“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хууль бусаар шилжүүлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон гэх үндэслэлээр 1. УИХ-ын гишүүн асан, Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Д.Эрдэнэбат, 2. УИХ-ын гишүүн асан Сангийн сайдаар ажиллаж байсан Б.Болор, 3. Монгол банкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргал, 4. Зам тээврийн сайд асан Д.Ганбат, 5. Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан Д.Доржханд, 6. Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын албаны даргаар ажиллаж байсан Б.Минжбадам, 7. “Ялгуусан” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Л.Санжаадорж нар жил дамнан АТГ-т шалгагдсан. Тэдний гэм буруутай гэж 2020-08-27-ны…
Зохиогч: cool
Өнөөдрийн онцлох зургаар “Хашаандаа сайхан амьдарья” грүппын гэр давалгаанд нэгдсэн залуу хосын гэрээр зочильё. Сайхан гэр бүлд аз жаргал хүсье
Цуутай хүүхэн хуримгүй, дуутай тэнгэр хургүй гэдэг үг монголчууд бидний дунд амнаас ам дамжин ирсэн. Хэдэн сая, хэдэн тэрбум хүний дундаас сайн ханьтай болно гэдэг амаргүй. Зохиосон амьдрал нь болж бүтэхгүйн улмаас салж, дараагийн амьдралаа зохиодог явдал үеийн үед байсаар ирсэн. Тэгвэл олны танил бүсгүйчүүдээс хоёр болон түүнээс олон амьдрал зохиосон бүсгүйчүүдийг тоймлон хүргэе. Тэргүүн охин Б.Намуун Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын “Тэргүүн охин” гэх гуншин зүүх болсон ууган охин Б.Намуун нь 2012 онд сүр дуулиантай хурим найр хийж байлаа. Б.Цог гэх даруухан залуутай Хөвсгөлийн жуулчны баазад гэрлэж, хуримын зочдоо нисэх онгоцоор зөөж байсан Б.Намуун харамсалтай нь хоёр жил ч бололгүй…
Өөрийнхөө амьдралыг уран бүтээлээсээ дутахааргүй сенсаци болгодог нийтийн дуучин Э.Чулуунчимэг хоёр дахь амьдралаа Баянхонгор аймгийн харъяат улсын начин Цэрэнтогтохтой холбоод багагүй хугацааг үдсэн. Өнгөрсөн амралтын өдөр Цэрэнтогтох начин хэр агсам болохоо The Nordic restaurant-аар үйлчлүүлж байхдаа олон нийтэд харуулсан. Тэрээр үйлчилгээнийхээ тооцоог хийхээс татгалзаж зөөгч рүү шил шидсэн талаар тус рестораны зохион байгуулагч нийтэд дэлгэсэн. Харин өнөөдөр дуучин Э.Чулуунчимэг нөхрөө өмөөрч “Харилцаанаас харилцаа үүсдэг. Эерэг сайхан байсантай хэн ч эерэг л харьцана. Сөрөг муугаар чичлээд байвал өт хүртэл арвалзана” хэмээн бичжээ. Харин улсын начин Цэрэнтогтох рестораны хамт олноос уучлал хүсч, бичлэгээ устгахыг хүссэн байна. Бичлэгийг хийсэн гэх тухайн рестораны зохион…
Ганбууш буюу Н.Ган-од 2020 оны сонгуульд нэр дэвшсэн. Гэвч ялагдал хүлээгээд байсан юм. Тэгвэл тэрээр УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд “Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам”-аас дахин нэр дэвшихээр болжээ. Учир нь тус тойргоос УИХ-д суусан Д.Сумъяабазар хотын дарга болсон учир нөхөр сонгууль хийхээр болсон. Нэр дэвшигч Н.Ган-Одын хувьд УИХ-д ёс зүйтэй, гэр бүлээ тогтвор суурьшилтай авч явдаг хүн сонгогдох ёстой хэмээн үзэж буйгаа илэрхийлж, одоогийн УИХ-ын гишүүн П.Анужинг амлаж авч, өрсөлдөж байсан юм.
“Тогтвортой хөгжлийн зорилт – 2030” хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх төслийн хүрээнд НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн ажилтнууд Орхон аймагт ажиллаж байна. Тэднийг өнөөдөр Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал хүлээн авч уулзлаа. Орхон аймаг, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөртэй албан ёсоор гэрээ байгуулан ажиллаж байгаа анхны аймаг юм. Тус үйл ажиллагааны гол зорилго нь Орхон аймагт тогтвортой хөгжлийн зорилтуудыг нутагшуулах чиглэлд хэрэгжүүлж буй “Орхон аймаг Эрдэнэт хотын ногоон, тогтвортой хөгжлийн хэтийн зорилт- 2025” хөтөлбөрийн үйл ажиллагааны явцтай танилцаж, цаашид хамтран ажиллах чиглэлүүдээр санал солилцох юм. Үүнд агаар хөрсний бохирдлын чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажил болох Эко 00-ын ажлын явц, хүрсэн үр дүн, цаашдын…
Хэнтий аймгийн Мөрөн сумын 1-р баг Зөөлөн багийн нутаг дэвсгэр Хавтгай ууланд Хууль бус жонш олборлосон асуудал удаа гарч байгаа тул холбогдох байгууллагууд шалгалтын ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн онд тус газарт Дундговь аймгийн нэр бүхий иргэд хууль бусаар ухаж, ашигт малтмал олборлож байсныг нутгийн иргэдийн мэдээллийн дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шалгаж таслан зогсоосон. Түүнчлэн энэ оны наймдугаар сард дахин хууль бусаар ухаж зөөвөрлөж байсныг Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Тагнуулын хэлтэс, Цагдаагийн газар, Мөрөн сумын удирдлагууд таслан зогсоож, техник хэрэгслийг хураан авч, журмын хашаанд саатуулжээ. Гэвч 10 хоногийн өмнө буюу 2020 оны 10-р сарын 19-20-ийг шилжих шөнө дахин хууль…
БНХАУ Австралиас импортолдог долоон төрлийн бүтээгдэхүүний татан авалтыг зогсоох шийдвэр гаргалаа. Ингэснээр нүүрс, үр тариа, зэсийн хүдэр, баяжмал, сахар, мод, дарс, хавч зэрэг бүтээгдэхүүний импортод албан бус хориг тавьж байна. Хориглосон бараа, бүтээгдэхүүний жагсаалтад БНХАУ-ын эдийн засагт чухал ач холбогдолтой төмрийн хүдэр, байгалийн хий багтаагүй байна. Австрали нь БНХАУ-аас хамгийн их хамааралтай хөгжингүй эдийн засагт тооцогддог. Мөн БНХАУ Австралийн хамгийн том дарс худалдан авагч улс бөгөөд “Wine Australia”-ийн мэдээгээр жилд 830 сая ам.долларын худалдан авалт хийжээ. Энэ нь Австралийн АНУ-д нийлүүлдэг дарсны хэмжээнээс 2.5 дахин их дүн юм. Хэдийгээр Австрали улс нийт зэсийн олборлолтынхоо 55 хувийг БНХАУ-д нийлүүлдэг ч БНХАУ-ын…
Орвог гашууны бор толгойд “Токио-2020”-ийн бамбар аялуулав Монгол эх орныхоо хилийн захын дөрвөн цэгт Монгол Улсын төрийн далбааг “Токио-2020” олимпийн бамбартай хамт аялуулах, триатлон-дуатлоны спортыг сурталчлах санаачилгыг Монголын триатлоны холбоо, Монгол Японы найрамдлын нийгэмлэгээс 2019 онд гаргасан билээ. Уг ажлыг МҮОХ, ХХЕГ, Япон улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ болон бусад байгууллага дэмжин ажиллаж байгаа юм. Өнгөрсөн онд Баян-Өлгий аймаг дахь Алтай таван богдын 1 тоот хилийн баганаас эхэлсэн аян энэ удаа өмнийн шаргал говьд үргэлжлэв. МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Монгол Японы найрамдлын нийгэмлэгийн ерөнхийлөгч, Монголын триатлоны холбооны ерөнхийлөгч Ц.Сандуй тэргүүтэй баг хамт олон Өмнөговь аймгийн Номгон сумын нутаг Орвог гашууны…
Дуучин нэрээр анх гарч ирж өөрийнхөө нээлттэй зангаар олонд танигдсан Нара дахин дурласан бололтои. Тэрээр өөрийн цахим хуудаснаа ганц бие хүмүүст хандсан үгээ дайжээ. Ингэхдээ тэрээр өөрийг нь хайрладаг хүндэлдэг хүнээ олсон гэдгээ дурьдсан байна. Түүний хувьд олон эртэй нэр холбогдож явсан ч хүүгийнхээ аавыг чухалчилдаг. 2016 онд дахин шинэ харилцаа үүсгэсэн ч 2019 онд хаягдсан гэдгээ нуудаггүй. Хэзээд өөрийн дуу хоолойгоо нийгэмд хүргэж байдаг түүний ээлжит хар хүү хэн бол?
