Киви хамтлагийн дуучин Ц.Намуун их хотын сайхан бүсгүйчүүдийн нэг. Монгол ээж, хар арьстан аавын дундаас төрсөн тэрбээр анх удаагаа охин дүүгийнхээ зургийг дэлгэж, “Дүүтэйгээ ижилхэн байна уу?хэмээжээ.
Дуучин Ц.Намууны хувьд энэ дүү нь газар дээрх ганц охин дүү нь юм. Түүний ээж У.Цолмон хоёр дахь амьдралаа МУГЖ, “Дуурь”-ийн Болдтой гэр бүл болж энэ охин дүүг нь төрүүлж өгсөн байдаг.
Түүнд бас эрэгтэй дүү нар бий. Эрэгтэй хоёр дүү нь төрсөн аавынх нь хоёр дахь амьдралаас “төрсөн” Бразил залуус байдаг юм.
Хэдийгээр Ц.Намуунаагийн аавыг Африк гаралтай гэх цуурал байдаг ч энэ бүхнийг дуучин бүсгүй хэвлэлд ярилцлага өгөхдөө үгүйсгэж, Бразил улсын иргэн төдийгүй, улсынхаа Ерөнхийлөгчийн зөвлөх хийдэг өндөр албан тушаалтан болохыг хэлж байсан юм. Мөн өөрийнх нь Бразил нэрийг Эрика Антони гэдгийг ч хэдэн жилийн тэртээ зарлаж байв.

