Зохиогч: cool

Сэлэнгэ аймагт үүсээд байгаа шинэ голомтын 1-р хавьтагч болох иргэнтэй хамт Дарханы “Оргил” худалдааны төвд үйлчлүүлсэн хүүхдүүд, үйлчилгээний ажилчид, эцэг эх болон хүсэлт гаргасан нийт 139 иргэнээс урд шөнө /2020.11.13/ авсан PCR шинжилгээнүүдийн хариу бүгд сөрөг гарчээ. Тодруулбал, Дарханы 139 хүүхдийн бүх шинжилгээнээс коронавирус илрээгүй буюу СӨРӨГ гарлаа. Мөн өнгөрсөн шөнө ОБГ, ЦГ, ЭМГ хамтран таксины жолооч, худалдааны төвийн худалдагч 28 хүнийг олж тогтоох, шинжилгээ авах ажлыг зохион байгуулж ажилласан бол эдгээр иргэдээс авсан шинжилгээний хариу удахгүй гарах бол Онцгой Комисст ажиллаж байгаа ажилтан албан хаагч, сэтгүүлч 42 хүнд түргэвчилсэн шинжилгээ хийсэн хариу СӨРӨГ гарсан гэдгийг Дархан-Уул аймгийн онцгой комиссоос…

Цааш унших

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит мэдээлэл хийж байна. Манай улсад өнөөдрийн байдлаар халдварын нийт 416 тохилдол батлагдаад байна. Тэдний 328 нь эдгэрчээ. ХӨСҮТ-ийн гурван лабораторит нийт 820 хүнд шинжилгээ хийхэд гурван хүнээс covid-19 илэрчээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээлснээр ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй хоёр эмчээс халдвар илэрчээ. Мөн дөрвөн настай хүүхдийн давтан шинжилгээний хариу эерэг гарсан байна. ӨНӨӨДӨР 11 ХҮН ЭДГЭРЧ ХӨСҮТ-ӨӨС ГАРЛАА ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА Нийслэлд бүртгэгдээд буй өвчний голомтын шинжилгээ буюу батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 140 хүнээс шинжилгээ хийхэд нэг хүнээс covid-19 илэрлээ. Энэ нь дөрвөн настай хүүхэд.…

Цааш унших

УИХ-ын гишүүн асан О.Содбилэгийн гэргий, брэнд хатагтай Э.Туул хөл хориотой үеэр бизнесээ цэцэглүүлж буй бололтой. Малын мах үнэд орсонтой холбогдуулан тахианы махыг хэрэглэх хүн олширсон. Тэр тусмаа үндэсний үйлдвэрлэлийг дэмжих үүднээс “Оргио” брэндийг авч байгаа аж. Учир нь тус брэндийнхэн хөл хориотой энэ өдрүүдэд хямдрал зарлан гэр өрхөд хүргэлт хийж байгаа гэнэ. Ямартаа ч, брэнд хатагтай маань хөл хориог боломж болгон ашиглаж байна.

Цааш унших

Инстграмд өөрийн орон зайгаа хэдэн жилийн өмнөөс үүсгэсэн залуу бол Тони Сүлд. Төгөлдөр хуурч мэргэжилтэй тэрээр өөрийгөө эмэгтэй гэдгээ зарлаж, хууль ёсны бичиг баримтаа хүртэл н.Анударь болгожээ. Тэрээр трансжендер гэдгээ сүүлийн хоёр жилд мэдэрсэн бөгөөд эмээ нь хамгийн сайн ойлгодог гэнэ. Энэ тухайгаа “Эмээ маань намайг хамгийн сайн ойлгодог. Ээж мэддэг боловч бэлгийн чиг хандлагаа нарийн сайн ярилцаж үзээгүй. Надад төрсөн аав гэж байхгүй, төрсөн ааваа ч мэдэхгүй” гэжээ.

Цааш унших

Жүжигчин А.Туяа таргалах замаа сонгох уу Зүс царай, гоолиг бие, бүсгүй аалиараа олны анхаарлыг өөртөө татдаг бүсгүй бол жүжигчин А.Туяа. Өдгөө 35 настай тэрээр ганц бие хэвээр насыг илээж яваа. Өөрийнхөө хагас нүцгэн зургийг бахдалтайгаар нийтэлдэг тэрээр өөрийн цахим хуудаснаа өглөө босоод ямар хоол хийх вэ гэдгээ боддог болсон талаар нийтлэжээ. Тэрээр “Гэрт байхаар үнэхээр өглөө юу идэх үү, өдөр юу идэх үү, орой ямар хоол хийж идэх үү гэсэн бодлууд толгойд орж ирдэг юм байна” хэмээн бичжээ. Гоолиг нарийн бэлхүүсээрээ эрчүүд бүү хэл бүсгүйчүүдийн нүдийг булаадаг түүнд санаа зовиносон фенүүд нь хөдөлгөөн хийхийг зөвлөж байна.

Цааш унших

Короновирусын дэгдэлт ихэссэний улмаас хөл хорио тогтоогоод хэд хонож байна. Олон нийтийн үйл ажиллагаанд оролцдог зарим уран бүтээлчид фенүүдээ санаж үгүйлж байгаагаа өөрийн цахим хуудаснаа нийтэлж байна. Тэдний нэг зохиолын дуучин А.Түмэн-Өлзий “царцаж байна аа” хэмээн нийтлэсэн байна. Тэрээр өдгөө лагерынхаа байшинд гэр бүлийн гишүүдийн хамт хөл хорионд байгаа юм. Хөл хорионы хатуу дэглэм хэрэгжихийн өмнө жүжигчин А.Сөрөлттэй хамт орон нутагт тоглолтоор явж байсан бөгөөд “ам мөлтөс” гэртээ ирж амжсан байдаг.

Цааш унших

Хөл хорио тогтоосонтой холбогдуулан сошиал хэрэглэгчид өөрсдийнхөө хүүхэд насны гэрэл зургийг одоогийнхтой харьцуулсан давалгааг өрнүүлж байна. Тэдний дунд олны танил эрхмүүд нэлээдгүй харагдах бөгөөд өөрсдийн бага насныхаа гэрэл зургийг олонд дэлгэжээ. Тэдэнтэй танилцъя. Жүжигчин Б.Мишээл Кино дэлгэцийн уран бүтээлд шинэ өнгө нэмэн яваа жүжигчин Б.Мишээл сүүлийн үед хоёр дахь амьдралаа зохиогоод завгүй яваа. Тэрээр эхээс хоёулаа бөгөөд өөрийн төрсөн дүү Б.Үжинг урлагийн амьдрал руу уруу татсан бөгөөд дүүтэйгээ хамтран хэд хэдэн реклам, зар сурталчилгаанд тоглоод амжсан. МУГЖ У.Уранчимэг Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг МУГЖ У.Уранчимэг өдгөө 48 настай. Бага наснаасаа урлагийн карьераа эхэлсэн тэрээр хоёр дүүтэйгээ нийлсэн “Гурван Урнаа” нэртэй хамтлагтай…

Цааш унших

Монголын орчин цагийн кино урлагийн салбарыг өнгөлж, тод гялалзаж яваа уран бүтээлчид бол Фантастикийн залуус.Хөл хориотой байгаа энэ үед зорилтот бүлгийн хүмүүст тусламж хүргэхээ лайваар илэрхийлээд байна. Фантастикийн залуус “ЗУРА” киноныхоо 3 өдрийн орлогыг зорилтот бүлгийн хүмүүст зориулан хүнс зэргээр тараан хүргэнэ.Өнөөдрөөс эхлэн 3 хоногийн дотор #Zura УСК-г видео сангаас үзээрэй. Таны түрээсэлсэн төлбөр шууд УОК-оор дамжиж хол хорионд байгаа хүнсээ худалдаж авах боломжгүй,хөгжлийн бэрхшээлтэй эмзэг бүлгийн хүмүүст хүрэх юм шүү .Мөн бусад уран бүтээлчид болон хүнсний үйлдвэрүүдийг энэхүү аяндаа уриалж байна. Зура киногоор өнөөгийн нийгмийн харанхуй талыг шүүмжлэлтэйгээр харуулж, залууст өөрийн хөдөлмөрөөр хөлсөө дуслуулж олсон зүйл л хамгийн…

Цааш унших

Өнөөдөр 10:30 цагт Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат болон Аймгийн Онцгой Комиссын шуурхай штаб мэдээлэл хийлээ. Орон нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг хязгаарласантай холбогдуулан зөвшөөрөгдсөнөөс бусад 116 байгууллагыг үйл ажиллагаа явуулахгүй байх чиглэл өгсөн байна. Аймгийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбай, томоохон зах худалдааны төвүүдэд ариутгал халдваргүйтгэлийн ажил 12-ны өдрөөс эхлэн хийгдэж эхэлсэн. Одоогийн байдлаар нийт 28115м2 талбайд ариутгал хийгджээ. Аймгийн цагдаагийн газраас 7 чиглэлд 7 пост байршуулж 14 албан хаагч, гудамж талбайд 8 чиглэлд 16 албан хаагч ажиллуулж эргүүл шалгалтын ажлыг хийж, иргэдэд заавар зөвлөмж өгч байна. Мөн иргэд оршин суугчдад коронавирусээс…

Цааш унших

Орхон аймгийн Онцгой комисс дөнгөж сая хуралдаж дууслаа. Хуралдааныг Орхон аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга С.Батжаргал, Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Ганбаатар нар удирдан комиссын зарим гишүүд цахимаар хуралдаа оролцов. Энэхүү хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргаж чиглэл хариуцсан зарим байгууллагын удирдлагуудад үүрэг даалгавар өглөө. Үүнд: 1. Тохиолдлын голомтод үүрэг гүйцэтгэх шуурхай арга хэмжээний багийн бэлэн байдлыг хангуулах 2. Коронавируст халдвартай тэмцэх ажлыг удирдлага зохицуулалтаар хангах, олон нийтэд бодит мэдээлэл өгөх, ухуулга сурталчилгаа хийх 3. Хүн хүч, хүнс, эм, эмнэлгийн хэрэгсэл, шатахуун зэрэг бүх төрлийн нөөцийн судалгааг байнга хийх, тодотгох , бэлэн байдлыг хангуулах 4. Эмзэг бүлгийн хүн амын…

Цааш унших