УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцүүлж, хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 97 хувь буюу 68 гишүүн дэмжиж, Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталлаа.
Санал хураалтад Ц.Даваасүрэн, Б.Дэлгэрсайхан, Н.Учрал, Д.Цогтбаатар нар дэмжээгүй кноп дарсан байна.