Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд зааснаар Монгол Улсын Ерөнхий сайд аймаг, нийслэлийн Засаг дарга нарыг томилдог. Орхон аймгийн ИТХ-ын 8 дахь удаагийн бүрэн эрхийн Анхдугаар хуралдаанаар Сэмжидийн Батжаргалыг Орхон аймгийн Засаг даргад томилуулахаар Монгол Улсын Ерөнхий сайдад санал болгосон. С.Батжаргалыг Орхон аймгийн Засаг даргаар томилсон Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 72 дугаар захирамжийг өнөөдөр танилцууллаа. Түүнчлэн 2016-2020 онд Орхон аймгийн Засаг даргаар ажиллаж байсан, одоогийн УИХ-ын гишүүн Д.Батлут аймгийн Засаг даргын Тамгыг гардуулан өгсөнөөр Орхон аймгийн 13 дахь Засаг дарга үүрэгт ажилдаа орлоо. УИХ-ын гишүүн Д.Батлут хэлэхдээ:…
Зохиогч: cool
Өнөөдөр буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр Монгол Улсад коронавирусийн халдвар зургаагаар нэмэгдлээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн эх сурвалжаас тодруулахад “Өнөөдөр бүртгэгдсэн халдварын зургаан шинэ тохиолдлын дөрөв нь аравдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр ирсэн хүмүүсийн давтан шинжилгээнээс илэрлээ. Тэдний гурав нь эрэгтэй, нэг нь эмэгтэй, 49-54 насны хүмүүс байна. Мөн өдөр Дели-Улаанбаатарын нислэгээр ирсэн 31 настай нэг эрэгтэйн шинжилгээнээс илэрсэн. Харин үлдсэн нэг нь ХӨСҮТ-д халдвартай хүмүүсийг эмчилж байгаад өөрөө халдвар авсан сувилагчийн багийн 27 настай, эмэгтэй эмчийн шинжилгээнээс халдвар илэрлээ. Уг эмчилгээний багийнхныг нэг, нэгээр нь тусгаарласан. Ингэснээр манай улсад батлагдсан тохиолдол 374 болсон. Үүнээс 317 нь…
Нийслэлийн хэмжээнд энэ сарын 10-ны байдлаар, амбулаторийн 98.572 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 3986 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 4.0 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 0.5 хувь, өнгөрсөн оны мөн үеийн түвшнээс 0.2 хувиар тус, тус буурсан үзүүлэлттэй байна. Нийт өвчлөгсдийн 33.2 хувийг 0-1 нас, 24.1 хувийг 2-4 нас, 12.1 хувийг 5-9 нас, 5.2 хувийг 10-15 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 920 дуудлага ирснээс 39.5 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ. Мөн энэ сарын 10-ны байдлаар, нийслэлийн харьяа эмнэлгүүдийн хүүхдийн 1123 орон дээр 652 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.…
Фото: Монгол улс гадаад зурагчны дуранд Монгол улс гэрэл зурагчин Daniel Kordan-ны дуранд ийнхүү өртсөн нь Оросын сайтад гарчээ. Гэрэл зургуудыг анзаараад байхад Баян-Өлгий аймгаар намар аялсан бололтой юм.
Энэтхэгт альбинос яст мэлхий олдсон талаар Нью-Йорк таймс мэдээллээ. Бяслаг шиг шар өнгөтэй ховор төрлийн уг яст мэлхий эмэгтэй гэнэ. Судлаачид уг яст мэлхийг шинжилж дуусаад буцааж байгальд тавьсан аж.
Намын цүнх баригчид амрагаараа олны танил, урлагийн хүүхнүүдийг сонгох жишиг тогтоод эхэлсэн гэхэд хилсдэхгүй. Аль сэргэлэн, зүс царай сайтай хүүхнүүдийг дагуулж явахад чимэгтэй бас хэн хэнийг нь амбицад нөлөөтэй. Үүний нэг жишээ бол НИТХ-ын төлөөлөгч Д.Ихбаяр “үүлэн үст” Б.Мишээл нарын хайрын романс. Тэд жил гаруй үерхэсний эцэст албан ёсоор бэр гуйн сүй тавьж нэг гэртээ оржээ МАН-ын НАМЗХ-нд хүчин зүтгэдэг Д.Ихбаяр Н.Учралын гар хөл болж явсаар НАМЗХ-нд өндөр албан тушаалд томилогдож чадсан амбицтай нэгэн. Угтаа хэл шинжлэл, судлаач мэргэжил эзэмшсэн тэрээр ИЗОУИС-д эрх зүйч мэргэжлээр төгссөн гэдэг. ИЗОУИС-иас ажлын гараагаа эхлүүлж байсан ч шууд л Баянгол дүүргийн тамгын газарт өндөр…
Алаг нүдэн А.Ганчимэг УДЭТ-аас ажлын гараагаа эхлүүлсэн залуухан бас царайлаг жүжигчин А.Ганчимэгийг “Хэцүү анги”, “Рашаантын 18” зэрэг кинонд тоглосон дүрээр нь олон хүн мэдэх болсон. Тэрээр 10 жилийн дунд сургуулийн охин байхдаа дэлгэцийн уран бүтээлд тоглож, оюутан байхдаа дээрх кинонуудад тогложээ. Их сургуулиа дүүргэнгүүтээ босго өндөр драмын театрт орж олон гол дүр бүтээсэн. Өдгөө чөлөөт уран бүтээлч болсон А.Ганчимэгийн хувьд шар хэвлэлээр төдийлөн өртөөд байдаггүй даруухан бүсгүй. Ганц охин нь энэ жил дунд сургуулийн сурагч болсон тул сургуульд зөөх хүндхэн үүрэг жүжигчин А.Ганчимэгт ноогдоод буй гэсэн.
Хайр дурлалд нас хамаагүй байдаг бололтой. Үүний нэг жишээ бол 53 насны зөрүүтэй хосууд юм. Таны харж байгаа хос үерхээд дөрвөн жил болж байгаа бөгөөд саяхан гэрлэсэн. Нөхөр нь болох Гари өдгөө 21 настай бол эхнэр болох Алмеда нь 74 настай. Тэд анх дөрвөн жилийн өмнө Алмедагийн хүү Робертын оршуулган дээр танилцсан. Хоёр сарын дараа гэхэд дотно харилцаатай болж улмаар долоо хоногийн өмнө гэрлэжээ. Тэдний хувьд нас гэдэг зүгээр тоо бөгөөд хүсэл сонирхол нь ижил гэнэ. Хосуудын харилцааг эхнэрийнх нь хүүхдүүд болон ач, зээ нар нь зөвшөөрдөггүй. Учир нь эхнэрийнх нь хүүхдүүд болон ач зээ нар Гаригаас ах учраас өвөө…
О.Баасанхүү: АТГ байгууллагыг татан буулгах саналтай байна Аль ч улсад байдаг хамгийн их хэрэгтэй байгууллага бол АТГ. Манайд ч гэсэн бусдын жишгээр энэ байгууллага байгаа. Гэхдээ манай улсад байгаа АТГ байгууллага юу ч хийдэггүй, улс төрчдийн гар хөл болсон байгууллага учраас татан буулгах саналтай байна. Хэвлэлээр асар олон авилгалын хэргүүд зарлагддаг. Нэг ширхэг ч хэрэг бүрэн шийдэгдээгүй. Энэ байгууллага 464 орчим хэрэг шийдэх оролдлого хийж байгаагаас 64 хэргийг нь шийдэхээр ажиллаж байгаа. Бусад 404 хэргийг шийдэх талаар огт ажил хийгээгүй. Зөвхөн хэргийн дугаар аваад орхисон. Би хуульч хүн. Миний мэдэж байгаа хуулиар бол 50 саяас дээш төгрөгийн худалдан авалтад заавал…
Сайд асан М.Энхсайханы гомдлыг Улсын дээд шүүхэд хэлэлцэнэ Олны анхаарал татсан хэд хэдэн хэргийг анхан, давж заалдах, хяналтын шатны шүүх хурлаар энэ долоо хэлэлцэхээр товлоод байна. Тэдний дунд Монгол Улсын Ерөнхий сайд зэрэг өндөр дээд албан тушаал хашиж асан М.Энхсайханд холбогдох хэргийг түүний өмгөөлөгч Ц.Цэлмэг, Д.Оросоо нарын гомдлыг үндэслэн Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимд маргааш хэлэлцэх юм. Тус шүүхийн шүүгч Б.Батцэрэн илтгэн танилцуулахаар 40 хавтас бүхий хэрэгтэй танилцаж дуусаад ийнхүү хурлыг нь товложээ. НПГ-аас М.Энхсайханд Эрүүгийн хуулийн 19.6-1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, батлан хамгаалах, эдийн засгийн хүчин чадлыг сулруулах зорилгоор барилга байгууламж, зам, мэдээлэл,…
