Л.Цандэлэг ууртай явна Шинэ коронавирусын улмаас Улаанбаатар, Дархан, Сэлэнгэ болон бусад аймгуудын замын хөдөлгөөнийг хаасны улмаас Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалан холбооны ерөнхийлөгч Л.Цандэлэг нэлээд бухимдуу яваа бололтой. Тэрээр өөрийн цахим хуудаснаа “ОХУ-аас мөхөөлдөс, өндөг зөөж коронавирус оруулаад Сэлэнгийн газар тариалан, хүнсний ногоо тариалах ид үед нь ХӨДӨЛГӨӨНИЙГ зогсоож, ямар БОДЛОГО юм бэ” хэмээн бичжээ. Дашрамд дуулгахад, Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалан холбооны ерөнхийлөгч Л.Цандэлэг Сэлэнгэд нэр дэвших магадлалтай байгаа гэнэ. Тэрбээр өмнө нь АН-ын гишүүн байсан.
Зохиогч: cool
Хөдөлгөөнийг бүрэн зогсоох зохион байгуулалтад орж ажиллаж эхэллээ Улсын онцгой комисс цаг үеийн асуудлаар өнөөдөр яаралтай хуралдсантай холбогдуулан Нийслэлийн Онцгой комиссын шуурхай хуралдаан оройн 21:30 цагт боллоо. Шуурхай хуралдааны дараа хуралдаанаас гарсан шийдвэрийг нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Ж.Чүлтэмсүрэн, нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд дарга, хурандаа И.Баттөгс, нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын хэлтсийн дарга Б.Эрдэнэбат нар танилцууллаа. Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Улсын онцгой комисс 2020 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр 19 дүгээр хуралдаанаа хийж шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн…
Налайхын Онцгой байдлын хэлтэст туулах чадвар сайтай автомашин гардуулан өглөө Улсын Онцгой байдлын Ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр нар болон холбогдох албаны хүмүүс өнөөдөр Налайх дүүрэгт ажиллалаа. Энэ үеэр Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст туулах чадвар сайтай автомашин болон олон улсын стандарт шаардлага хангасан аврах ажиллагааны иж бүрэн тоноглол бүхий машиныг хүлээлгэн өглөө. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, алба хаагчидтай уулзах үеэрээ “Гамшиг ослын үед иргэдийнхээ төлөө ажилладаг, бүх цаг үед хэзээд бэлэн байдалд ажилладаг Онцгой байдлын хэлтсийн техник тоног төхөөрөмж,…
Хөтлөгч Г.Анхбаярын охин 3 нас хүрэв “Авьяаслаг монголчууд” шоу нэвтрүүлгийн авьяаслаг хөтлөгч, жүжигчин Г.Анхбаярын охин өчигдөр 3 нас хүрчээ. Энэ тухайгаа хөтлөгч Г.Анхбаяр болон түүний гэргий Дөлгөөн нар цахим хуудаснаа нийтлэжээ. Түүний эхнэр 2017 оны 4-р сарын 21-нд “Интермед” эмнэлэгт амаржсан юм. Жүжигчин Анхаа “MCS” группийн хүргэн болж, Ж.Оджаргалын нагац дүүтэй гэр бүл болсон.
Тэнгэр чинь эмч биш, за. Анх-Отгон ч эмнэлгээс гарч амжаагүй, адын муу вирус одоо ч шинжилгээ болгоноос нь илрээд, сэжигтэй байхад монгол зуршлаар асуудалд хандахаа л больчихмоор байх юм. Тусгаарлалтанд байгаа хүмүүсээ эргэнэ гээд чипс ундаа, чихэр жигнэмэг зөөгөөд, эмч сувилагч нарын өдрийн ажлыг өнжин алдуулаад баймааргүй л байна. Удахгүй Сөүл, Германаас иргэдээ авчрах онгоц хөөрнө. Бас л ингээд баахан идэш ууш чирээд энд тэнд дугаарлаад, эмнэлэгт ачаалал үүсгээд байвал хэцүү. Хүний нутагт байгаа иргэд маань саравчлан хүлээж, сарвайтал зүтгээд эх орондоо энх мэнд хөл тавих гэж тэмүүлсээр байхад эргэж гар сунгадаггүй, эмээл хазаар төхөөрдөггүй ээж аав хаана байлаа. Гэхдээ…
Г.Угалзцэцэгийн хоолны цэстэй танилц Бодибилдингийн спортын олон улсын хэмжээний мастер, Гавьяат тамирчин Г.Угалзцэцэг сошиалд тун идэвхитэй нэгэн. Өөрийн гоо сайхны нууцыг спорттой холбодог тэрээр өөрийн иддэг өдөр тутмын хоолны цэсээ танилцуулжээ. Тэрээр “Хоолоо бэлдээд тавьчихлаа. Нэг саванд 1 ширхэг алим орсон гэж тооцвол нэг удаагийн хоол маань бага гэдгийг анзаараарай” гэж өөрийн цахим хуудаснаа бичжээ. Тэрээр бодибилдингийн спортоор хичээллэж буй хүмүүст хоол хүнснээс авах ёстой уургаа авч байгаа бол заавал уураг уух шаардлагагүй. Харин жаахан эрчимтэй бэлтгэл хийдэг болон ажлын хажуугаар бэлтгэл хийдэг хүмүүс уураг уух нь зүгээр. Уураг нь дотроо нэмэлт витаминтай бүхий л зүйлийг агуулсан зүйл хэмээн зөвлөдөг.
Комедиан Б.Идэр-Од арьсаа чийгшүүлэхийг зөвлөв “Call pro” компанийн хамтран байгуулагч,“Faro” сургалтын төвийн партнер, комедиан Б.Идэр-Од үеийнхэн дундаа “өөртөө арчаатай” гэгддэг. Хэдийгээр 30 насны босгыг хэдийнээ алхсан ч тэр одоог хүртэл гоонь эр. Амьдралд яарахгүй байгаагаа ч илэрхийлдэг. Тэгвэл тэрээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан өөрийнхөө арьс арчилгааг танилцуулжээ. Тэрээр “Эр хүн хээгүй нь дээр гэдэг үг бол нүүр царайгаа хөсөр хая гэсэн үг огт биш. Монгол эрчүүд шөрмөстэй ч, уужим сэтгэлтэй ч, Хану шиг айхтар биш юмаа гэхэд ядаж долоо хоногтоо ганц удаа арьсаа чийгшүүлчихдэг л байх хэрэгтэй гэж боддог” гэжээ. Сонирхуулахад, Б.Идэр-Од иогоор хичээллэдэг. Найзуудтайгаа уулзахдаа уйтгартай кофе шопт өнгөрөөхөөс…
ХСҮТ-ийн орц, гарцыг нэмэгдүүлж байна Хавдар судлалын үндэсний төвд жилд 6000 гаруй иргэн хавдраар оношлогдож, өдөрт 1000 гаруй иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авдаг гэсэн судалгаа бий. Тус эмнэлгээр үйлчлүүлж буй иргэд яаралтай тусламж үйлчилгээ авахад ганцхан орц, гарцтайн улмаас нэлээд хүндрэл учирдаг тул эмнэлгийн удирдлагууд 2017 оноос хойш эмнэлгийн орц, гарцыг нэмэгдүүлэх асуудлаар үе үеийн хотын удирдлагуудад хандаж иржээ. Эмнэлгийн гаднах орц, гарцыг нэмэгдүүлэх асуудлаар тус эмнэлгийн удирдлагууд нийслэлийн Засаг дарга С.Амарсайханд хүсэлт тавьсны дагуу энэ сарын 08-ны өдөр хотын Захирагч газар дээр нь очиж ажилласан юм. Хотын Захирагч эмнэлгийн удирдлагууд болон бусад холбогдох албаныхантай эмнэлгийн орц, гарцыг нэмэгдүүлж болохуйц…
Н.Гаамаа: Асрамж биш гэр бүл байхыг эрхэмлэдэг Асрамжийн газар гэхээр яагаад ч юм бэ хүн бүр очоод байдаггүй, тэнд амьдардаг хүүхдүүд нь гуниг дүүрэн харц, гэгээн мөрөөдлөө гээчихсэн мэт сэтгэгдэл олон хүнд төрдөг. Ядахад сүүлийн жилүүдэд асрамж, буяны үйлээр ашиг хонжоо хайгчид ч их болсон. Тиймээс бид энэ удаа тэдний гэр бүлийг зорьсон юм. Н.Гаамаа гэх хижээл насны эмэгтэй “Манай гэр бүл”-ийн ээж юм билээ. Хүүхдүүдийн ихэнх нь түүнийг Амаа гэж авгайлах бөгөөд бусад нь ээж гэж дууддаг аж. Гэхдээ тэр энэ өнөр гэр бүлийн ээж болохоос өмнө сэтгэл судлаач, сэтгэл зүйчээр ажилладаг байсан тухай бид ярианыхаа үеэр сонссон. Орон…
С.Амарсайхан: Барьж дуусаагүй барилгыг улсын комисс хүлээн авч, иргэдийг хохироодог байдлыг цэгцэлнэ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. Улаанбаатар хотын хувьд 40 гаруй хоттой хамтын ажиллагаатай байдаг. Эдгээр хотууд коронавирусаас хэрхэн урьдчилан сэргийлж байгаа болон тархалтыг багасгах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээллийнхээ эхэнд дурьдлаа. Тухайлбал, Москва хотын иргэд гэрээсээ гарахдаа mos.ru сайтад бүртгүүлж, тусгай үнэмлэх авна. Ингэхдээ зөвхөн дэлгүүр орох, эмнэлэг, эмийн сан явахад 1 хүнд 7 хоногт 2 удаагийн зөвшөөрөл олгож байгаа юм. Хотын гудамж, эмийн сан, хүнсний дэлгүүрт хүн хоорондын зайг 1.5 метр байхаар зохион байгуулж,…
