Зохиогч: cool

КОВИД-19 илэрсэн тээврийн жолоочийн ойрын хавьтагч 24 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаад байна Яг одоо УОК-оос мэдээлэл хийж байна. 2020 оны 10-рс сарын 10-ны өдөр Алтанбулагийн боомтоор орж ирсэн 29 настай Б.Д нь тээврийн жолооч бөгөөд хилээр орж ирэх үед нь шинжилгээ авахад хариу нь сөрөг гарсан. Улмаар 21 хоног тусгаарлагдахдаа гурван удаа шинжилгээ өгсөн. Бүгд сөрөг гарсан аж. Улмаас тусгаарлалтаас гарахад нь дахин шинжилгээ хийхэд жолооч болон эхнэр хоёрт илэрсэн. Тиймээс гэр бүлийнх нь хамт ХӨСҮТ-д тусгаарлаад байгаа аж. Уг хосын хувьд гэртээ хоёр хүүхдийн хамт, хашаандаа аав ээжтэйгээ амьдардаг байна. Мөн хүүхдүүд нь цэцэрлэгийн насны хүүхдүүд аж. Хавьталд орсон хүмүүсийг…

Цааш унших

Дараах шинж тэмдэг илэрвэл яаралтай, эмнэлэгт хандаарай Энэхүү мэдээг олон нийтэд зориулж бэлтгэлээ. Шинж тэмдэг халдвар авсанаас хойш гурав дахь өдрөөс эхлэн гарч ирдэг (вирусын шинж тэмдэг). 1 үе шат; биеийн өвдөлт нүд өвдөх толгой өвдөх бөөлжих суулгалт Хамар битүүрч байна ялзрах нүд шатаж байна – шээх үед шатаах мэдрэмж – халуурах мэдрэмж Хоолой маажих (хоолой өвдөх) Шинж тэмдэг илрэх өдрүүдийг тоолох нь маш чухал: 1, 2, 3. Халуурахаас өмнө үйлдэл хий. Анхаар, их хэмжээний шингэн, ялангуяа цэвэршүүлсэн ус уух нь маш чухал юм. Хоолойгоо хуурай байлгаж, уушгиа цэвэрлэхийн тулд их хэмжээний ус уух хэрэгтэй. 2 үе шат; (4-8 дахь…

Цааш унших

Короновирусын улмаас нэр нь тодорсон Д.Дэмбэрэлнямбуу гэж хэн бэ УОК-оос 21 хоног тусгаарлагдаж, гэртээ гадуур гарсан жолоочийн гэр бүлээс коронавирус илэрсэнтэй холбогдуулан хөл хорио тогтоогдоод буй. Вирус тээгч жолооч Б.Д нь 21 хоногийн карантенаас гарангуутаа дуучин Д.Дэмбэрэлнямбуугийн анхны бие даасан “Хархан нүдэн” тоглолтыг үзсэн байдаг. Нийгэмд тус тоглолтыг хийсэн залуу уран бүтээлчийг буруутгах аяс мэр сэр явах болжээ. Анхны тоглолтынх нь дараа ийм асуудал үүсч, цахим орчинд шүүмжлэлд өртөөд буй дуучин Д.Дэмбэрэлнямбуу нийт үзэгчдээ айдаст автуулсан тул чин сэтгэлээсээ уучлал хүссэн байна. Мөн тэрээр тоглолт үзсэн нийт үзэгчдээ өөрсдийн идэвхи санаачлагаар сайн дурын шинжилгээнд хамрагдахыг хүссэн байна. Дуучин Дамирангийн Дэмбэрэлнямбуу…

Цааш унших

0-5 настай хүүхэдтэй албан хаагчиддаа чөлөө олгохыг УРИАЛЖ, болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү Онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар 0-5 настай хүүхэдтэй албан хаагчиддаа дээрх хугацаанд цалинтай чөлөө олгохоор боллоо. Мөн 09.00 цагаас ГБХЗХГ-аас байгуулсан Мэргэжлийн анги хуралдаж холбогдох яаралтай арга хэмжээг авна. Бусад төрийн болон төрийн бус байгууллагууддаа хандан 0-5 настай хүүхэдтэй албан хаагчиддаа чөлөө олгохыг УРИАЛЖ байна. Мөн УОК-ын шийдвэр гарч 2020 оны 11 дүгээр 11-нээс 2020 оны 11 дүгээр сарын 14-нийг хүртэл бүх шатны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоогоод байна. Иймд нийт эцэг эхчүүд ээ! Та бүхэн энэ…

Цааш унших

Дуучин Д.Дэмбэрэлнямбуу Увс аймагт “зугаалсан” тул хөл хорио тогтоолоо Алтанбулаг боомтоор орж ирсэн тээврийн жолооч 21 хоног тусгаарлагдаад гарсан хойно нь буюу дөрөв хоногийн дараа Ковид 19-ийн халдвар илэрч Улаанбаатар хотод гурав хоног хөл хорио тогтоосон. Тээврийн жолооч болон түүний гэр бүлийн хүний явсан газруудын зураглалыг гаргахад тэд энэ сарын 08-ны өдөрзалуу дуучин Д.Дэмбэрэлнямбуугийн тоглолтыг хамтдаа үзсэн байдаг. Тэгвэл дуучин Д.Дэмбэрэлнямбуу төрөлх Увс аймагтаа очиж “Хархан нүдэн” тоглолтоо тавихаар  тоглолтын билетээ зах худалдааны төв олон нийтийн газраар явж борлуулжээ . Үүний улмаас Увс аймагт онцгой дэглэм тогтоож, хөл хорио тогтоолоо. Улмаар Увс аймгийн хэмжээнд арван нэгдүгээр сарын 14 хүртэл сургууль…

Цааш унших

Цар тахлын онцгой нөхцөл байдалтай үед дараах арга хэмжээг яаралтай авч ажиллахыг ШӨХТГ-аас ШААРДЛАА. Тодруулбал зориудаар үнэ нэмсэн бол хуулийн дагуу хариуцлага тооцох юм. Улмаар зах, худалдааны төвүүдэд ажиллаж эхэлсэн байна. Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 10.7 зүйлийн 4.7 дахь хэсэгт “хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” мөн зүйлийн 9 дэх хэсэгт давуу байдлаа хууль бусаар ашиглаж, хуулиар…

Цааш унших

Монгол дахь “PLAYBOY” сэтгүүлийн нэг насны төрсөн өдрөөр 2014 оны шилдэг “Playmate”-ээр шалгарч байсан Н.Энхмаа сүүлийн үед сураг алдарсан. Тэгвэл тэрбээр айлын эзэгтэй, дэс дараалсан гурван хүүхэд төрүүлжээ. Гурван удаа ойрхон төрсөн гэхэд намба сууснаас илүү сайхан бие галбирт нь өөрчлөлт ороогүй байгааг уншигч та анзаарна биз. Н.Энхмаа бол 2013 оны 4-р сарын “playmate” бөгөөд тухайн үед л “playboy” сэтгүүл хамгийн их борлогдож байсан бөгөөд сэтгүүлийн нэр хүнд өсөхийн хэрээр Н.Энхмаа ч олны танил болж байсан билээ. Түүнчлэн нэгэн уран бүтээлч түүний нүцгэн хөргийг бийрээр зурж байсан нь мөн л шуугиан тарьсан.

Цааш унших

Солонгос Улсад эмчлүүлэх иргэдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэх болсон. Гэтэл өдгөө Ковид- цар тахлын улмаас хоёр улсын хооронд чөлөөтэй зорчиход бэрхшээлтэй байгаа билээ. Тэгвэл Солонгос профессороос онлайнаар зөвлөгөө авах телемед үйлчилгээг Сөүл дэх Ханян их сургуулийн эмнэлгийн Монгол дахь эмчилгээний дараах хяналтын төв санал болгож байна. Солонгос Улсад эмчилгээнд орсон иргэд зайнаас эмчлэх Телемед системийг ашиглан хяналтанд орвол эмчийн хувьд тухайн өвчтөн дахин Солонгост очиж үзүүлж байгаагаас ялгаагүй өвчтөний байдлыг мэдэх, эмчилгээний үр дүнг харах, хянах боломжтой болно гэдгийг тус эмнэлгийн ревматизмын салбар эмнэлгийн захирал Ю Де Хён хэлж байна. Ханян их сургуулийн эмнэлгийн Монгол дахь эмчилгээний дараах хяналтын…

Цааш унших

УОК-ын шийдвэрээр Улаанбаатар хот болон орон нутгуудаас гарах хөдөлгөөнийг гурван хоног хааж, мөн энэ хугацаанд нийслэлийн бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоох шийдвэрийг өнгөрсөн шөнө гаргасан билээ. Үүнтэй холбоотойгоор иргэдийн дунд өргөн хэрэглээний бараа, хоол хүнс, нүүрс түлээний хомсдол үүсэх вий гэсэн айдас төрөөд буй. УОК-ын шуурхай хуралдааны үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан иргэдийг хүнсний дэлгүүрт зохиомол дараалал үүсгэхгүй байхыг санууллаа. Тэрбээр “Нэн түрүүнд хүнсний хангамжийн нөөц хангалттай байгааг хэлье. Хүнсний хангамжийн аюулгүй байдал хариу арга хэмжээг авахад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хүнсний хангамжийг хангалттай хэмжээнд бүрдүүлсэн. Манай улсад коронавирусийн анхны…

Цааш унших

Аймгийн Онцгой комиссын хуралдаан орой 19:30 минутаас эхэлж 21:25 минутад өндөрлөлөө. Хурлыг Орхон аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга С.Батжаргал удирдан явуулав. Энэ хуралдааны эхэнд: 1. БОЭТ-ийн вируслогийн лабораторийг яаралтай ажилд оруулах 2. Аймгийн хэмжээнд хог цэвэрлэгээний ажил, ариутгал халдваргүйтгэлийг зохион байгуулах 3. УОК-ийн 31, 32 дугаар хуралдааны үүрэг даалгаврын хэрэгжилт цаашид зохион байгуулах ажлын талаар холбогдох албаны удирдлагууд мэдээлэл хийлээ. Хуралдааны төгсгөлд дараах асуудлуудыг шийдвэрлэлээ. Тухайлбал: 1. 2020-11-12-ны өглөөний 08:00 цагаас эхлэн 14-ний өдрийг дуустал аймгийн хэмжээнд архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхгүй байх 2. Бүх албан байгууллагууд “Гамшгаас хамгаалах төлөвлөгөөндөө” тодотгол хийх 3. Нийтийн эзэмшлийн…

Цааш унших