Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц бол Монголын тэрбумтнуудын нэг. Тэрбээр өнөр бүлийн эзэн бөгөөд Х.Тайван, Х.Намуун, Х.Дөлгөөн, Х.Тогтуун гэх нэг хүү гурван охины аав.
Б.Хурцын охидоос хамгийн их олны анхааралд өртдөг нь Х.Намуун. Тэрээр БЗС-аас Канадад суралцахаар 72 мянган ам.долларын зээл авч байсан нь ил болж шүүмжлэл дагуулсан.

Брэндээр гоёж найзуудтайгаа аялж, наргиж явах нь олноо илхэн. Тэгвэл тэрээр хувийн нисдэг тэргээрээ найзуудын хамт зугаалж яваа гэнэ шүү. Олны шүүмжлэлийг огт тоосонгүй харин ч баярхаж яваа бололтой.
Татвар төлөгчдийн мөнгөөр баячуудын хүүхэд яаж зугаацахыг Х.Намуунаас харж болох нь.

