Зохиогч: cool

Тээврийн жолооч Д тусгаарлалтаас гараад удаагүй байхдаа коронавирус тусч эхнэр, хүүхдүүд болон ээж, ахынх нь эхнэр,  ахынх нь хүүхэд болон дүү, дүүгийн ойрын хавьтлын хоёр хүн туссан болохыг албан эх сурвалж мэдээлсэн. Тэгвэл өчигдөр орой батлагдсан болох нь мэдээлэгдсэн тээврийн жолооч Д-ы ахынх нь эхнэр нөхөртэйгөө Монголын үндэсний үйлдвэрлэгчдийн нэг Тесо корпорацын ажилчид ажээ. Тэд хамт олон 2020-11-08-ны өдөр болсон Хархан нүдэн тоглолтыг бөөнөөрөө үзсэн байна. Батлагдсан тохиолдол болох ахынх нь эхнэр Ш гэгч нь Тесо-д түгээгч хийдэг ажээ. Тэрбээр халдвар авсан болохоо мэдээгүй байхдаа түгээлт хийсэн гэх албан бус мэдээлэл байна. Түгээгч нь хүнсний дэлгүүрүүдэд бараа материал хүргэж, гарын үсэг зурж, тооцоо нийлүүлдэг байна. Тиймээс Тесогийн ажилчидийг өнөөдөр, маргаашдаа нэгдсэн журмаар шинжилгээнд хамруулж байгаа аж. Эхний ээлжинд…

Цааш унших

Эрдэмтэн, докторууд Хөл хорио тогтоосон хугацааг 14 хоногоор сунгах зайлшгүй шаардлагатай гэж үзлээ Эрүүл мэндийн яам болон Эрдэмтдийн зөвлөл хуралдаж Улсын онцгой комисст хөл хорионы хугацааг 14 хоногоор сунгах санал хүргүүллээ. Эрдэмтэн судлаачид Хөл хорио тогтоосон хугацааг 14 хоногоор сунгах зайлшгүй шаардлагатай гэдэг дээр санал нэгдэв. Учир нь одоо явагдаж буй тандалт судалгааны ажлыг дуусгах , цаашид тохиолдлын дам халдваруудыг тогтоох, шинжилгээнд хамруулах ажлуудыг өргөн хүрээнд хийх шаардлагатай гэв. Мөн хүн амын дунд санамсаргүй түүврийн аргаар 4000-5000 хүнд шинжилгээ хийхээр төлөвлөж буйг хэлэлцэв. Ийнхүү Улсын онцгой комиссын хурлаар оруулж шийдвэрлүүлэхээр болов.

Цааш унших

А.Амбасэлмаа: Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал Эмоци продакшны тоглолтыг үзжээ Эмоци продакшны 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн тоглолтыг Соёлын төв өргөөний их танхимын 17 дугаар эгнээний 29-35, 38-41, 49, 50, 16 дугаар эгнээний 35-44, 15 дугаар эгнээний 36-46, 14 дүгээр эгнээний 35-46 дугаар суудалд сууж үзсэн хүмүүс @Emotsi production Эмоци продакшн гэсэн Фейсбүүкийн мессенжер хаягт холбоо барих утасны дугаар, үзсэн суудлын дугаарыг бичнэ үү. Мөн 88611070 гэсэн дугаараар холбоо барина уу.

Цааш унших

Ардын багш тодотголтой, Universal англи хэлний сургалтын төвийн багш, үүсгэн байгуулагч, комедиан Н.Амаржин. Тэрбээр цахим хуудаснаа”Яагаад буудал караоке орсонд нь уулга алдаад байгаа юм бол? Архиддаггүй уудаггүй, хүүхэнддэггүй 29 настай хүн үзээ юу ” хэмээсэн байна.

Цааш унших

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаатай холбогдуулан ундны ус, ариун цэврийн байгууламж, хог хаягдлын менежментийн аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар МХЕГ-аас аймаг, нийслэлийн Засаг дарга нарт зөвлөмж хүргүүллээ. ДЭМБ, НҮБ-ын хүүхдийн сангаас гаргасан “Ус, ариун цэвэр, эрүүл ахуй, хог хаягдлын менежмент болон COVID-19 техникийн товч танилцуулга”-д цэвэр, бохир усанд коронавирус 2-7 хоног амьдардаг ба халдвартай хүний өтгөн, бохир усанд коронавирусын (COVID-19) РНХ-ийн хэсгүүд тодорхойлогдсон мэдээлэл байгаа тул халдвараас хүн амыг урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү зөвлөмжийг гаргаж байна. Зөвлөмжийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Цааш унших

УОК-ын “Хилийн боомтоор тээвэрлэлт хийх үеийн халдвар хамгааллын арга хэмжээг эрчимжүүлэх тухай” албан даалгаврыг тухайн орон нутагтаа мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж ажиллах талаар МХЕГ-аас чиглэл өглөө. Тухайлбал, Тусгаарлалтын бүсийг шинэчлэн шинээр байгуулах, эрүүл мэндийн арга хэмжээг хамтран гүйцэтгэх, дэглэмийн мөрдөлтөд тавих хяналтыг чангатгах зэрэг чиглэл өгөв.

Цааш унших

Манайхаан, бараг бүтэн жил шахуу бид тааваараа байж, тааллаараа жаргаж, дураараа наргиж, дутуу хөтүүгүй налайсаан. Нийтээрээ өвдөж зүдэрсэнгүй, нийгмээрээ хямарч доройтсонгүй, бултаараа хоригдож бачуурсангүй, бумаараа будилж бужигнасангүй ээ! Тэнгэр газар нь ивээж, тэгш заяа нь түшиж, төр засаг нь залж, түмэн олон нь дагаж, салбар салбараараа хичээж, чиглэл чиглэлээрээ зүтгэж, дэм дэмэндээгийн үлгэрээр дэлгэр тайванд оршиж, дэндүү азтайгаа мэдэрч, дэлхийд гайхагдаж магтуулсаан. Хүн үхэж үрэгдчихээгүй байна, хөсүт нь дарагдаж сөхөрчихөөгүй байна, иргэд нь хэнэггүйтэж назгайрчихаагүй байна, төр нь алдарч ганхчихаагүй байнаа! Энэ хэний буян бэ? Энэ бид бүгдийн, төр түмний хамтын их хүчин чармайлтын үр дүнд бий болсон их амар…

Цааш унших

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа халдварын нөхцөл байдал, шинжилгээний хариу болон эмчилгээний талаар танилцууллаа. Тэрбээр “2020 оны 11 дүгээр сарын 14-нд 814 хүнд шинжилгээ хийхэд хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. ХӨСҮТ-ийн хүлээн авах тасгаар ирсэн 28, тандалтын зорилгоор хийсэн 28 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Тээврийн жолоочийн ойрын хавьтлын хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тухайн голомтод батлагдсан тохиолдол ес боллоо. Манай улсад коронавирусийн батлагдсан тохиолдол 428 байна” гэв.

Цааш унших

Дархан-Уул аймагт арваннэгдүгээр сарын 14-нд авсан нийт 254 хүний PCR шинжилгээний эхний 157 хүний хариу сөрөг гарчээ. Өнөөдрөөс төлөвлөгөөний дагуу түргэвчилсэн оношлуураар иргэдээс шинжилгээ авах ажлыг тус аймгийн Эрүүл мэндийн газраас зохион байгуулах гэнэ. Аймгийн Онцгой комиссоос гурав хоногийн хугацаанд нийтдээ 6000 хүнийг яаралтай шинжилгээнд хамруулахаар шийвэрлэн, ажиллаж байгааг албаныхан дуулгалаа. Тус аймагт өчигдрийн байдлаар /202.11.14/ PCR шинжилгээгээр 163 хүн, түргэвчилсэн оншилуураар 82 хүн оношилсоноос бүгд сөрөг гарсан. Өнөөдрөөс эхлэн хүн амын дунд халдварт өртөх эрсдэл бүхий иргэд буюу захын худалдаа, үйлчилгээ, такси, худалдааны төвүүд, нийтийн хоол, зочид буудал болон Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газрын бүх албан…

Цааш унших

Исгэлэн жимснүүдийн ахлагч дуучин Ука уран бүтээлээ ар араас нь гаргахаар төлөвлөсөн гэдгээ дуулгаж мөн тоглолтоо хийхээр товлосон байсан. Тэрбээр дуучин болохоосоо өмнө үсчин, гоо сайханч, бүжигчин хийж явсан удаатай. “Nature sounds”-д бүжгийн багшаар ажиллаж байсан удаатай. Тэгвэл бусдын өмнө байнгын л гоо сайхан будагтай төрхөөрөө уулздаг түүний будаггүй төрхөө харуулаад амжлаа. “Соёлын яамнаас уриалж буй “Цахим ертөнцөд соёл түгээе! Би хариуцлагатай иргэн” цувралд Би нэгдэж байна. Монгол улсын Засгийн газар, УОК-ийн шийдвэрээр хорио цээрийн дэглэм тогтоосон үед би гэртээ” хэмээсэн лайваараа будаггүй төрхөө ил гаргалаа.

Цааш унших