СХД-ээс их хуралд нөхөн сонгуулиар нэр дэвшиж гарч ирсэн Э.Батшугар хүүхдийн баяраар хороо дүүргийнхээ багачуудад бэлэг тараажээ. Түүнчлэн жил бүрийн 6 сарын 1 түүний хувьд гэр бүлийн баяр болдог ажээ. Тодруулбал, аав Н.Энхбаяр болон төрсөн дүүгийнх нь төрсөн өдөр тохиодог аж.
Тэрбээр цахим хуудсандаа “Жил болгоны “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” манай гэр бүлийн давхар баярын өдөр тохиодог билээ. Хайртай аавдаа болон төө зайгүй төрсөн дүүдээ төрсөн өдрийн мэнд хүргэж эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэж сэтгэлийн үгээ илэрхийлжээ.