Зохиогч: cool

Нялх хүүхдээ тагтан дээрээ агаарлуулж болно Короновирус илэрсэнтэй холбогдуулан манай улс анх удаа хатуу хөл хорио тогтоогоод буй. Үүнтэй холбогдуулан, нялх хүүхэдтэй хүмүүст хүүхдээ агаарлуулах боломжгүй болоод буй. Тухайлбал, сүүлийн үед цахим хуудсаар хүүхэд нь хөлөрсөн, толгой нь их хэмжээгээр халсан гэх мэт хүчилтөрөгч, агаар дутагдлын шинж тэмдэг бүхий постууд ихээхэн “урсах” болов. Уг асуудалд ямар арга хэмжээ авах талаар албан эх сурвалжаас тодруулахад, “Гэр хорооллын иргэд хүүхдээ хашаан дотроо агаарлуулах боломжтой. Байрныхан гадагшаа гаралгүйгээр тагтан дээрээ агаарлуулах, гэрийнхээ дулааныг жигд хэмжээнд байлгаж агааржуулах, агааржуулагчаа ажлуулах хэрэгтэй. Мөн өрхийн эмнэлэгтээ хандаж, хүүхэддээ хэрэгтэй Д витаминыг нэмэлтээр өгөх ёстой” гэв.

Цааш унших

“Ну, погоди!” хүүхэлдэйн кино шинэчлэгдсэн хувилбартайгаар үзэгчдэд хүрнэ ОХУ-ын “Союзмультфильм”-ийн бүтээл “Ну, погоди!” хүүхэлдэйн кино шинэчлэгдэн хийгдэж байгаа ажээ. Одоогийн байдлаар уг хүүхэлдэйн киноны чонын дүр эцсийн байдлаар батлагдан гарсан бөгөөд ийнхүү өөрчлөгдсөн байна. Чонын дүрд жүжигчин “Бульдог” хочит Гарик Харламов дуу оруулж байгаа юм. Нийт 52 ангитай байх шинэ “Ну, погоди!” хүүхэлдэйн киноны эхний анги тун удахгүй үзэгчдийн хүртээл болох аж. Орчуулсан А.Маша

Цааш унших

110 гаруй кг турсан хүү Таны харж байгаа энэ хүү өдгөө 13 настай. Тэрбээр хоёр жилийн өмнө 190 кг жинтэй байсан. Улмаар өнгөрсөн хоёр жилд дэглэм барьж 85 кг болж чадсан байна. Аръяа Пермана хэмээх энэ хүү Индонез улсын иргэн бөгөөд дэлхийн хамгийн хүнд жинтэй хүүгээр шалгарч байсан түүхтэй. Хүү турж чадсан болохоор өдөрт нэг км алхаж сургуульдаа ирж очих болсон бөгөөд хүнсэндээ ногоо жимс түлхүү хэрэглэх болжээ. Ингээд түүний өмнөх болон одоогийн зургуудаас хүргэж байна. Орчуулсан А.Маша

Цааш унших

Вьетнам улсын Хошимин хотод нэгэн өвөрмөц зоогийн газар нээгджээ. Тус газраар үйлчлүүлэгч заавал гутлаа тайлах ёстой. Учир нь тус газрын шал бүхэлдээ шагайгаар татсан устай бөгөөд уг усанд амьд загас сэлдэг. Ингэснээр үйлчлүүлэгчид тайтгарал өгөх давуу талтай бөгөөд олон төрлийн загасыг ойроос харах боломж олгодгоороо уг газрын давуу тал оршиж байгаа юм.

Цааш унших

Сүүлийн үед загварын ертөнцөд Кадр хэмээх залуу онцгойрч гарч ирэн олны танил алдартнуудыг хуйлруулах болсон. СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийг хувцасны загвар зохион бүтээгч мэргэжлээр 2012 онд төгсөж, өөрийн нэрээр “Кадр” брэндийг бий болгосон Б.Энхбаатар хэмээх энэ залуу өдгөө 28 настай. Тэрбээр европ болон монгол хувцасны хэв маягийг хослуулсан, өдөр тутамд өмсөхөд тохиромжтой “Намрын өнгө”, “Монгол бахархал”, “Галт шувуу”, “Аясгалан” зэрэг загварын цуглуулгаа гаргаж байв. Түүнчлэн монгол хувцасны загвар, элемент, гоёл чимэглэлийг ямар ч төрлийн хувцастай хослуулахад дэгжин, тансаг болдгийг түүний урласан бүтээлүүдээс харж болно. Тэрээр “Кадр” брэндээ гаргаад дөрвөн жил гаруй болсон бөгөөд залуусыг үндэсний хувцсыг орчин үеийн хэв шинжид…

Цааш унших

Загварын ертөнцийнхөн дундаас олны хайр хүндэтгэлийг хамгийн их хүлээсэн нэгэн бол Ө.Содгэрэл. “Эластин” шампунины рекламаар анх олонд танигдсан тэрээр өдгөө дэлхийн 10 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулдаг “Buro247” сэтгүүлийн Монгол дахь захирлын албыг хашдаг нэгэн. Түүний хувьд загварын сайхан бүсгүйчүүдийн дунд өндөр боловсролоороо ч тэргүүлдэг гэдгээрээ ялгардаг. Оксфордын их сургууль мөн George Mason University-г төгссөн Ө.Содгэрэл дэлхийд алдартай моделийн шоу “МNTM” -ийг амжилттай зохион байгуулсан нэгэн билээ. Ө.Содгэрэл Бюрогийнхоо хажуугаар давхар VELIN Creative Agency байгуулж компаниудын маркетингийг бүтээлч, шинэлэг маягаар хийж өгөхөөс эхлээд, хувь хүний PR, имидж бүрдүүлэлт, арын оффис маягаар ажилладаг аж. Мөн тэрбээр загварын шоу, дэлгүүрийн нээлт, арга…

Цааш унших

МУГЖ Д.Хүрэлхүү анхны эхнэрээсээ Х.Намуун, Х.Сүрэн гэх хоёр дэрсхэн охинтой. Охид нь үеийнхэн дундаа карьер өндөртэй гэгддэг. Тиймдээ ч залуусын нүдийг хужирлаж, анхаарлын төвд байнга байдаг гэсэн. Охид өдгөө ээжтэйгээ хамт амьдардаг бөгөөд хөл хорионы “уршиг”-аар жин нэмж байгаагаа өөрсдийн цахим хуудаснаа нийтлэжээ. Том охин Х.Намууны хувьд өөрийн гэсэн гоо сайхны брэнд гаргадаг муугүй бизнес сэтгэлгээтэй бүсгүй. Дуучин Гүнчин-Иштэй багагүй хугацаанд үерхэж байсан тэрээр сүүлд гадаад найз залуутай болсон гэдгээ зарласан. Харин бага охин Х.Сүрэн Ерөнхий сайд асан С.Баярын хүүтэй нэг хэсэг хөтлөлцөж гүйж байв. Охидын ээжийн хувьд гадаад хэлний багш, эдийн засагч мэргэжилтэй даруухан монгол бүсгүй байдаг. Тиймдээ ч…

Цааш унших

Хөл хориотой энэ өдрүүдэд ихэнх хүмүүс амралтын байдалтай байгаа. Харин дуучид маань мартагдахаас эмээсэн үү, сошиалаар маркетингиа хийхээ мартсангүй. Тэд “Нэг дуучин нэг дуу” давалгаа өрнүүлж эхэлжээ. Уг давалгааг дуучин С.Бичүү эхлүүлсэн бөгөөд дуучин өөр өөрсдийн шинэ уран бүтээлээ сонсогч, үзэгчддээ танилцуулж эхэлсэн байна.

Цааш унших

Өнгөрсөн амралтын өдөр “Эхнэрийн заавраар” нэвтрүүлэг цэнхэр дэлгэцээр гарсан. Уг нэвтрүүлгийн цэнхэр багийн оролцогч UB LAB клубын комедиан, “Ардын багш” нэрээр олонд танигдсан Н.Амаржин эхнэрийнхээ хамт оролцсон. Гэвч түүний зөрүүд зан үзэгч олонд таалагдсангүй, үзэгчдээс “яаж эхнэр нь тэсдэг байна аа”, “царай шигээ бодолтой нөхөр байна шдээ”, “ийм хөөрхөн бүсгүй яаж энэ төмсийг тоосон юм болоо” гэх мэт шүүмжлэлийг ар араас нь дагуулсан. Тэгвэл түүний эхнэр Г.Танан өөрийн цахим хуудаснаа нөхрөө өмөөрчээ. Тэрээр “Уул нь манай хүн гайгүй байдаг. Тэр өдөр стресстэй байсан байх аа. Ахиж мөнгө өгье гэсэн ч телевизийн нэвтрүүлэгт орохгүй гэнээ. Манай хүн гомдсон байна” гэсэн постыг…

Цааш унших

Монголын тайз дэлгэцийн сор болсон уран бүтээлчдийн нэг бол МУГЖ И.Одончимэг. Залуу наснаасаа урлагаас алхам төдий урваж холдоогүй тэрээр өөрийн хийж байсан гурван удаагийн “тэнэглэл”-ээ фенүүдтэйгээ хуваалцжээ. Тэрээр “Анхных нь, “Алганы хээ” кинонд тоглож байхдаа дүрээ үнэмшилтэй болгохын тул жинхэнээсээ усанд живж байсан. Дараагийнх нь, “Сэргээш-3” уран бүтээлд тоглож байхдаа 9 давхар байшингаас краны дэгээ төмөр дээр тогтож байсан, ямар ч хамгаалалтгүйгээр тэр үйлдлийг хийж байсан гэхээр тэнэг байгаа биз дээ. Гуравдахь нь, “Солиот эх” кинонд тоглож байхдаа сургасан биш зэрлэг чоно гэдгийг мэдээгүй ойртож тоглосон байдаг. Уран бүтээлээс болж дахин тэнэг үйлдэл хийхгүй” гэжээ.

Цааш унших