Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Хийлч Ч.Дэлгэрцэцэг хамар хийлгэсэн үү
Папарацци

Хийлч Ч.Дэлгэрцэцэг хамар хийлгэсэн үү

coolНийтэлсэн: cool11/18/2020Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хөл хориотой энэ өдрүүдэд бага насны зургаа одоогийнхтойгоо харьцуулсан гэрэл зургаа нийтлэх “мода” цахим хуудаснаа дэлгэрээд байна. Ихэнх хүн бага насныхаа ерөнхий төрхөөрөө байхад зарим нь төрөл арилсан мэт өөр болжээ. Тухайлбал, хийлч Дээгий буюу Ч.Дэлгэрцэцэгийн хамар “ургаж”, нүд “тормойжээ”.


Түүний хувьд эцэг эхээс дөрвүүл. Хоёр ах нэг эгчтэй.
Ч.Дэлгэрцэцэг долоон настайдаа “Хөгжим бүжгийн коллеж”-ийн хийлийн ангид орсон байна. Тэрээр тус сургуулийн хийл болон төгөлдөр хуурийн ангид хоёуланд нь тэнцсэн. Хийлийн ангид орох болсон шалтгаан нь хийлийг сургуулиас нь өгдөг, төгөлдөр хуурийн ангид орвол гэрт нь төгөлдөр хуур байх шаардлагатай байсан тул ээжтэйгээ зөвлөлдөн хийлийн ангийг сонгожээ.


Тэрээр АНУ-ын Мичиган мужийн ‘’Grand Valley’’ их сургуулийг хийлийн гоцлон тоглоочоор төгссөн байна. Хийлч Дээгий АНУ-д суралцаж байх хугацаандаа нөхөр, хүүхэдтэй болсон. Түүнийг хүүг Ананд гэдэг бөгөөд, хүүгийн аав нь Дэлхийн банканд ажилладаг эрхэм байжээ.
Харин өдгөө тэрээр уул уурхайн компанийн гүйцэтгэх захирал Марк Бейлитэй ханилсан юм. Хийлч бүсгүй “Эр хүний “Надад даалгачих, би зохицуулъя” гэдэг зан чанар таалагддаг. Амьдралд зөндөө л асуудал байдаг. Тэгэхэд “Зүгээр зүгээр. Надад даалгачих. Би зохицуулъя” гэдэг эрчүүд их сайхан санагддаг. Эр хүн итгэл даахуйц байх ёстой” гэж хэвлэлд ярилцлага өгч байжээ.


Хийлч Дээгий хамгийн анх “Хэнтийн өндөр ууланд” аялгууг тоглож олонд танигдаж байсан.
“Deegii’s music school” хөгжмийн сургуулиа ажиллуулж, олон бяцхан хүүхдүүдийг сонгодог урлагт хөтөлж яваа нэгэн.
Хийлч Дээгий түүхэн “2000” уран сайхны кинонд монгол хатны дүрд тоглосон. Тэрээр “Миний амьдралд үнэхээр мартагдашгүй сайхан дурсамжийг үлдээсэн. Надад кинонд тоглох санал дахин ирвэл зохиолтой нь танилцаж үзнэ. Хүнд зохих дүр, зохихгүй дүр гэж байдаг шүү дээ. Ер нь би аливаа саналыг уран бүтээлч сэтгэлгээгээр хүлээж авдаг” гэжээ.


Тэрээр “Боловсрол суваг” телевизийн “Бурханы авралаар чи ирлээ” шоу нэвтрүүлгийн шүүгчээр ажиллаж байгаа. Энэ тухайгаа тэрээр “Миний хувьд шоуны оролцогчдыг шүүх нь гол зорилго биш. Тэр шоунд өнгө нэмж, мэдрэмжтэй байж, хөгжилдөх нь л чухал” гэжээ.
Хийлч Дээгий “Хэнтийн өндөр ууланд” “Гайхмаараа” “Үлэмжийн чанар” “Амьдрал” зэрэг дөрвөн цомог гаргаж байсан. Харин тэрээр өнгөрсөн оноос шинэ цомгийнхоо ажилд орсон байна. Тэрээр сүүлд өгсөн ярилцлагадаа “Энэ удаагийн цомогт маань цоо шинэ уран бүтээлүүд багтаж байгаа. Монголын сонгодог урлагт хүчин зүтгэж яваа хүний хувьд хийл хөгжмийн шинэ бүтээлүүдийн тоог олшруулах зорилтыг тавиад байна” гэжээ.
Түүний “Өвөл” хэмээх уран бүтээл олонд ихээхэн таалагдаад буй. Тэрээр тус уран бүтээлийнхээ талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Өвөл” хэмээх уран бүтээлийнхээ клипийг маш олон хүний бүрэлдэхүүнтэйгээр ОХУ-руу явж хийлгэсэн. Ер нь жилийн өмнө бүтээлийн маань зохиол нь бэлэн болчихсон байсан” гэжээ.

шар мэдээ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.