Орхон аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга С.Батжаргал, Онцгой комиссын шуурхай штабын дарга бөгөөд Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Ганбаатар нар аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг эмийн сангийн эрхлэгч, зах худалдааны төвүүдийн түрээслүүлэгч нартай уулзлаа. Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор зохиомлоор бараа материалын үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байж, халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахин ажиллахыг анхаарууллаа. Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг эмийн сангуудад нэг удаагийн маск 500-800 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байгаа бөгөөд нөөц дуусч хомстол үүссэн зүйл одоогоор байхгүй. Түүнчлэн зах худалдааны төвүүдэд иргэдийн хөл хөдөлгөөн нэмэгдэж, бараа материалын үнийн хөөрөгдөл үүсч болзошгүй байгаа тул COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх,…
Зохиогч: cool
Халдвар авсан иргэний явсан газрын маршут!!! 11/6 Энхсаран сувилал байсан 5 шараас автобусаар тоосгоны үйлдвэр чиглэлд явсан 11/7 Гэртээ байсан 11/8 Төв азийн зам захирал Гантөмөртэй уулзсан Амгалаг Монгол дээж компани орсон. 19 цагт UB PLACE тоглолт үзсэн Такси аваад гэртээ харьсан 11/9 Саппорогоос автобусаар 22 товчоо явсан Дарга гэрт хүргэж өгсөн
Трансжендэр мисс Б.Солонго өөрийн цахим хуудаснаа найз залуугийнхаа зургийг харуулав. Муухан бүсгүйгээс дээр биеэ авч явдаг трансжендэр мисс Б.Солонго Зайсанд өөрийн нэрийн дэлгүүрээ нээж багагүй хугацааг үдсэн. Өөрийнхөө мэдрэмж, хүсэл мөрөөдлийн төлөө уйггүй зүтгэдэг түүнийг эргүүлж, хөл алддаг эрчүүд олон байдаг гэсэн. Анхны найз залуугийнх нь гэр бүл түүнийг трансжендэр гэдгийг мэддэггүй байхад тэрээр миссийн тэмцээнд орсон тухайгаа анх хэвлэлд ярьж байв. Харин түүний дараа хэсэг ганц бие болсон ч дахин найз залуутай болж, бие хамгаалагч найз залуугаараа авхуулах гэж байгаагаа дуулгаж байв. Саяхны нэгэн ярилцлагандаа хүүхэдтэй болохыг хүсдэг тухайгаа дурьдаж байсан тэрээр өөрийн цахим хуудаснаа “давхар биетэй” зургаа нийтлэжээ.…
Улсын онцгой комисс өнгөрсөн шөнө яаралтай хуралдаж, нийслэлээс орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, 3 хоногийн хугацаанд бүх төрлийн соёл, урлагийн байгууллагууд, үзвэр, үйлчилгээний газрууд, цэнгээнт үйлчилгээний аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг хаах шийдвэр гаргасан тухай дөнгөж сая буюу өглөөний 06:00 цагт хэвлэлийн хурал зарлан мэдээллээ. Мөн сургууль, цэцэрлэгийг хаахаар болсон байна. Тодруулбал олон улсын тээврийн жолооч 21 хоног тусгаарлалтад байж байгаад гэртээ гарснаас нь 4 хоногийн дараа өөрөөс нь болон гэр бүлийн хүнээс нь коронавирусийн халдвар илэрсэн нь шинжилгээгээр батлагджээ. Тиймээс хариу арга хэмжээ авах төлөвлөгөөний дагуу нийслэлд хөл хорио тогтоох шийдвэр гаргаж, ойрын хавьтлыг судалж, тандалт судалгаа хийж эхэлжээ. Иймд…
Цуутай хүүхэн хуримгүй,дуутай тэнгэр хургүй гэдэг үг монголчууд бидний дунд амнаас ам дамжин ирсэн. Хэдэн сая, хэдэн тэрбум хүний дундаас сайн ханьтай болно гэдэг амаргүй. Зохиосон амьдрал нь болж бүтэхгүйн улмаас салж, дараагийн амьдралаа зохиодог явдал үеийн үед байсаар ирсэн. Тэгвэл олны танил бүсгүйчүүдээс хоёр болон түүнээс олон амьдрал зохиосон бүсгүйчүүдийг тоймлон хүргэе. Жүжигчин Оюунчимэг МУГЖ Л.Баттулга буюу Аглуугийн амин хайртай гэргий Оюунчимэг анхны нөхөр, охиноо орхиж энэ амьдралаа зохиосон. Аглуугийн анхны гэргий В.Уянга хэмээх боловсролтой, эгэл даруухан бүсгүй бөгөөд жүжигчинд хоёр охин, нэг хүү төрүүлж өгсөн энэ бүсгүй англи-испани хэлний орчуулагч мэргэжилтэй. Хувиараа орчуулгын төв ажиллуулдаг, амьдралаа, гурван хүүхэдтэйгээ…
Цахим ертөнцөд идэвхитэй байдаг иргэн Осоржамаа хүн амины хэргээр саатуулагджээ. Өдгөө тэрбээр Баянгол дүүргийн цагдаагийн газарт шалгагдаж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар архидан согтуурч байх үед хүний амь эрсэдсэн бөгөөд үхлийн шалтгаан гадны нөлөөтэй эсэхийг шалгаж байгаа аж. Харин албан бус мэдээллээр нас барсан иргэн архины хордлогын улмаас нас барсан гэх мэдээлэл байна. Уг хэрэг өнгөрсөн шөнө болсон аж. Бидэнд ирсэн мэдээллээр архидан согтуурч байх үед нэг иргэн зуух руу унаж нас барсан тул тухайн үед байсан хүн бүрийг шалгаж тайлбар авч байгаа юм байна. Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.
МХЕГ-ын дарга Т.Гантулга Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Каори Ишикаватай уулзлаа. Уулзалтын эхэнд улсын ерөнхий байцаагч Т.Гантулга мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагаа, цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тэр дундаа хилийн боомтод хийгдэж байгаа эрүүл мэндийн хяналт шалгалтын талаар танилцуулж мэдээлэл өгөв. Түүнчлэн хил дээр ажиллаж буй албан хаагчдыг хүйтний улиралд шаардлага хангасан ажлын болон түр тусгаарлах байр, хувийн хамгаалах хувцсаар хангахад дэмжлэг үзүүлэх, улсын байцаагчдыг чадавхжуулах, мөн цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо. Каори Ишикава “Мэргэжлийн хяналтын байгууллагыг цар тахалтай нүүр тулж, тэргүүн эгнээнд ажилладаг байгууллага гэдгийг хилийн боомтуудаар томилолтоор ажиллах үеэрээ маш сайн…
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Шадар сайд Я.Содбаатар тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр цар тахлын хүнд үед хамгийн эхний “шүүлтүүр” болон ажиллаж буй мэргэжлийн хяналтын байгууллагад ажиллалаа. МХЕГ-ын дарга, улсын ерөнхий байцаагч Т.Гантулга Ерөнхий сайд болон албаны хүмүүст байгууллагын үйл ажиллагаа, бодит нөхцөл байдалтай танилцахаар ирсэнд талархал илэрхийлээд Covid-19, агаарын бохирдол, “Дижитал шилжилт-хэрэглэгчтэй хамтарсан хяналт” төсөл болон ажилтнуудын ажиллах нөхцөл, нийгмийн баталгаа зэрэг тулгамдсан асуудлаар мэдээлэл хийв. Тэрээр цар тахлын үед Мэргэжлийн хяналтын байгууллага хяналт шалгалтыг зөвлөн туслах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх бодлого баримтлан хийж байгааг онцлоод “Бидний гол анхаарлаа хандуулж байгаа асуудал бол коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ажил. Өнөөдрийн байдлаар 15…
Өнөөдөр 2020 оны 11 дүгээр сарын 9-ны Даваа гараг Шадар сайдын 2020 оны 89 тоот тушаалаар томилогдсон ажлын хэсэг орон нутаг дахь “Тохиолдлын удирдлагын тогтолцооны багийг чадавхижуулах” цогц сургалтыг Архангай аймгийн Цэцэрлэг хотод зохион байгуулж байна. Сургалт 11 дүгээр сарын 9,10-ны өдрүүдэд өглөөн 09:00-18:00 хүртэл 2 өдөр үргэлжлэх юм. Цар тахлын үеийн бэлэн байдлыг хангуулах чиглэлээр салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, онол арга зүйн хичээлээр эхний өдрийн сургалт эхлэж байна. Шадар сайдын 2020 оны 89 тоот тушаалаар томилогдсон ажлын хэсэг нь УОК-ын Шуурхай штаб, ОБЕГ, МХЕГ, ХӨСҮТ, ДЭМБ, МУЗН зэрэг гамшгийн үеийн бэлэн байдлыг хангуулахад зайлшгүй оролцдог мэргэжлийн байгууллагуудаар багаа…
Өнөөдөр аймгийн Тамгын газрын статистикийн хэлтсээс хэвлэлийн бага хурал хийж аймгийн нийгэм, эдийн засгийн 2020 оны эхний 10-р сарын байдлыг танилцууллаа. Аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн дүнгээр хэд хэдэн эерэг үр дүнгүүд гарсан байна. Үүнд: Төсвийн орлого -19.6% өссөн, Хадгаламжийн үлдэгдэл -16.4% нэмэгдсэн, Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт – 4.8% нэмэгдсэн, Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн борлуулалт – 4.7% нэмэгдсэн, Барилга угсралт, их засварын ажил – 58.9% нэмэгдсэн, Нийгмийн даатгалын сангийн орлого – 15.2% өссөн, Худалдаа, нийтийн хоолны бараа гүйлгээ -2.4% нэмэгдсэн, Нийтийн аж ахуйн үйлчилгээний орлого – 11.1% өссөн, Эрүүл мэндийн нийт үзлэг –0.1% нэмэгдсэн, Халдварт өвчнөөр өвчлөгсөд -18.8, Бүртгэгдсэн…
