Олны дунд эчнээ танил Ч.Ганжавхланг таних хүн бараг ховор доо. Тэгвэл түүний үзэсгэлэнт гэргий Пүрэвжаргал нь нүүр номондоо өөрийнхөө зургаар гоёжээ. Хосууд гурван хүүхэдтэй бөгөөд бага хоёр нь ихэр юм.
Үзэсгэлэнт гэргийтэйгээ хамт Ч.Ганжавхлан сайн үйлсийн аяныг маш сайн өрнүүлж, хүүхэд багачуудын төлөө ажиллаж, бүтээн байгуулалт хийдэг гэдгээрээ олон нийтээд тэд өндөр оноо авдаг.
Ч.Ганжавхлан нь 2013 онд “Лантуу дохио” ТББ-ыг санаачилан байгуулж, тэргүүнээр нь найман жил ажилласан бөгөөд ажиллах хугацаанд Нийслэлд Ид шидийн орон 1,2 гэх нэртэй хүүхэд хамгааллын хоёр төвийг бий болгосон. Мөн одоо орон нутагт ч сайн үйлсийн аяныг зохион байгуулж Ид шидийн оронгоо барьж байгуулж байгаа билээ. Тухайн төв нь хүүхэд хамгаалах чиглэлээр төвлөрөн ажилладаг бол Ид шидийн орон 2 нв гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүүхэд томчууд сурч хөгжих иргэдийг чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэхэд чиглэн ажилладаг ажээ. Түүний хийж буй ажлыг нь төр засаг өндрөөр үнэлж 2021 онд Ерөнхийлөгч асан Х.Баттулга Хөдөлмөрийн хүндэт медалийг гардуулан өгсөн билээ.