Чөлөөт бөхийн дэлхийн аварга П.Орхон, Т.Тулга, Б.Болортуяа нар Чөлөөт бөхийн холбооны талаар мэдээлэл хийлээ. 
П.Орхоны хэлснээр Холбоо байгуулагдсан цагаасаа хойш олигтой ажил хийсэнгүй. Тамирчдаа хохироож байна. Бид нарын бэлтгэл сургуулилалтыг хангах тал дээр огт анхаардаггүй. Холбооноос хийсэн ганц ажил Мэргэжлийн зөвлөл л байгуулсан байна. Тэмцээн уралдаанд явах гээд визний мөнгөө Төлсөн байхад хүртэл цагийг нь авч өгөхгүй удаашруулж хохироох тохиолдол гаргадаг. Тиймээс бид бүхэн дуугарч нэгдэж эхэллээ. Аль өвлөөс хойш холбооны байгаа байдал удирдлагууд өөрчлөгдөх боловуу гэж харлаа хүлээцтэй байлаа. Амжилт гаргасан улсын аварга болсон тамирчдаа ингэж хохироож болохгүй ээ гэсэн байр суурийг илэрхийллээ.

