“Comedy lab” клубын гишүүн, комедиан “Хар” Төөгөө клубынхнаа санаж байгаагаа өөрийн цахим хуудаснаа илэрхийлжээ. Тэрээр “Хөл хорионы үед клубынхнаа санаж байна. Тэр тусмаа Ханугаа л их санаж байна даа. Чихэндээ хөвөн хийгээд ч хамаагүй хамт байхсан” хэмээн бичжээ. Тэдний хувьд “UB comedy” клубээс өрх тусгаарласан цагаасаа илүү дотно болсон гэдэг. Хэн хэн нь авъяаслаг комедиан бөгөөд өөр өөрсдийнхөө бие даасан тоглолтыг хийсэн бөгөөд хамтдаа блог хөтөлдөг.
Зохиогч: cool
Б.Мэргэн: Өмгөөлөгчдийг гэрээсээ ажиллах бололцоогоор хангаж өгөөч Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч Б.Мэргэн өмгөөлөлчдөд үүсээд буй нөхцөл байдлын талаар өөрийн цахим хуудаснаа бичжээ. Тэрээр шүүх, прокурор ажиллана гэчихээд өмгөөлөгчдийг хэрхэн ажиллахыг тодорхойлж өгөхийг шүүхээс хүсчээ. Энэ тухайгаа “ Бүх нийтийн бэлэн байдлын үед салбар бүр, хүн болгонд л том жижиг гэлтгүй бэрхшээл тулгарч байгаа. Манай салбарын хувьд шүүх, прокурор ажиллана гэчихээд өмгөөлөгчид яах нь тодорхой бус болчихсон. Шүүхээс өмгөөлөгчдөө онлайнаар хуралдаанд оролцуулах боломжоор хангана уу гэсэн бичгийг Өмгөөлөгчдын холбоонд хүргүүлсэн бол холбооноос бидэнд тийм боломж байхгүй, шүүхээс өмгөөлөгчдийг гэрээсээ оролцох боломж бүрдүүлвэл бид шаардлага тавъя гэсэн утгатай бичиг шидэлцсэн. Мөн Өмгөөлөгчдийн…
Өнгөрсөн жилийн өдийд Фантастик продакшныхан “ 37-р точка” олон ангит уран сайхны киногоороо үзэгчдийг байлдан дагуулж байсан. Тус бүтээлд шижигнэсэн залуу уран бүтээлчид өнгө нэмсэн нь үзэгчдийн анхаарлыг татаж байв. Тэдний нэг болох үзэгч залуусын сэтгэлийг шархлуулж буй Өнчин цагааны ганган Тогосоогын дүр. Уг дүрийн бүтээсэн залуу жүжигчин Д.Хулан олны анхаарлыг өөр дээрээ татдаг болоод багагүй хугацааг үдсэн. Дархан хотын уугуул тэрбээр кино дэлгэцээр гарах үед ганц бие байсан. Харин одоо найз залуутай болж, түүнийгээ олны өмнө ил гаргав. Д.Хулангийн хувьд өнгөрсөн хавар Соёл урлагийн их сургуулийг төгссөн.
Бодибилдинг фитнессийн Азийн гурав, дэлхийн дөрвөн удаагийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Г.Угалзцэцэг гэртээ хийж болох дасгалыг өөрийн цахим хуудсаараа үнэ төлбөргүй зааж байгаа аж. Түүний хувьд “Хэвлийгээрээ инээмсэглэе” хөтөлбөрийг сүүлийн хэдэн жил хэрэгжүүлж, илүүдэл жинтэй олон охинд бүсгүйчүүдийн биеийг урласаар байсан юм. Эхний хичээлээ өгзөгөнд түлхүү ачаалал өгөх дасгалаар эхлүүлжээ.
Сүүлийн жилүүдэд өөрийн мэргэжлийн ур чадвараараа олны анхаарлыг татах болсон жүжигчин бол З.Онон. Х-түц хамтлагаас ажлын гараагаа эхэлсэн тэрбээр саяхан “Эмоци” хамтлагийн уран бүтээлд урилгаар тоглосон. Хөл хориотой энэ өдрүүдэд өөрийн охидтойгоо хамт дасгал хөдөлгөөн, бүжиг хийсэн шигээ өдрийг өнгөрүүлж байна. З.Онон сошиолд тун идэвхитэй нэгэн бөгөөд өөрийн цахим хуудсаараа үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг бүсгүй.
Мисс Б.Ганболор олон улсын сүлжээний бизнес эрхлээд даруй гурван жилийн нүүр үзжээ. Тэрээр хөл хориотой энэ өдрүүдэд өөрийн бизнесээ өргөжүүлж АНУ-д салбараа нээсэн талаараа өөрийн цахим хуудаснаа нийтлэжээ. Мисс Б.Ганболорын хувьд өдгөө 3 хүүхдийн ээж юм. Гурван нөхрийн нүүр үзэж яваа тэрээр анх 10-р ангиа төгсөөд хүнтэй сууж байсан гэдэг. Б.Ганболор нийслэлийн зургадугаар сургуулийг төгссөн бөгөөд, 10 жилд байхдаа л хэл амны бай болсон дуулиантай охин байсан гэдэг.
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2020.11.14-ний өдрөөс эхлэн нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдварын шинжилгээний төвийг 11 цэгт байгуулан, халдварын эрсдэл бүхий ойрын болон дам хавьтлуудыг харьяа дүүрэгт нь шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна. Мөн 2020.11.16-ны өдрөөс эхлэн дахин 7 цэг нэмэлтээр ажиллуулахаар боллоо. Энэ дагуу Нийслэлийн Онцгой комиссын шуурхай штабаас Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв-Дүнжингарав салбарт зохицуулалт хийж, 75751200 дугаарын утсаар зөвлөгөө мэдээлэл өгөх болон шинжилгээний цаг олгох ажлыг хийж байна. Тиймээс халдварын эрсдэл бүхий ойрын болон дам хавьталд тооцогдсон иргэд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас өгсөн шинжилгээний цаг, товлосон байршлын дагуу үйлчлүүлж, коронавируст халдварын шинжилгээг өгнө. Түүнчлэн өмнө нь холбогдох байгууллагуудаас…
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Шуурхай штабаас төв, орон нутгийн Мэргэжлийн хяналтын байгууллагын Шуурхай штабуудтай өдөр бүр цахимаар холбогдон шуурхай мэдээлэл авч, үүрэг чиглэл өгч байна. Өнөөдрийн байдлаар голомтын халдваргүйжүүлэлтийг нийслэлд 48 хувь, Сэлэнгэ аймагт 100 хувь, Дархан-Уул аймагт 7 обьектод хийгдээд байгаа бөгөөд халдварын голомтын халдваргүйтгэлийн гүйцэтгэлд анхаарах, холбогдох байгууллагатай хамтран ажиллах, хяналт тавих, мэдээллийг шуурхай ирүүлэх талаар чиглэл өглөө. Улсын хэмжээнд мэргэжлийн хяналтын байгууллагын Шуурхай штабууд, эргүүл хяналт тандалтаар 1400 албан хаагч томилгоогоор ажиллаж байна.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор Мэргэжлийн хяналтын байгууллагын нийт 1400 албан хаагч МХЕГ, НМХГ, 21 аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хилийн боомтуудад Шуурхай штаб болон эргүүл хяналт, тандалт хийн ажиллаж байна. Өнгөрсөн 24 цагт (2020.11.14-ний 06:00 цагаас 2020.11.15-ны 06:00 цаг хүртэл) хорио цээрийн дэглэм тогтоосон кино театр, цахим тоглоомын газар, хоол үйлдвэрлэл, урлаг, соёл, спорт, шашин, сүм хийдийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч 2043 /өссөн дүнгээр 3751/ аж ахуйн нэгж байгууллагад “Бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлж хатуу хөл хорио тогтоосон”-той холбогдуулан үйл ажиллагааг нь зогсоож, хэрэгжилтэд хяналт тавьж байна. Мөн цагийн хязгаарлалт тогтоосон хүнсний дэлгүүр, бөөний төв зэрэг нийт 5963…
Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сунгах эсэх асуудлаар өнөөдөр Улсын онцгой комисс 2 цагт хуралдсан. Бэлэн байдлын зэргийг дахин 14 хоногоор сунгах саналыг Онцгой комиссоос гаргаад байсан юм. Тэгвэл энэ асуудлаар Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, бүх нийтийн бэлэн байдлын хугацааг 14 хоногоор сунгах шийдвэрийг гаргасан байна. Өнөөдрийн байдлаар манай улс дотооддоо халдвар авсан 19 тохиолдол гараад байгаа юм. УБ хотод 9 тохиолдол ХӨСҮТ-ийн эмч, сувилагч-7 тохиолдол Сэлэнгэ аймгийн 3 тохиолдол
