Их л өвөрмөц донжтой дуулдаг дуучин бол Жааз Наагий буюу Н.Наранбаатар билээ. Тэрбээр Улсын филармонийн гоцлол дуучин. Гэхдээ бие даасан уран бүтээл байнга хийдэг Наагийгийн хувьд бүтэн нэг жил хүлээсэн уран бүтээлээ гараасаа гаргаж, сонсогчдынхоо сонорыг мялаагаад байна. Тухайлбал ая, үг зохиогч гитарчин Өөжгийгийн зохиол “20 жилийн дараа” гэдэг дуугаа дуулжээ.
Харин дуучин залуу цахим хуудсаараа дамжуулан нэгэн гомдол гаргажээ. Юу гэвэл, Наагийгийн нэрийг Наки гээд л андуурдаг аж. Тэрэнд нь дуучин залуу ихэд гомддог талаараа бичжээ. Наагий, Наки гэж хоёр ондоо дуучин. Гэтэл хүмүүс андуурч дуудах, заримдаа бүр тайзан дээр Наки гэж зарлах тохиолдол ч байдаг гэнэ шүү.