Зохиогч: cool

Цэдо ажилдаа эргэн оржээ Жүжигчин, найруулагч Г.Ундармаагийн хараанд өртөж, “Тютю” киноны гол дүрээрээ үзэгчиддээ танил болсон залуу жүжигчин Цэдо буюу М.Цэрэндолгор анхны хүүхдээ өлгийдөөд сар орчим болж буй. Тэгвэл тэрээр ажилдаа эргэн орж “Ялгуун” брэндийн нүүр царай болсон байна. Рекламны гэрэл зургаа хувийн цахим хуудаснаа нийтлэсэн тэрээр “Ээж болохоор харц хvртэл өөрчлөгдлөг юм шиг ээ…” гэжээ. Европдоо дээгүүр бичигддэг “Оросын театр урлагийн академи”-д суралцсан тэрээр хааяа томоохон брендүүдийн сурталчилгаанд тоглож харагддаг. Тэр бүр өөрийгөө рекламдаад байдаггүй төрөлхийн гоо үзэсгэлэн, авьяас чадвар хосолсон Цэдо бүсгүй, гадна дотны кино найруулагчдын анхаарлыг татаж, киноны саналд дараастай байдаг гэсэн шүү. Түүнийг гадны зах зээлд…

Цааш унших

Ханиа зөв сонговол хадмууд ч бурхан байж болдог Ханиа буруу танивал хөрстийн элгэнд төрсөн эцэг эх ч чөтгөр байж болдог Ханиа зөв сонго Үрээ тайван амьдруул Насны ханиа зөв сонгоход туслах 12 зөвлөгөө Насны ханиа зөв сонговол та сайхан амьдралын 80 хувийг бүрдүүлчихлээ гэсэн үг. Тиймээс үлдсэн амьдралаа хамт өнгөрүүлэх хүнээ сонгохдоо хайхрамжгүй хандаж огт болохгүй бөгөөд сайтар бодсоны эцэст шийдвэр гаргах нь зөв. Бид та бүхэндээ насны ханиа зөв сонгоход туслах зөвлөгөөнүүдийг хүргэж, бага ч атугай тус болохоор шийдлээ. Болзоо хамгийн чухал Тухайн хүнийг таньж мэдэхэд болзоо хамгийн чухал билээ. Нэг уулзаад тэр хүн танд таалагдаагүй байж болох ч,…

Цааш унших

Нойрсож байх үедээ хүн амгалан тайван байдаг. Харин сэрмэгц л өдөр тутмын амьдрал, ахуйн асуудал биднийг хүлээж байдаг нь төвөгтэй санагдана. Нойрноос сэрэхдээ зарим нь бухимдалтай, нөгөө хэсэг нь тааламжтай янз бүрээр л өглөөг хүлээн авдаг. Иймд хүмүүсийн сэрэх байдлаар зан аашийн тодорхойлж бас болдог. Сэрүүлгээр сэрдэг Уг нь хүн өөрөө бие даан сэрэх нь зөв юм. Механик сэрүүлгээр сэрдэг хүмүүс хуучинсаг үзэлтэй, өөрчлөлт хувьсалд дургүй байдаг. Гэртээ хэд хэдэн цаг сэрүүлэгтэй хүн өөрийн хүчинд итгэдэггүй, хариуцлагаас айдаг онцлогтой. Цовоо сэргэг эсвэл дүнсгэр босох Өглөө бүр тааламжтай сэтгэлтэй босдог хүн амьдралыг нэгэн том сонирхолтой адал явдал мэт хүлээн авдаг. Эрт…

Цааш унших

Аливаа өвчнөөс урьдчилан сэргийлж пробиотик агуулсан хүнсний бүтээгдэхүүнүүдийг хэрэглээрэй 1974 онд R. Parker хүний биед эерэг нөлөө бүхий бичил биетнийг антибиотикийн сөрөг утга бүхий пробиотик хэмээн нэрлэх саналыг дэвшүүлсэн байна. Амьд бичил биетэн буюу тэдгээрийн бодисын солилцооноос үүсэх биологийн идэвхт бодис агуулах пробиотик хүнс нь гэдэсний микрофлорын үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлж улмаар хүний биемахбодийг хүрээлэн буй орчиндоо дасан зохицох, төрөл бүрийн сөрөг нөлөөллийг эсэргүүцэх чадварыг бий болгоход чиглэгдэнэ. ХХ зууны хүнсний биотехнологи, анагаах ухааны томоохон ололтын нэг бол пробиотик буюу зохицуулах үйлчилгээтэй хүнс хэрэглээний шинэ үзэл баримтлалыг томьёолсонд оршино. Эл үзэл баримтлалаар хүнс нь бие махбодийг зөвхөн илч болон…

Цааш унших

Дэлхий дахиныг хамарсан пандеми хүн төрөлхтөний саяхныг хүртэл амьдарч ирсэн ертөнцийг орвонгоор нь эргүүлсэн. Хамгийн том асуудал нь юу нь мэдэгдэхгүй ганц ханиадны вирус дэлхийн хамгийн хөгжилтэй, баян, агуу гэсэн улс орнуудыг ч сөхрүүлээд зоогсохгүй хэзээ дуусах нь тодорхойгүй. Энэ асуудлын дараа юу өөрчлөгдөж, яаж амьдрах вэ гэдэг нь тодорхойгүй байгаа юм. ДЭМБ ч НҮБ ч АНУ ч ЕХ ч өөрсдөө юу хийж яахаа мэдэхгүй байна. Юу үнэн бэ гэвэл үүний дараа бид өмнөх шигээ амьдрахгүй. Зөвхөн АНУ-д 37 сая хүн ажлаа алдана гэсэн тооцоо байна. Эргээд тэр хүмүүсийн ихэнхи нь буцаад ажилдаа орохгүй. Ихэнхийнх нь ажил дижилталчлагдаж, роботоор солигдож…

Цааш унших

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн талаар цаг үеийн ээлжит мэдээлэл хийж байна. Өчигдрийн байдлаар 119 утсаар 24 цагт 159 дуудлага иржээ. Иргэдийн зүгээс коронавирусийн талаарх эмнэлзүйн талаарх мэдээлэл өгнө үү гэх мэдээллийг асууж тодруулжээ. Мөн амны хаалтгүй тоглож буй хүүхдүүдийг анхаарахыг хүсчээ. Өнөөдрийн байдлаар тусгаарлах байранд 1451 иргэн байна. Одоогоор тусгаарлалтад байгаа иргэдээс тав хүртлэх насны хүүхэд 37, жирэмсэн 28, дарамт ихсэх эмгэгтэй 63, чихрийн шижинтэй 19, хоол боловсруулах замын эмгэгтэй 19, хорт хавдрын эмгэгтэй 17 байгаагаас хоёр иргэн эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байна. Монгол Улс эрсдэлийн долоо дахь удаагийн үнэлгээгээр халдвар тархах өндөр эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарчээ. Иймд эрүүл мэндийн…

Цааш унших

Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдээ дэмжиж хямралтай тэмцье Хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжиж, хүн амын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, дотоодын зах зээлийг хамгаалах зорилгоор “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг өчигдөр УИХ шийдвэрлэлээ. Тогтоолын төсөлд хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр хангах болон хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдийг төрөөс бодлогоор дэмжих зорилгоор хүнсний ногоо, зарим ургамлын үндэс булцуу, төмс, сонгино, сармис, улаан лооль, өргөст хэмх, байцаа, шар лууван, шар манжин тус бүрийг импортоор оруулахад гаалийн албан татварын хувь, хэмжээ 20 хувь байгааг 30 хувь болгон нэмэгдүүлэх, үр тариа, тосны ургамал, тэжээлийн таримал,…

Цааш унших

Амралтын газар, фитнесс, сауны үйл ажиллагааг нээлээ Дэлхийн олон улсад тархаж байгаа коронавирусын халдвараас урьчилсан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж 2020 оны 04 сарын 30-ны өдрийг хүртэл нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрлийн баар, караоке, амралт сувиллын газар, бялдаржуулах төв, саун, сургалтын төвийн үйл ажиллагааг түр зогсоосон. Тэгвэл өчигдөр /2020.04.16/ Монгол Улсын Засгийн газраас нийслэлд ирүүлсэн амралтын газар, фитнесс заал, сауны үйл ажиллагааг нээх чиглэлийн хүрээнд НОК-ын Шуурхай ажлын хэсэг хуралдаж, иргэд, аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн хүсэлт, холбогдох судалгаа тооцоо, тоон баримтанд үндэслэн хэлэлцсэн. Хэдийгээр коронавирусын тархалтаас урьчилсан сэргийлэх ажил нийслэлийн хэмжээнд хэрэгжиж байгаа ч олон…

Цааш унших

Өнөөдрөөс эхлэн нийслэлийн хоёр дүүргийн 14 хороонд угаарын хий мэдрэгч тараана Цаг үеийн асуудлаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар өнөөдөр цахимаар мэдээлэл хүргэлээ. Мэдээллийн эхэнд НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Улсын онцгой комисс, нийслэлийн Онцгой комиссын албан даалгавраар ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хяналтыг эрчимжүүлж ажиллаж байна. Үүний дагуу албан хаагчид сүүлийн гурван хоногт ой хээрийн гурван түймэр гарсныг шуурхай ажиллаж унтраасан. Мөн албан хаагчид коронавирусийн халдвараас…

Цааш унших

Эрх эхнэрийн энхрий хайрт У.Цогтоо Монголын хошин урлагийн отгон продакшн болох “Эмоци” продакшны жүжигчин У.Цогтоо “+17” хошин цувралаа олонд илүүтэй танигдсан нэгэн. Өнгөрсөн жил олныг ёстой л байлдан дагуулах шиг болсон тэрээр эхнэртээ тун халамжтай нэгэн гэдэг. Эхнэр З.Хүслэн нь ч эрх, эрхий ялдам гэж “нөхцөлгүй”. Сошиалд эхнэрээ эрхлүүлэн халамжилсан гэрэл зураг, видео цацаж үеийн залуустаа үлгэрлэдэг У.Цогтоог “мундаг аав” гэж ойр дотныхон нь хэлдэг. У.Цогтоо, З.Хүслэн нар хамтдаа залуусын дунд хит болоод буй “Tik tok” аппликейшнээр бичлэгээ цацаж, гэр бүлээрээ сошиал од болгохоо мартаагүй. Жүжигчин нөхрөөсөө багагүй зүйлс сурч байгаагаа З.Хүслэн нуудаггүй. Энэ нь ч үр дүнгээ өгч овжин…

Цааш унших