Зохиогч: cool

УОК: Дархан-Уул аймгийн сэжигтэй 1 тохиолдол батлагдлаа. Улсын онцгой комисс төмөр зам дагасан халдвар гэж үзэж байна. Яг одоогоор 1, 2 болон дам хавьтлуудыг судлан тогтоох ажил хийгдэж байна. Иргэд та бүхэндээ энэ хатуу хөл хорионы үед тавьж буй шаардлагуудыг биелүүлж гэр орондоо тайван байхыг уриалж байна.к

Цааш унших

Сэлэнгэ аймагт түргэвчилсэн шинжилгээгээр 19 хүнийн хариу эерэг буюу халдвартай гараад байна. Эцсийн шинжилгээг хийхээр сорьц аван Улаанбаатар хот руу илгээжээ. Хариу 17:00 цагт гарна гэдгийг ЭМЯ-наас мэдээллээ. Харин өнөөдөр Сэлэнгэ аймагт халдвартай нь илэрсэн хоёр жолоочийн хувьд нэг нь ОХУ-ын иргэн байсан. Түүнийг нутаг буцаажээ. Үлдсэн жолоочийг ХӨСҮТ-д хүргүүлж эмчилгээ эхэлсэн байна.

Цааш унших

Баянгол дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчид цахимаар хуралдаж, зарим өрхөд хүнсний тусламж олгохоор боллоо Монгол Улсын хэмжээнд цар тахлын нөхцөл байдлаас үүдэн хатуу хөл хорио тогтоон, бэлэн байдалд ажиллаж байгаатай холбоотойгоор Баянгол дүүргийн Иргэдийн хурлын тэргүүлэгчид цахимаар цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр 11 сарын 16-ний 14:00 цагт хуралдлаа. ИТХ-ын тэргүүлэгчид онцгой нөхцөл байдлын үед хийж хэрэгжүүлж буй ажлын талаар БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатарын мэдээллийг сонсов. Хурлын шийдвэрийн дагуу дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс эхний ээлжинд хоол хүнс шаардлагатай 100 өрхөд хүргүүлэх тусламжийг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Сэмжидмаа, БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар нар дүүргийн онцгой комисст хүлээлгэн өгч, хүнсийг түгээхдээ…

Цааш унших

Б.Цогтгэрэл: Шилэн дансгүй сайдад сэтгэл дундуур байна Шилэн дансны хөтлөлт үнэндээ 00 байнаа. ОУ-ын болон Монгол иргэдийн хандив хаачив? Хэдэн зуун тэрбумаар яригдана. Сайны жишээ нь ОБЕГ байлаа. Г.Ариунбуян генерал авсан лаа шүдэнз, аяга хоол, хорооп усыг самбарын стикертэй нь бичсэн байнa лээ. Уг нь бол Шилэн дансны тухай хуулиар 5 сая төгрөгөөс дээш гүйлгээг бичих үүрэгтэй авч 5 саяас доошхийг бичиж болохгүй гэсэн хориглосон заалт бас байхгүй. Г.Ариунбуян генерал 4,500₮ гээд бичсэн байхад хэний ч сэтгэл хөдөлж итгэл төрөхүйц байсан бол Т.Мөнхсайханы Шилэн дансанд хандивын талаар ямар ч мэдээлэл байхгүйд үнэхээр ой гутмаар байлаа. Төрийн сангийн ил тод төсөв…

Цааш унших

“КОВИД-19”-ийн сайн дурын шинжилгээ хийх байршил, үйлчлэх хүрээний жагсаалт Нийслэлийн хэмжээнд 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн 86 өрхийн эрүүл мэндийн төв, заасан байршилд коронавируст “Ковид-19” халдварын сайн дурын шинжилгээг үнэ төлбөргүй авч эхэллээ.  “Ковид-19”-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, илрүүлэх, сайн дурын үнэ төлбөргүй шинжилгээг зохион байгуулах нь цар тахалтай тэмцэхэд чиглэсэн нийгмийн эрүүл мэндийн гол зорилтот ажил юм. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн “Ковид-19” халдварын ойрын болон дам хавьтлын эрсдэлтэй иргэдийг харьяа эрүүл мэндийн байгууллагын нэр бүхий 18 төвд товлосон цагийн дагуу шинжилгээнд хамруулж байна. 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн…

Цааш унших

Монгол улсад батлагдсан kоронавируст халдвар (covid-19)-ын тохиолдол 434 боллоо kоронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын мэдээллийг ЭМЯ, ГХЯ-аас хүргэж байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн 54.3 сая хүн коронавируст халдвар авснаас 1.2 сая хүн өөд болж, 37 сая гаруй хүн эдгэрсэн байна.   Өнгөрсөн 24 цагийн дотор дэлхий нийтэд 528 000 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Манай улсад коронавируст халдварын  434 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн. Улаанбаатар хот болон Сэлэнгэ аймагт голомтлон гарч байгаа. Тиймээс 18 цэгт коронавируст халдвар илрүүлэх шинжилгээ хийж байгаа бөгөөд тухайн цэгүүдэд 1639 хүн шинжилгээ өгч бүгд сөрөг гарсан байна. 119 тоот утсанд 2000 гаруй хүн хандсан. 2020-11-16-ны өдөр 1762 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс гурван хүнд коронавируст халдвар илэрсэн. Тухайлблал, Улаанбаатар хотод бүртгэгдсэн тохиолдлуудын ойрын хавьтал гэгдэх 80 хүний нэгээс нь илэрсэн…

Цааш унших

Нэгэн цагт зохиолын дууны гүнж нэртэй явсан дуучин Х.Мөнгөнцэцэг өнөөдөр гучин нас хүрч байна. Тэрбээр саяхан гурав дахь үрийнхээ зулайг үнэрлэсэн юм. Найзынхаа нөхрийг булаасан гэх дуулиан шуугианы эзэн дуучин бүсгүй маань хүүхдүүдийнхээ нэрээр цагаадаж байгаа гэхэд болно. Ямартаа ч, алтай нутгаар овоглодог дуучин бүсгүйд төрсөн өдрийн мэнд хүргэе. Сайн сайхан бүхнийг хүсэе.

Цааш унших

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас өнөөдрийн байдлаар Улаанбаатарт “хөл хорио” тогтоогоод байгаа. Үүнтэй холбоотойгоор иргэд халдвар хамгааллын дэглэмээ сахиж, амьжиргааны баталгаажих төвшнөөс доош хүмүүст тусламжийн гараа сунгасаар байна. Тухайлбал, бусдад туслах зорилго бүхий хүмүүсийн нэгдэл Фэйсбүүк орчинд “ХҮН БАЙ албан ёсны групп” гэх групп нээгджээ. Тухайн группийн иргэд бусдад тусалсаар байгаа бөгөөд тэдгээрийн нэгийг нь хүргэж байна. Монголчууд бид НЭГ цул болж нэгдээд, НЭГ зорилгын төлөө хамдаа хичээвэл КОВИД19 ч  савраа татaн зугтана. “ЭВТЭЙ байхдаа ХҮЧТЭЙ” Хүн бай албан ёсны бүлэг хүмүүст сайхан зүйлийг тарааж хэрэгтэй үед дэм болж чаддаг мундаг залуучуудын нэгдэл билээ. Өнөөдөр энэ бүлэгт Дүүргийнхээ зорилтод…

Цааш унших

Дорнын их яруу найрагч Б.Явуухулангын “Харахаас ялдам хонгор бүсгүй” шүлэг эгшиглэх тоолонд фото модель Нандинцэцэг хэмээн бүсгүй санаанд ордог гэдэгтэй санал нийлэх хүн олон байх. Сүүлийн үеийн реклам, брэндийн сурталчилгааны нүүр царай болоод буй Нандинцэцэг инстграм хуудаснаа Nana’s нэрээрээ алдартай. Түүний сүүлийн үеийн гэрэл зургаас сонирхуулъя.

Цааш унших

Хорионы цаадах эдийн засгийн тооцоо Манай улсын ДНБ 40 их наяд төгрөг. Долоо хоногт 769 тэрбумын бүтээгдэхүүн, үйлчилгээг бид хэрэглэдэг. Түүнээс 65 хувь УБ хотод ноогдох ба хөл хорионоос шалтгаалан хотын үйлдвэрлэл, үйлчилгээний 30 хувь ажиллаж байгаа гэж тооцвол өдөрт 50 тэрбумыг хөл хорионоос шалтгаалан алдаж байна. Өнөөдөр ЗГ-аас гаргасан хатуу хөл хориог 14 хоног сунгах шийдвэр 700 тэрбумын өртөгтэй байлаа. Дээр нь хорионы үед онцгой байдалд ажиллах төрийн албан хаагчдын цалин хөлс, хүн амын эмзэг хэсгийг хүнсээр хангах зардал, татвараас олох байсан алдагдсан боломж, зээл хойшлуулах зардлыг тооцвол 900 тэрбум хүрэх байх. Хэдийгээр цөөн хэсэг нь гэрээсээ ажиллах…

Цааш унших