А.Адъяасүрэн гишүүн “Сэтгэл хөндүүрлэж, өр өвдсөн өдрүүд өнгөрч байна. Ээж бүрийн, эх бүхний сэтгэл хямраасан мэдээг нийгмээрээ шүүж сууна.
Гуравдугаар сарын 15-наас Монгол Улсын Их хурлын Хаврын чуулган нээнэ. Энэ хаврын чуулганд Хүүхдийн эрхийг хамгаалах хууль зүйн орчныг бүрдүүлэхийн тулд санаачилга гаргаж, эмэгтэй гишүүдээ уриалж ажиллах болно. Монголын төр, Монгол Улсынхаа ирээдүй болсон бяцхан хүүхдүүдээ бодлогын хэмжээнд хамгаалах цаг хэдийн болсон.
Дэлхий дээр найман тэрбум хүн байхад таныг зориод ирсэн хүүхдээ хамгаалах нь ээж, аав таны ч бас үүрэг. Үүргээ ухамсарлаж хариуцлагатай байцгаая.
Өмнө та бидний мартсан олон олон тохиолдол, шархалсан олон бяцхан зүрх байгаа.
Дахин тийм тохиол бүү болог” гэлээ.

