Мөрөөдлийн театр хамтлагийн залуу жүжигчин Гэрлээг “37-р Точка” цувралд тоглосон жүжигчин Отгонбаярын анхны эхнэр гэдгээр үзэгчид андахгүй. Өдгөө охиноо ганцаараа өсгөж яваа тэрбээр өөрийн цахим хуудаснаа электрон тамхины хор уршгыг өөрийн биеэр мэдэрснээ бичжээ.

Тэрбээр “Маш муу гэдгийг биеэрээ мэдэрсэн. Хэсэг донтоод байнга татдаг байсан. Гэтэл цээж хорсож өвдөөд байхаар нь бараг 2 сар хэртэй завсарлаад, татахаа больсон. Түүний дараагаар огцом хөдөлгөөн хийгээд бахардаж ханиалгасан чинь электрон тамхины шингэн аманд амтагдсан. Уг нь бахардаад гүйхэд цээжинд цус амтагддаг биз дээ” гэжээ.


1 сэтгэгдэл
BITGII RGUUTEEREI BALAI AVGAI MIN