Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Шуурхай штабаас системийн хэмжээнд шуурхай цахим хурлыг зарлан хуралдуулж цаг үеийн мэдээлэл, үүрэг чиглэл өглөө. Тухайлбал, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан тусгайлсан чиг үүргийн дагуу ажиллах, орон нутгийн Мэргэжлийн хяналтын газрын шуурхай штабуудыг идэвхжүүлэх, төлөвлөгөөт болон гүйцэтгэлийн хяналт шалгалтыг түр хугацаагаар зогсоож коронавируст халдвартай холбоотойгоор иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдол мэдээллийн дагуу шуурхай арга хэмжээ авах зэрэг үүрэг чиглэл өгөв. Түүнчлэн бусад мэргэжлийн байгууллагуудтай уялдаа холбоотой ажиллах, хийгдэж буй ариутгал халдваргүйтгэлийн чанар гүйцэтгэлд анхаарах, хамгаалах хэрэгслийн нөөцийг бүрдүүлэхийг үүрэг болголоо. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор төв, орон нутгийн мэргэжлийн…
Зохиогч: cool
“Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний 178 дугаар тогтоол батлагдсантай холбогдуулан МХЕГ-ын Шуурхай штаб хуралдаж мэргэжлийн хяналтын байгууллагын хариу арга хэмжээнд тодотгол хийж тусгайлсан чиг үүргийн дагуу ажиллах, төлөвлөгөөт болон гүйцэтгэлийн хяналт шалгалтыг түр хугацаагаар зогсоож коронавируст халдвартай холбоотойгоор иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдол мэдээллийн дагуу шуурхай арга хэмжээ авахаар боллоо. Мөн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед эрчим хүч, ус, дулаан хангамж, хүнс, эрүүл мэнд зэрэг байгууллагуудад болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, байнгын тандалт хийн бэлэн байдлыг хангуулан ажиллаж байна. Иргэд, аж ахуйн нэгжээс МХЕГ-ын 264786…
Коронаг дотооддоо алдсан болохоор хүн бүр дотроо айдастай байгаа байх. Японы эмийн компанид ажиллаж байгаа хүний хувьд багахан ч гэсэн хэрэгтэй мэдээллийг хүргэе. Японы эмнэлгийн салбарын сонин, сэтгүүлд ойрын үед Д витамин нь Корона вирусын эдгэрэлтэнд шууд нөлөөлж байгааг мэдээллэсээр байна. Витамин Д-ын дутагдал нь Корона вирусын сөрөг нөлөөг нэмэгдүүлдэг болохыг олон орны судалгаагаар нотлогдоод байна. АНУ-ын Чикаго Анагаах Ухааны сургуулийн явуулсан судалгаагаар: 1. Витамин Д-ын дутагдал нь Корона вирусээр өвдөх магадлалыг 1.77 дахин нэмэгдүүлдэг. Израйлд явуулсан судалгаагаар: 2. Витамин Д-ын дутагдалтай хүн Корона вирусээр өвдсөн тохиолдолд эмнэлгийн эмчилгээ шаардлагатай болох эрсдэл 1.95 дахин нэмэгддэг Индонезид хийгдсэн судалгаагаар: 3. Корона…
Хошин урлагийн “Х түц” продакшны жүжигчин Н.Онон өнөөдөр мэндэлжээ. Өхөөрдөм хөөрхөн хүүхдээс авхуулаад олон дүрд гарамгай хувирч чаддаг мундаг жүжигчин. Тэрээр цахим хуудаснаа“Энэ жил л хамгийн гоё тэмдэглэж үзнэ дээ гэж байсан минь ингээд намдуухан өдрөөр лаагаа үлээж тэмдэглэж үзлээ хэхэ. Цар тахалын үед харин ч санхүүд хэмнэлттэй сайхан байна. Энэ сайхан жил болгоны өдрийг надад бэлэглэсэн хайртай аав, ээж 2тоо баярлалаа, үргэлж намайг гэдэг хайртай ханьдаа гурван сайхан гүнждээ баярлалаа, яг copydood төрчихсөн хайртай дүүдээ баярлалаа,баяр жаргалтай үе бүрт минь хажууд байдаг хайртай найзууддаа баярлалаа, үргэлж урам, зэмлэлээр хурцалж байдаг хамт олондоо баярлалаа, миний сумарч бужигнуулахыг үзэх дуртай fb…
74 настай иргэн Ц гийн хоёр удаагийн шинжилгээгээр Ковид 19 халдвар илэрсэн. Түүний нэгдүгээр хавьтал болох бэр, 8 настай ач хүүгээс авсан эхний шинжилгээгээр Ковид 19 илэрлээ. Тус хоёр иргэн Дархан-уул аймагт хоёр өдөр амны хаалтгүй зорчсон. Ингэхдээ хүүхдээ тоглоомын төвд тоглуулж томоохон бүх худалдааны төвөөр явсан байна Тоглоомын төвд байсан 67 хүүхдээс шинжилгээ авч эхэллээ.
Хөл хорьсон онцгой дэглэм үйлчилж байх үед олноороо цуглан цахим мөрийтэй тоглоом тоглож байсан 10 хүнийг 2020.11.12-13-нд шилжих шөнө ЭЦА-ныхан илрүүлсэн байна. Тэдний дотор олны танил болсон жүжигчин Чапи хэмээх Х.Ихбаяр, “Мистер догс” хамтлагийн Хойлогоо буюу Ц.Хойлогдорж гээд ард иргэдийг сайн сайхан зүйлд үлгэрлэж байх ёстой нэг бус хүн тоглож байсан болох нь тогтоогджээ. Энэ талаар албан эх сурвалжаас тодруулахад : “Өчигдөр буюу 11 дүгээр сарын 13-ны өдрийн шөнийн 1 цагт СБД-ийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт мөрийтэй тоглоом тоглож байсан “И”, “Х”, “Т” нарыг бүлэг этгээдүүдийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.” Гэв. Тэдэнд Монгол улсын эрүүгийн хуулийн 20…
Хавтаст хэрэг: Цуврал № 2- Д.Эрдэнэбат, Б.Болор, Н.Золжаргал, Д.Ганбат нарын “МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС” уншуулахаасаа өмнө ингэж мэдүүлэв “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хууль бусаар шилжүүлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон гэх үндэслэлээр УИХ-ын гишүүн асан, Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн асан Сангийн сайдаар ажиллаж байсан Б.Болор, Монгол банкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргал, Зам тээврийн сайд асан Д.Ганбат, Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан Д.Доржханд, Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын албаны даргаар ажиллаж байсан Б.Минжбадам, “Ялгуусан” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан…
Оросын Рапунцель Оросын Рапунцель гэгдэх Алена Кравченко бүсгүйн зургуудаас хүргэж байна. Алена 28 жилийн турш үсээ тайруулаагүй бөгөөд ийм урт ургажээ. Үсээ долоо хоногт хоёр удаа угаадаг бөгөөд сүлжиж самнахад өдөрт 1-2 цаг зарцуулдаг байна.
УИХ-ын гишүүн Т.Амартүвшин муугүй тогооч гэдгээ хөл хориотой энэ өдрүүдэд сошиал найзуудаа батлаж байна. Тэрээр хөл хорионы хугацаанд гэр бүлийнхэндээ гарынхаа амттай сайхан хоолоор дайлахаа амалсан гэнэ шүү. Тиймээс хийж буй хоолныхоо зургийг өөрийн цахим хуудаснаа жор, хийх аргуудтай нь оруулж эхэлсэн байна. Т.Амартүвшин гишүүний хувьд эхнэр охин хүүгийн хамт амьдардаг. Банкны зээлийн хүүг бууруулах тал дээр бодиттой арга хэмжээ авна гэсэн амлалтаар УИХ-ын гишүүнээр сонгогдсон билээ.
Цэцэ: Реппер болъё гэвэл гэртээ бай Хип хопчид дундаас хошин шогийн мэдрэмжээрээ дээгүүрт жагсдаг хүн бол реппер Цэцэнбилэг буюу Цэцэ. Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Реппер болъё гэвэл гэртээ бай. Би бол реппер Цэцэ” гэжээ. Хоёр ч хүүгийн аав тэрээр эхнэрийн хамт хадам аавынхаа компанид хүчин зүтгэдэг гэдэг. Өөрийн үзэл бодлоо дуу болгон нийгэмд түгээдэг нь залууст тааламж төрүүлдэг.
