Короновирусыг дотооддоо алдсаны улмаас манай улс анх удаа хатуу дэглэм тогтоогоод байна. Үүнтэй холбогдуулан зарим бизнес эрхлэгчид үнийн хэт хөөрөгдөл бий болгож мах, гурил, будааны үнийг нэмсэн асуудал шүүмжлэл дагуулаад байгаа. Тэгвэл уг байдал зөвхөн нийслэлд өрнөхгүй байгаа бололтой. Дорнод аймагт талхны үнэ нэг өдрийн дотор 40 хувиар нэмэгдэж 1600 төгрөгт хүрсэн тухай нутгийг иргэд мэдээллээ. Уг асуудалд ШӨХТГ-аас анхаарлаа хандуулахыг тэд мөн хүсч байгаа аж.
Зохиогч: cool
“Ард” Х.Ганхуягийн эхнэр Г.Уянгыг мэдэхгүй хүн ховор. Цагтаа миссийн тэмцээнд оролцож явсан тэрээр Х.Ганхуягийн эхнэр болсноор олонд илүү танигдах болсон. Өдгөө дөрвөн хүүгийн ээж тэрээр короновирусын улмаас тогтоосон хөл хориог боломж гэж харах ёстойг уриалав. Тэрээр “Хамгийн хэцүү үед нь европд хэдэн сар гацаж байсан. Туршлага болж магадгүй гэж бодоод, бүгдээрээ хамгийн гол нь дээрээсээ гаргаж байгаа дүрэм журмыг ягштал биелүүлэх хэрэгтэй. Үүгээрээ тархалтыг хамгийн хурдан зогсоох боломжтой. Ухаантай сэргэлэн санаа гаргаж ажлаа хийж байгаа хүмүүсийн ажлыг хүндрүүлэхгүй байх нь чухал бас тэдэндээ үргэлж урам хайрлаж хүндэтгэлтэй байгаарай. Хамтын хүчээр даван туулахад амархан болно. Бүгд сэтгэлээ тайван байлгаж, гэр бүлээрээ…
Хурд хамтлагийн гитарчин, ая зохиогч Д.Отгонбаярыг үндэсний үзэлтэй, улс эх орныхоо төлөө болохгүй бүтэхгүй зүйлд урлагийнхнаас хамгийн түрүүнд дуугардаг хүн гэдгийг олон түмэн мэднэ. Өчигдөр короновирусыг УОК-оос дотооддоо алдсан гэх мэдээллийг өгснөөс хойш тэрээр өөрийн үзэл бодлоо цахим хуудаснаа илэрхийлж эхэлжээ. Тэрээр “Энэ ертөнц ганцхан нартай шиг Монгол минь гэсэн нэг сэтгэлтэй байхад л, бид давж чадна. Дор бүрнээ хичээе. Монгол минь” хэмээжээ.
‘Universe best songs” наадмын тайзнаа гурван ч удаа өрсөлдөж, гран при шагналын эзнээр тодорсон дуучин А.Хишигдалай өдгөө бие даасан уран бүтээлээ хийж байгаа билээ. Тэрбээр сошиал сүлжээнд идэвхтэй байдаг. Ямар ч үед өөрийнхөөрөө байхыг эрмэлздэг гэх дуучин бүсгүй богино хугацаад рок попын ертөнцөд “од” болсон. Анх тус наадмын тайзнаа хөл тавих үедээ махлагдуу биетэй, онигор нүдтэй даруухан бор охин байсан ч тэрбээр ердөө жил гаруйхан хугацааны дараа эрс өөрчлөгдөж, ганган дэгжин царайлиг бүсгүй болж хувирсан билээ. Нугасны муухай дэгдээхий хун болж хувирсан нь гоо сайхны мэс заслын ач бололтой. А.Хишигдалай сүүлийн үед фитнессээр хичээллэхийн сацуу хэн хүний харцыг булаам хээнцэр,…
Сошиалд тун идэвхитэй байдаг олны танил хүмүүсийн нэг бол дуучин С.Сэрчмаа. Тэрээр Монголд короновирус илэрсэнтэй холбогдуулан цахим орчны найзууддаа дараах зөвлөгөөг хүргэв. Дараах зөвлөгөөг хэрэгжүүлж, хамтын хүчээр халдвараас сэргийлье! • Эерэг хандлагатай байх • Инээмсэглэх, хошин мэдрэмжтэй байх • Аливаад уур уцааргүй, тайван хандах • Бие биендээ урам өгөх • Коронавируст халдварын мэдээллийг албан ёсны эх сурвалжаас авах • Хэт их мэдээллээс зайлсхийх • Сөрөг мэдээлэлд автахгүй байх • Цахим орчинд цаг бага зарцуулах • Өдрийн тэмдэглэл хөтлөх • Сэтгэл санаа зовоосон, таагүй бодол, мэдрэмжээ бусадтай хуваалцах • Гэр бүл, найз нөхөд, ойр дотнын хүмүүстэй цахим болон утсаар холбоотой байх…
Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийг дөнгөж сая Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, шийдвэр гаргалаа. Тодруулбал, Засгийн газраас Монгол Улсын хэмжээнд Гамшгийн тухай хуулийн дагуу Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг шилжүүлж байгааг албан ёсоор зарлалаа. Засгийн газрын хуралдааны талаар Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл өглөө. Хатуу хөл хорионы үед Улаанбаатар хот, эрсдэлтэй аймгуудад хатуу хөл хорио тогтоож ажиллахыг зорьж байгаа бөгөөд Гамшгийн тухай хуульд заасан зайлшгүй салбаруудын үйл ажиллагаа хэвийн горимоор ажиллах юм байна. “ХУУЛИАР ШААРДЛАГАТАЙ БОЛ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙГ ТАТАН ОРОЛЦУУЛАХ ШИЙДВЭР ГАРГАХ БОЛОМЖТОЙ” ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬ: 8.4.БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ҮЕД ДАРААХЬ АРГА ХЭМЖЭЭГ АВЧ ХЭРЭГЖҮҮЛНЭ 8.4.1.харилцаа холбоо, эрчим…
11 дүгээр сарын 11-ний 7 цаг 28 минутад БЗД-ийн14 дүгээр хороонд байрлах ХСӨҮТ-ийн 5 давхарын цонхоор хүн үсрээд нас барчихлаа гэх дуудлага мэдээлэл бүртгэгжээ. Тус дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад БЗД-ийн 23 дугаар хороонд оршин суух хаягтай 36 настай эрэгтэй “У” өндрөөс унаж нас барсан нөхцөл байдал тогтоогдож шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Амь хохирогч тус эмнэлгийн сүрьеэн тасагт аавыгаа оройн цагаар сахиж сахиур хийдэг байсан байна. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна!
Сэлэнгэ аймгийн “Алтанбулаг” боомтоор Монгол Улсад орж ирэн, арваннэгдүгээр сарын 6-ны өдөр тусгаарлалтаас гарсан ачаа тээврийн автомашины жолооч болон түүний гэр бүлийн хүнээс коронавирусний халдвар илэрч, онош батлагдаад байгаа билээ. Албаныхан тухайн иргэний маршрутыг гаргаж, хавьтагч нарыг тогтоон, шинжилгээнд хамруулсаар байна. Халдвар авсан жолооч нийслэлийн Баянзүрх дүүргийн Дарь-Эхэд хоёр хүүхдийн хамт ам бүл дөрвүүлээ суудаг бөгөөд тус айлын хашаанд хадмууд болон хамаатнууд нь мөн хамт амьдардаг байжээ. Эдгээр гэр бүлийнхнийг коронавирусний шинжилгээнд хамруулж, шинжилгээний хариу түрүүчээсээ гарч эхэлжээ. Тодруулбал, халдвартай жолооч Д-гийн хадам ээж болон тэдэнтэй хамт тоглолт үзсэн дүүгээс нь коронавирус илэрсэн байна. Коронавирусний халдвар авсан дүү нь МУБИС-ийн…
Өнөөдрөөс теле хичээлүүд заана Улсын Онцгой Комиссын 12 дугаар тогтоолоор Нийслэлийн хэмжээнд бүх шатны боловсролын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагааг түр зогсоосонтой холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны яам, Монголын телевизүүдийн холбоо хамтран теле хичээлийг эхлүүлэхээр боллоо. Теле хичээл зөвхөн хөл хорионы хугацаанд явагдах бөгөөд 11 дүгээр сарын 11-ний өдрийн 14:00 цагаас сургуулийн өмнөх боловсрол, бага анги, 15:00 цагаас дунд анги, 16:00 цагаас ахлах ангийн хичээлүүд хуваарьт телевизүүдээр гарна. Хичээлийн хуваарийг Боловсрол, шинжлэх ухааны яам албан ёсны пэйжид оруулна. Хичээлийг хуваарьт телевизүүдээр гаргахаас гадна www.econtent.edu.mn сайтад байршуулна. Үүрэн холбооны дөрвөн оператороос уг системд нэвтрэхэд үнэ төлбөргүй байх юм.
Согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглолоо Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай захирамж гаргалаа. Захирамжид “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хүнсний худалдаа, үйлчилгээний газар /ресторан, кафе, хайпермаркет, супермаркет, минимаркет, хүнсний дэлгүүр, бөөний төв, агуулах худалдаа/ болон нийтийн үйлчилгээтэй цайны газар, сүлжээ хоолны газар, сүлжээ хүнсний дэлгүүр, хүргэлтийн хоолны газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-22:00 цаг хүртэл тогтоож, хязгаарласан хугацаанд согтууруулах ундаагаар үйлчлэхгүй, худалдахгүй байх” гэжээ. Захирамж бүрэн эхээрээ: Коронавируст /Ковид-19/ цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний…
