Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Сэтгүүлч Б.Отгон, бөхчүүдийг шүүмжилж бут ниргэжээ
Папарацци

Сэтгүүлч Б.Отгон, бөхчүүдийг шүүмжилж бут ниргэжээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ06/14/2023Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Улсын их баяр наадам болоход 28 хоног үлджээ. Төрийнхөө их баяр наадамд зодоглож, цол авч, цол ахиулах хүсэл мөрөөдөлтэй зорилготой бөхчүүд нутаг нутгаараа наадмынхаа бэлтгэлд гарч эхэлжээ. Гэхдээ бөхчүүдтэй холбоотой таатай таагүй мэдээллүүд их гардаг. Бөхчүүдийг хүндэлдэг хайрладаг, өв соёл хэмээн эрхэмлэдэг ч улсад татвар төлдөггүй, улсаараа нутаг усаараа тэжээлгэж, үнэгүй байр машин бэлгэнд авчихдаг гэсэн шүүмжлэл бий.
Тэгвэл үндэсний гэх тодотголтой бөхчүүдийг сэтгүүлч Б.Отгон жинтэйхэн шүүмилж, бут ниргэжээ.
Тэрбээр “Бөхчүүдээ, Ажил хөдөлмөр хийж, нийгэмд оруулах хувь нэмрийн хувьд яг үнэндээ та нар гудамжны цэвэрлэгчийн ч энд хүрэхгүй. Тэгсэн мөртлөө буруу зүйлд гаргуун сайн. Мэдэхгүй бол захаас нь хэлээд өгье.
1.Байгаль сүйтгэгчид. Ус нутгаараа дуудуулахдаа дуртай мөртлөө гол ус сүйтгэж, алт ухна. Уурхайнууд та нараар улаан хамгаалагч хийлгэж, ядарсан ардыг дээрэлхэж явахыг нэг биш удаа харсан гэрч нь би байна.
2.Газрын наймаачид. Бөхийн спортдоо тийм элэгтэй юм бол Төв цэнгэлдэх тойрсон газруудаа хамгаалахгүй яагаав. Харин ч өөрсдөө ихэнхийг нь зарсан. Энхтайвны гүүрний цаана байх Хурдын шилэн байрны нэг давхарууд лав тэр чигтээ нэг нэртэй бөхийнх гэж ярьдаг. Илчлэх мэт эхнэрийн нь 5D фитнесс тэнд нь байж л байсан.
3. Хувиа хичээгчид. Улаанбаатар тойрсон мод, устай газруудыг хамгийн түрүүн хашсан нь бөхчүүд. Нэг аварга маань Гацууртад нэг уулыг бүхэлд нь хашсан. Нөгөө аварга маань Богд- Уулын бугын сангийн аж ахуй байсан амыг тэр чигт нь хашаалсан.
4. Ёс зүйгүй. Монголын өв соёл тээгчид юм бол ёс жудаг чинь хаана байна вэ! Нэгэн ноён оргилоо өнгөрөөд ядаж 49 хонох байтугай нэг ч хонолгүй бөхийн өргөөгөө булаалдан зодолдож байна. Аагаа багтааж ядсан та нарын зодооныг зохицуулах гэж цалин багатай цагдаа нар хэдэн шөнө бөхийн өргөөний гадаа бээрч зогсох вэ!! Зо.доон цохион, хут.га шөвөгний хамгийн түрүүн бөхчүүд явна.
5. Хууран мэхлэгчид. Ардын наадмыг авлигажуулж, цол, даваа бүхнээ мөнгөөр үнэлсэн нь энэ цагийн бөхчүүд гэх та нар биш үү.
6.Эхнэр хүүхдээ дорд үзэгсэд. Тэр аваргын тэд дэхь эхнэр. Залуу амрагаас нь төрсөн хүүхэд.
7. Жүжигчид. УИХ-ын гишүүний бүрэн эрх гэдгийг улс орныхоо язгуур эрх ашгийн төлөө зориулахаас биш хувийн шуналдаа хөтлөгдсөн, өөр хоорондын зодоондоо ашиглаж болохгүй л дээ. Энэ бол төрийн нэр барьсан өрөвдөлтэй жүжиг.
8. Сөнөөгчид. Улсын циркийг нэг бөх нэр сүрээрээ далайлган хувьдаа авсан. Одоо цирк устаж, байшин нь дэлгүүр, гадна зогсоол нь машины зах болсон.
9. Хагалан бутаргагсад. Халх, Ойрдоор нь хувааж, жалга довны үзлийг хамгийн их түгээгсэд. Ийм л хүмүүсийг манайхан хамгийн их дэмждэг. Нэг наадамд түрүүлэхэд л байр, машин өглөгөөрөө уралдацгаадаг. Нутгийн нэр гаргалаа ч гэх шиг. Түүнээс сайхан зүйлээр нутгийнхаа нэрийг гарга л даа. Яг үнэндээ нэг бөхийг дэмжлээ гээд тэр хүний л амьдрал дэвжихээс биш нийгэм, улс орон, ирээдүйд ямар ч ач тус байхгүй. Гуталчныг дэмжвэл харин дахиад нэг хүнд ажлын байр гаргаад өгчих байх шүү. Сэтгүүлч Б.Отгон” гэжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.