Олныхоо дунд Овжин охид уран сайхны киноны Сапилын дүрээр танигдсан жүжигчин Ц.Ганзоригийнх саяхан бүл нэмж зургаа дахь үрээ өлгийдөн авсан билээ.
Жүжигчин Ганзоригийн хувьд хоёр дахь амьдралаа Сүйхцагаан гэж эмэгтэйтэй эхлүүлсэн бөгөөд тэднийх хоёр талаасаа нийлсэн таван хүүхэдтэй байсан. Харин гурван сарын өмнө тэднийх зургаа дахь охиноо өлгийдөн авсан билээ.
Өвөрмөц нэртэй хэнз охиноо аав нь эрхлүүлж “Г.Сурияа охин маань нэг л мэдэхэд гурван сар хүрчээ. Яг л аавыгаа дуурайсан царайлаг гэж жигтэйхэн” гэж охин үрээ өхөөрдөж энхрийлжээ.

