Захирал тогтоодоггүй хамт олноор МҮОНРТ тодроод байгаа. Хэн ч дарга болсон хамт олонд таалагдаггүй тул байс гээд л даргаа муулж, хэл ам хийдэг “зуршил”-тай болсон.
Уг зуршил одоогийн “босс” А.Бүрэнбаатарт мөн л үйлчилж байна.
Энэ удаад түүний суудалд Р.Гандиймаа суухаар “санаархаж” байгаа гэх мэдээлэл байна.Харамсалтай нь захирал болохоор санаархаж байж болзошгүй Р.Гандиймаа нь хамтрагчдаа халгаатай нэгэн гэдгийг батлах баримт байдаг юм билээ.
Ямартай ч Р.Гандиймаа МҮОНРТ-ийн дарга болох гэж, эсвэл түүнийг дарга болгох гэсэн ажиллагаа эхэлсэн бололтой юм.
Гэвч А.Бүрэнбаатараас нь но илрээгүй гэх мэдээлэл байна.Хэн нь ч дарга болсон бай МҮОНРТ улс төржих, ашиг хонжоо хайх газар биш гэдгийг боссууд нь ойлгоно биз ээ

