Олныхоо хайр хүндэтгэлийг хүлээж олон сайхан уран бүтээл төрүүлсэн залуу дуучин Э.Дашнямын сонсогч фэнүүд олон байдаг. Төв аймгийн Алтанбулаг суманд төрж өссөн тэрбээр хөгжмийн зохиолч Билэгтийн Дамдинсүрэнгийн зээ хүү юм.
Удмын авьяасаа өвлөж төрсөн эгэл жирийн малчны хүү Э.Дашням эхнэр охиноо ил гаргадаггүй. Түүнийг гэр бүлтэй охинтой гэдгийг хүмүүс бараг мэдэхгүй дээ. Харин хайртай охин нь хоёр нас хүрчээ. Дуучин залуу маань хайртай охин, аавараа гангарсан байна.
Хүүг нь өвчсөн мэт дуурайсан ач охиноо өвөө нь эрхлүүлж морин дээр мордуулсан байгаа өхөөрдөм зургийг нь дуучин залуу цахим хуудсандаа хийжээ.

