл зургаа нийтлэх “мода” цахим хуудаснаа дэлгэрээд байна. Ихэнх хүн бага насныхаа ерөнхий төрхөөрөө байхад зарим нь төрөл арилсан мэт өөр болжээ. Тухайлбал, хийлч Дээгий буюу Ч.Дэлгэрцэцэгийн хамар “ургаж”, нүд “тормойжээ”. Түүний хувьд эцэг эхээс дөрвүүл. Хоёр ах нэг эгчтэй. Ч.Дэлгэрцэцэг долоон настайдаа “Хөгжим бүжгийн коллеж”-ийн хийлийн ангид орсон байна. Тэрээр тус сургуулийн хийл болон төгөлдөр хуурийн ангид хоёуланд нь тэнцсэн. Хийлийн ангид орох болсон шалтгаан нь хийлийг сургуулиас нь өгдөг, төгөлдөр хуурийн ангид орвол гэрт нь төгөлдөр хуур байх шаардлагатай байсан тул ээжтэйгээ зөвлөлдөн хийлийн ангийг сонгожээ. Тэрээр АНУ-ын Мичиган…
Зохиогч: cool
юНийтийн дууны ертөнцөд гэр бүлийн хос дуучин цөөнгүй бий. Тэдний нэг бол “Аархал” дууны Э.Төрмандах, “Миний ээж хөөрхөн” гэх мэт дууг дуулдаг Э.Гансувд хоёр билээ. Увс нутгаас гаралтай дуучин О.Гансувдын хувьд эхээсээ гурвуулаа бөгөөд охин дүү нь эгчтэйгээ ихэр мэт ижилхэн төрхтэй. Нутагтаа дунд сургууль төгсөөд СУИС-ын уртын дуулаачын ангид суралцаж байхдаа заяаны ханьтайгаа учирсан О.Гансувд дүү нарынхаа бахархал болсон эгч гэсэн. О.Гансувдын “Миний ээж хөөрхөн” дуу одоог хүртэл хип парадад дээгүүр жагссаар байгаа.
“Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаа, түүний эхнэр Г.Амарсайхан нарт холбогдох шүүх хурал өчигдөр болж Баянзүрх, Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тэднийг гэм буруутай тооцсон билээ. Шүүхээс Г.Загдаад 6 жил 2 сарын хорих ял, түүний эхнэр Г.Амарсайханд 1 жилийн хорих ялыг тус тус оноосон. Уг асуудалтай холбоотойгоор Г.Загдаагийн охин З.Солонго өөрийн цахим хуудаснаа шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн, “Монгол Улсын Шүүх чааваасдаа ямар ч баримт нотолгоогүй, захиалгаар захын биеэ үнэлэгч хүүхний худал амаар хүнд ял тулгадаг Гахайн оромж!!! Бас Шударга шүүх гэчихжээ бааснууд!!!” хэмээн шүүх рүү “үсчижээ”. Шүүхээс Г.Загдаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.3 /гэр…
МУГЖ, хүүхдийн элч дуучин Т.Ариунаа эмээ болоод удаагүй байгаа. Өнгөрсөн долдугаар сард дуучин бүсгүйн том хүү Б.Алдар аав болсноо олонд зарлаж, Т.Ариунаа гэр бүлээрээ аз жаргалд умбаж байгаагаа илэрхийлэн “Дуучин Т.Ариунаа цахим хуудастаа “Хайрын нуган үр мэндэллээ. Биднийгээ эмээ болгож хайр, баяр, баясгалан бэлэглэсэн бэр Уянга, хүү Алдараа минь гал голомтоо бадрааж, эрүүл саруул, энх тунх байж, амьдрал нь дэвжин дээшилж байхын ерөөлийг ээж нь өргөе” хэмээн цахим хуудаснаа бичиж байв. Дуучин бүсгүйн хувьд сайн ээжээс гадна сайн эмээ гэдгийг ойр дотныхон хэлдэг. Тиймдээ ч түүний том хүү Б.Алдар “төрсөн ээжээс минь илүү” хэмээн ярилцлага өгч байсан удаатай.
Монгол Улсад дотоодод халдвар тархсан анхны тохиолдол болох халдвар тээгч жолооч Д-ийн ойрын хавьтал болох хүмүүсийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарласан.Цэргийн төв эмнэлэгт гаднаас эргэлт оруулахгүй байгаагаас үүдэн хүүхдүүд өлсөж байна. Цахимд”Арай ч дээ. Халдвартай жолооч Д-ийн 4-н настай хүүхэдтэй хамт явж байсан 24 хүүхдийг эцэг эхийнх нь хамт Цэргийн төв эмнэлэгт тусгаарласан. Гаднаас эргэлт оруулахгүй хүүхдүүд нь хоол нэхээд өлсөөд байгаа бичлэгээ явууллаа. Жоохон амьтадыг ингэж битгий зовоогооч. Энэ асуудлыг шийдмээр байна. Эмнэлэгээс өгч байгаа хоол нь хүйтэн хүүхэд цаадахгүй байна .” хэмээсэн байна.
ЭМЯ-наас 18.00 цагт дахин мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өнөөдөр 11.00 цагаас 18.00 цаг хүртэлх дүн мэдээллийг хүргэж байна. Сэлэнгэ аймгийн голомтод 150 гаруй PCR шинжилгээ хийхэд 5 тохиолдол батлагдлаа. Ингээд Монгол Улсад батлагдсан тохиолдол 440 болж байна. Өнөөдөр ХӨСҮТ-өөс нэг хүн эдгэрч дараагийн шатны сувилалд шилжлээ. Сэлэнгэд төмөр замыг дагасан төв суурин газрын иргэд өөрсдийнхөө эрүүл мэндэд хяналт тавьж, шаардлагатай бол шинжилгээнд хамрагдахыг хүсч байна” гэлээ. https://www.facebook.com/www.mohs.mn/videos/1610323379154959/
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга цар тахлын үед иргэн, өрх, аж ахуйн нэгжийг эрсдэлээс хамгаалах асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өнөөдөр албан бичиг хүргүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга цар тахал дотоодод алдагдан тархсан энэ үед хатуу хөл хорио, цар тахлын дэглэмд улс орны хийгээд ард иргэдийн амьдрал хэвийн үргэлжлэх, удаан тэсэх боломжгүйг сануулж, Ерөнхий сайдын хувиар үүнд анхаарч, нэн тодорхой, шийдэмгий арга хэмжээг даруй авч хэрэгжүүлэхийг төрийн тэргүүний хувиар үүрэг болголоо. Эн тэргүүнд, айл өрх бүрийг тухайлан дэмжсэн, бодит дэмжлэг, туслалцаа болох тусгай бодлогыг гаргаж хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд үүний хүрээнд төрөөс өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөр боловсруулж,…
Улаанбаатар хот, Сэлэнгэ аймагт “Ковид-19” цар тахлын тусдаа хоёр голомт үүссэнийг тогтоосон тухай Улсын онцгой комиссын гишүүд мэдээлсэн билээ. 2020 оны 11 дүгээр сарын 17-ны 14.00 цагийн байдлаар улсын хэмжээнд: Улаанбаатар хотод 10, ХӨСҮТ-д долоо, Сэлэнгэ аймагт дөрөв, Дархан-Уул аймагт нэг, нийт 22 тохиолдол бүртгэгдээд байна. Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн голомтын тухайд Алтанбулаг боомтод ачаа, тээвэртэй ажилладаг дунд эргэм насны эрэгтэй хүн коронавирусийн халдвартай нь тогтоогджээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар уг эрэгтэй аравдугаар сарын сүүлээр халдвар авсан байж болзошгүй гэсэн таамгийг гарган үргэлжлүүлэн судалж байгаа юм байна. Ямартай ч Улсын онцгой коммис долоо хоногийн дотор Сэлэнгэ аймгийн бүх иргэнийг коронавирусийн шинжилгээнд…
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор Мэргэжлийн хяналтын байгууллагын нийт 1400 албан хаагч МХЕГ, НМХГ, 21 аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хилийн боомтуудад Шуурхай штаб болон эргүүл хяналт, тандалт хийн ажиллаж байна. Өнгөрсөн 24 цагийн (2020.11.16-ны 06:00 цагаас 2020.11.17-ны 06:00 цаг хүртэл) хугацаанд улсын хэмжээнд 587915,2м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 59 объектын 50921мк2 талбайд хийгдсэн голомтын эцсийн ариутгал халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллав. Мөн хот хооронд болон хот доторх нийтийн тээврийн 1808 тээврийн хэрэгсэл, зорчигч үйлчилгээний 50 төвийн эрүүл ахуйн нөхцөлд хяналт тавьж ажиллалаа. Нийслэлийн авто замын шалган нэвтрүүлэх товчоодоор зөвшөөрөлгүй түүхий нүүрс нэвтрүүлэх…
2020-11-17 Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн 21 байршилд нөөцийн мах худалдааны чанар аюулгүй байдалд мэргэжлийн хяналтын мал эмнэлэг хорио цээрийн хяналтын улсын байцаагчид ажиллаж байна. Баянгол дүүргийн 3, Баянзүрх дүүргийн 4, Сүхбаатар дүүргийн 3, Сонгинохайрхан дүүргийн 4 /37 дугаар хороо Содон хорооллын дундах талбай, 14 дүгээр хороо Цамбагаравын урд талбай, 1 дүгээр хороо Толгойт Гүнгэрваа төвийн талбай, 11-р хороо Хөтөл автбусны буудал/, Хан-Уул дүүргийн 2, Чингэлтэй дүүргийн 2 /2-р хороо Алтжин бөмбөгөр худалдааны төвийн гадна, 7 дугаар хороо Синго ХХК Хөтөл супер маркетийн авто зогсоол/ нийт 18 байршилд нөөцийн мах худалдан борлуулах цэгүүдэд зарагдаж буй махны чанар, аюулгүй байдалд хяналт…
