Хөдөлмөрийн баатар Л.Чинбат өчигдөр /2023.06.15/ Дорнод, Сүхбаатар аймгаас 360 гаруй адууг Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум руу ямар нэг зөвшөөрөлгүйгээр оруулахыг завдсан бөгөөд эсэргүүцсэн нутгийн иргдийг дайрч алахыг завдсан.

Хэргийн талаар ЦЕГ-ын ХМТ-өөс өчигдөр /2023.06.15/ мэдээлэл өгснөөс өнөөдөр өгөөгүй юм. УЕПГ-аас тодруулахад цагдаагаас ямар нэгэн мэдээлэл өгөх зөвшөөрөл хүсээгүй тул цагдаагийн байгууллагаас тодруулахыг хүссэн юм.
Албан эх сурвалжууд нэгэнт тайлбарт өгөөгүй тул бидэнд ирсэн албан бус мэдээллийг хүргэж байна. П.Чинбатын гэх энэ хэрэгт Улсын харцага Ө.Даваабаатар мөн хамааралтай бөгөөд түүнийг эрэн сурвалжилж олж тайлбар авсны дараа хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, эсэх нь шийдэгдэх юм байна.
“Гацуурт” ХХК-ийн захирал Лхагвын Чинбаттай холбоотой асуудлыг одоогоор гомдол, мэдээллийн хүрээнд шалгалт хийж байна. Цагдаагийнхан гомдол мэдээллийг шалгасны дараа хэнд нь хэрэг нээх вэ, аль нь үндэслэлгүй байна гэдгийг шийдэж хаах асуудлыг шийдвэрлэнэ. Одоогоор гомдол шалгаж дуусаагүй байна. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шийдвэрлэсний дараа цагдан хорих, эсэхийг шийдвэрлэх аж.
Дорнод, Сүхбаатараас 300 гаруй адууг гарал үүслийн гэрчилгээгүй олон пост давуулж оруулж ирсэн гол хүн болох улсын харцага Өлзийбатын Даваабаатар утсаа салгаж алга болоод хаана байгаа нь тодорхойгүй болсон байна.
Түүнийг олж авчирч тайлбар мэдүүлэг авах зайлшгүй шаардлагатай болсон юм билээ. Түүний дараа энэ дуулиан нэг тийш болох нь.


1 сэтгэгдэл
Хөдөөний жирийн иргэн нэрийн дор хулгай хийж шантаач хийж болохгүй Наад компани чинь маш олон Сэлэнгийн иргэдийг тэжээж цалинтай,ажилтай байлгаж улсад олон сая татюар төлдөг. Ингээд жирийн иргэд гэсэн нэрийн дор ажил хийж байгаагаа харлуулаалаад хэн нэгний хулгай, шантаачийг дэвэргээд байх уу
Zarig Neguun Сэтгүүлч нар анхаарах хэрэгтэй хулгай том жижиг гэхгүй том компани мал хулгайлдаг ямарч хүмүүжилгүй худлаа ярьдаг ямарч хүмүүжилгүй хүмүүсийг хөгжөөни дэмжиж болохгүй Бүх юм хууль дүрмээрээ л байх ёстой. Энгийн иргэд гэсэн нэрийн дор муу муухай юм хийдэг худлаа ярьдаг зохион байгуулалттай шантаач хийдэг байж болохгүй ээ
Сэлэнгэ аймагт Чинбат маш их зүйл хийж өгсөн Шантаач залхуу арчаагүй малчид иргэд гэсэн нэр зүйсэн худал харлуулагч нар больж үз Чинбат үнэхээр хөдөлмөрч хүн. Сэлэнгэ аймагт төдийгүй улсад татвар, цалин хөлсөөрөө асар их хувь нэмэр оруулж яваа иргэн Заавал хөдөлмөрлөж яваа нэгнээ ингэж зохион байгуулалттай харлуулах ямар хэрэгтэй вэ Би зүгээр л нутгийн иргэн Гэхдээ хэн юу хийгээд байгааг мэдээд байна Чинбатад тал засаагүй