“Боловсрол суваг ТВ” бол байгуулагдсан цагаасаа эхлээд хүүхдэд зориулсан, тэдний хүмүүжил, боловсрол руу чиглэсэн олон контент нэвтрүүлэг бэлтгэн олон нийтэд хүргэж, хүүхдийн гэсэн уран бүтээл болгоныг дэмжиж ирсэн. Энэ утгаараа ч хаана , хэн хүүхдэд зориулсан бүтээл туурвина, түүнийг дэмжиж байдаг билээ. Саяханаас тус телевиз “Төгс хөгжил” пропакшингийн бүтээл болох “Нандин нас” олон ангит кино гаргаж эхэлсэн. Энэхүү кино нь өсвөр насны хүүхдүүдийн амьдралыг бодитоор харуулсан бөгөөд 04 сарын 22 нд гарсан 8-р анги дээр хүүхдүүд үнсэх шийтгэлтэй тоглоом тоглодог хэсэг гарсан нь эцэг эхчүүдийн эгдүүцэл дургүйг хүргэж сошиал орчинд олон шүүмжлэл дагуулаад байна. Энэ байдлаас болж “Нандин нас” киноны…
Зохиогч: cool
Яг одоо Богд уулын Соёмботой аманд гал гарч байна. Энэ талаар тодруулахаар Нийслэлийн онцгой байдлын газартай холбогдоход “Галын дуудлага 14.26 цагт ирсэн бөгөөд одоогийн байдлаар 14 албан хаагч дөрвөн автомашинтайгаар галыг унтраахаар ажиллаж байна” гэв.
“Олон нийтийн радио, телевизийн тухай хууль” – ийн 1 дvгээр бvлгийн 6 дугаар зvйл, “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль” – д тус тус заасны дагуу МVОНРТ-ийн 2019 онд хэрэгжvvлсэн vйл ажиллагааны vр дvнг тусгасан хураангуй тайланг олон нийтэд толилуулж байна. Тайлан нь МVОНРТ-ийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөний чиглэл, хэрэгжилтийг vнэлэх vндэс болж, цаашдын vйл ажиллагааг нарийн тодорхой төлөвлөх, хэрэгжvvлэх, гvйцэтгэлийг дvгнэх, vйл ажиллагааны vр дvнг дээшлvvлэхэд чухал нөлөө vзvvлэх болно.
Цахим орчинд хамгийн ихээр олны анхаарал татдаг нийтийн дуучид бол Б.Болд, Х.Мөнгөнцэцэг, Э.Чулуунчимэг нар гэдэгтэй маргахгүй биз. Хувийн амьдралаараа учиртай гурван толгой ч гэж тэднийг нэрийддэг. Нэгэн цагт тэдний хайр дурлалын ээдрээт амьдралын асуудал олон хүний хэл амны бай болж байв. Харин одоо аль хэдийнээ нэг тийшээ болж цэгцэрсэн. Бүх хэл амын ард гарсан Б.Болд, Х.Мөнгөнцэцэг хоёр саяхан хоёр дахь охиноо өлгийдөн авсан билээ. Тэд анхны хүүдээ Б.Жавхлан гэж нэр хайрласан бол хоёр дахь охиноо Б.Баясгалан гэж нэрлэжээ. Ийнхүү нэгэн цагт нийтийн дууны ханхүү, хатан явсан С.Жавхлан, Т.Баясгалан хоёрын нэрсийг хүүхдүүддээ хайрласан нь цаанаа учиртай л байх. Тэд охинтойгоо ажлаа…
Мөнхийн залуугаараа дуучин бүсгүй Монголын дива нарын нэг дуучин С.Наран өдгөө 48 настай ч, насандаа баймгүй залуу сэтгэлгээтэй. Түүнчлэн, царай зүс бие хаагаа сайхан авч явдаг эмэгтэй гэдгээрээ урлагийнхан дундаа гайхагддаг. Тэрээр Хөвсгөл аймгийн Мөрөн хотын хоёрдугаар 10 жилд сурч байхдаа орос хэлд шамдан суралцдаг байжээ. Улмаар хотод 1991 онд ирж, СУИС-ийн Кино Драмын ангийг жүжигчин мэргэжилээр төгссөн байна. Унаган мяраалаг махлаг биетэй явсан тэрээр Бээжингийн Драмын улсын академид Урлагийн менежментээр суралцаж байхдаа өөрөөсөө 35 кг орчим жин хаясан гэдэг. Түүнийг 85 кг жинтэй байсан гэдгийг тэрбүр хүмүүс мэддэггүй. Дотор эрхтнээ цэвэрлэж, фитнест уйгагүй явсны үр дүнд өнөөдрийн С.Наранг “урласан”.…
Энэ хэн бэ Залуу насны гоо үзэсгэлэн, чамгүй авъяас хоёроороо цаг ямагт олны анхаарлын төвд байдаг дуучин Ану буюу Ч.Уранхолбоо рекламны зураг авалтынхаа хэсгээс үзэгч фенүүдтэйгээ хуваалцжээ. Тэрээр өөрийн гэрэл зургаа цахим хуудаснаа нийтлэж “Энэ хэн бэ” хэмээх асуултыг тавьсан байна. Түүний гэрэл зураг зураг яг дундад улсын эсвэл Солонгосын реклам, киноны од бүсгүйчүүдтэй тун төстэй гарчээ. Анзаарч хараагүй хүнд бол дуучин Ч.Ануг гэж хэлэхэд “итгэхэд бэрх”. Өдгөө таван сайхан охины ээж, 35 настай дуучин бүсгүй сүүлийн жилүүдэд монголын томоохон брэндүүдийн нүүр царайгаар ажиллах болсон.
Ээжээрээ гангарсан топ модель Андра Академийн захирал, топ модель Х.Бадамгэрэл ээжээрээ гангарчээ. Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Тэр хорвоод намайг авчрах гээд бэлдэж байхдаа дэндүү их ядарч туйлдсан. Тэгээд намайг тэврэхдээ улаан нялзрай намайг хараад эхлээд ихэд өрөвдсөн байх. Тэгээд асар ихээр хайрлахдаа бүхнээ надад зориулахаар шийдэж хэмжээлшгүй их халамжаар тэтгэж дулаацуулж, олон асуудлыг зоригтойгоор давж,өөрийнхөө залуу нас хүсэл тэмүүллийг золиосолж, хорвоод амьдрах хувь бэлэглэж, намайг бүтээсэн дагина. Ээжийнхээ анхны үр нь болж ирэхдээ би ийм сайн ээжтэй болохоо мэдээгүй байхдаа. Ээж минь надад бага балчираасаа өөрөө огт мэдэрч байгаагүй мэдрэхийг хайрлуулахыг хүссэн бүх төрлөөр хайрлаж халамжилж бүр давуулж хайрлаад намайг…
Авто зогсоолуудын хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцлээНийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” асуудлыг Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр танилцууллаа. Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа авто зогсоолуудыг нэгдсэн зохион байгуулалтай болгож, шинээр судлагдсан боломжит байршлуудад авто зогсоолыг иргэн, аж ахуйн нэгжтэй хамтран байгуулах, зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх нэн шаардлагатай байна. Нийслэл хотын замын хөдөлгөөний ачаалал, төрийн байгууллагын нягтаршил болон бусад онцлог байдлаас хамааран авто зогсоолын төлбөрийн хэмжээ, тээврийн хэрэгслийг зогсоолд байрлуулах боломжит цагийг харилцан адилгүй байдлаар зохион байгуулах нь зүйтэй юм. Мөн зогсоолын үйлчилгээний төлбөрийг зогсоолын төлбөрийн бүсээс хамааран…
Монгол бүсгүйн бичсэн ном “Амазон”-д бэст селлэр болжээ Дэлхийн хамгийн том онлайн худалдааны “Amazon.com” сайтын шилдэг борлуулалттай номын жагсаалтыг монгол зохиолч Билли Түвшинбаярын “Almost American” нэртэй бүтээл тэргүүлжээ. Ингэснээр цахим худалдааны платформ “Амазон”-д бестселлер болсон анхны монгол зохиолчтой ном болж байна. “Монгол охины америк түүх” номд Билли Түвшинбаярын Америк оронд 11 жил амьдарсан түүх болон энэ улсад амьдарч буй цагаач иргэдийн талаар бичсэн ба энэ сарын 12-нд “Амазон” болон “Barnes and Noble” цахим худалдааны платформ дээр албан ёсоор худалдаанд гарчээ. Цагаачид болон тэдний үр хүүхдүүд Америкийн маш олон амжилттай яваа бизнесүүдийн гарааг тавьж, тус улсын урлаг соёл, эдийн засаг, шинжлэх…
Реппэр Quiza “хөөрхөн” эхнэрээ ил гаргав Quiza-г хип хопчин гэж, “Таавар мэт” дуу, цомог нь хит болж, шуугиулж явсныг нь мэднэ. Ардчилсан намын гишүүн гэддэг Б.Батцэнгэл нэг хэсэг Нийслэлийн Соёл урлагийн газрын даргаар ажиллаж байсан. Хэдэн жил усанд хаясан чулуу шиг алга болсон тэрээр урлагийн ертөнцдөө эргэн ирсэн сурагтай. Тэрээр JCI-ийн дэргэдэх “Капитал” хамтлагт дуулж эхэлсэн гэнэ шүү. Урлагийнхан дундаа “хөөрхөн эхнэртэй” хэмээн яригддаг тэрээр эхнэрээ ч мөн олны өмнө ил гаргах болсон байна. Реппэр Quiza “Бүхнээс илүү” дуундаа эхнэртэйгээ анх танилцаж байсан үе, амьдралынхаа өсөлт уруудалтын тухай дуулсан байдаг. Энэхүү дуу нь нэг хэсэг залуусыг байлдаг дагуулсан хит дуу…
