“Ард” Х.Ганхуягийн эхнэр Г.Уянгыг мэдэхгүй хүн ховор. Цагтаа миссийн тэмцээнд оролцож явсан тэрээр Х.Ганхуягийн эхнэр болсноор олонд илүү танигдах болсон. Өдгөө дөрвөн хүүгийн ээж тэрээр короновирусын улмаас тогтоосон хөл хориог боломж гэж харах ёстойг уриалав.
Тэрээр “Хамгийн хэцүү үед нь европд хэдэн сар гацаж байсан. Туршлага болж магадгүй гэж бодоод, бүгдээрээ хамгийн гол нь дээрээсээ гаргаж байгаа дүрэм журмыг ягштал биелүүлэх хэрэгтэй. Үүгээрээ тархалтыг хамгийн хурдан зогсоох боломжтой. Ухаантай сэргэлэн санаа гаргаж ажлаа хийж байгаа хүмүүсийн ажлыг хүндрүүлэхгүй байх нь чухал бас тэдэндээ үргэлж урам хайрлаж хүндэтгэлтэй байгаарай. Хамтын хүчээр даван туулахад амархан болно.
Бүгд сэтгэлээ тайван байлгаж, гэр бүлээрээ гэр гэртээ сайхан амраад аваарай. Нэг шинэ зүйл сураад авахыг бодоорой. Би хувьдаа удаан бичээд байгаагаа сайжруулж хурдан шивж сурах төлөвлөгөөтэй байна” гэжээ.