Зохиогч: cool

Их Британийн “Телеграф” сонин Монгол улсын Эрт илрүүлэг урьдчилан сэргийлэх үзлэгийг онцолж Эрүүл Мэндийн дэд сайд С.Энхболдтой  2023 оны 1 сарын 4 өдөр ярилцсан ба ярилцлага  тус сонинд 1 сарын 12 өдөр нийтэлснийг орчуулан хүргэж байна.  Эх бичвэрийг дараах линкээр үзнэ үү. https://www.telegraph.co.uk/global-health/science-and-disease/mongolia-screen-entire-population-hidden-diseases-ambitious/ – Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд  Засгийн газрын энэхүү хөтөлбөрийн нэг зорилго нь  өвчнийг  эрт илрүүлж, хожуу өндөр зардал гаргахаас сэргийлэх юм гэдгийг ярианы эхэнд онцоллоо. Монгол улс 12 сарын дотор бүх хүн амаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах өвөрмөц хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Телеграф сонинд Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд өгсөн ярилцлагадаа жил бүр хийх энэхүү үзлэг нь  иргэдийн…

Цааш унших

 “Гранд мед” эмнэлгийнхэн хагалгаанд орсон хүнийг ‘алж’, цогцсыг нь журмын дагуу ШШҮХ-д хүргэсэнгүй… Хүн элдэв өвчнөө илрүүлэх, эмчлүүлэхийн тулд эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагад ханддаг. Нэг хэсэг нь эрүүл саруул болоод баярлаж байхад амь, эд, эрхтнээрээ хохироод шүүх, цагдаадаа тулдаг нь ч бий. Өндөр төлбөртэй атлаа үйлчлүүлэгчдийнхээ санаанд хүртэл эмчилгээ, оношилгоо хийж чаддаггүй эмнэлгүүдийн талаар иргэд олон нийтийн сүлжээнд их бичдэг. Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг, өндөр төлбөртэйд тооцогдох “Гранд мед” зэрэг эмнэлэгт эмчлүүлэх гэж очоод хохирсон тохиолдол цөөнгүй гарч, заримыг нь шүүхээр эцэслэн шийдвэрлэж байна. Нэг бус үйлдлийг нь цагдаа, прокурорын байгууллагад мөрдөн шалгаж буй юм. Тус дүүрэгт үйл ажиллагаа…

Цааш унших

Цагдаагийн байгууллагаас хуурамч акц ашиглаж, татвараас зайлсхийдэг хэрэг зөрчлийг удаа дараа илрүүлж, шалгаж байгаа тухай мэдээ, мэдээлэл гардаг. Эдийн засгийн чөлөөт бүсээс татваргүй архийг хуурамч акц нааж, Нийслэлд худалдан борлуулж их хэмжээний ашиг олдог бизнесийн томоохон сүлжээ бүлэглэлийг Цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгаж байна. Тодруулвал иргэн А нь бусадтай бүлэглэн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг чөлөөт бүсээс их хэмжээний импортын виски, архи согтууруулах ундааг худалдан авч, хуурамч онцгой албан татварын тэмдэгт нааж, их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийж, ашиг олж мөнгө угааж байсан хууль бус үйлдлийг илрүүлжээ. Шалгалтаар импортын 9,800 орчим архи, виски, мөн тийм хэмжээний хуурамч онцгой албан татварын тэмдэгт /акц/ хураан авч,…

Цааш унших

Шүүхийн ерөнхий зөвлөл шинэ даргатай болоод ‘сахил хүртсэн биш шал дордов’ гэгчийг бодит жишээ болов. Тодруулбал, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж, шалгалтуудыг 2023.01.03-ны өдрөөс эхлэн авч байгаа юм. Харамсалтай нь хамгийн шударга байх ёстой шүүгчийн сонгон шалгаруулалт шударга бус болж байгааг хоёр жишээгээр хүргэж байна. Шүүгч болохоор шалгалтч өгч буй бүх хүн 2023.01.03-ны өдөр Үндсэн хуулийн эрх зүйн мэдлэгийн шалгалт өгсөн. Уг шалгалтад Үндсэн хуультай холбогдолгүй асуултуудыг оруулж өгсөн гэдгийг сонгон шалгаруулалтад орсон 120 гаруй хуульчид баталж байна. Үүгээр ч зогсохгүй шалгалтын үед ХОЁР АСУУЛТЫН ЗӨВ ХАРИУЛТЫГ хэлж өгсөн…

Цааш унших

Э.Золбоо, Э.Золбообаяр: Монгол Улсад ТӨР ЗАСАГ, ХУУЛЬ гэж байдаг юм бол аавыг минь Франц улсаас хууль бусаар баривчлан, эрүүдэн шүүж, амийг нь хөнөөсөн хэргийг “Улсын нууц”-аас гаргаж, жинхэнэ “захиалагч”-ыг илрүүлж Б.Хурц нарын хамт шударга хуулийн дагуу шийтгэл оногдуулж ард нь үлдсэн хань, үр хүүхэд бидний гомдлыг барагдуулж хариу өгнө үү Төр нийгмийн нэр зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт сэжигтэнээр татагдаж, улмаар амь насаа алдсан Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ. Бидний аав Д.Энхбатыг гадаадаас хууль бусаар баривчлан, эрүүдэн шүүж аминд нь хүрсэн Б.Хурц нарыг шалгуулах талаар ӨРГӨДӨЛ гаргах нь:…

Цааш унших

Сүүлийн өдрүүдэд сургууль амарсан ч ханиад томуугийн тархалт их байгааг иргэд цахим хуудастаа бичиж байна. Мөн уламжлалт болон эмэн эмчилгээ хийсэн ч ханиад эдгэхгүй олон хонож байгаа талаар сэтгэгдлүүдийг бичжээ. Энэ талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Томуугийн үндэсний нэгжийн халдвар судлаач их эмч Ч.Уртнасангаас тодрууллаа. -Ханиад томуугаар өвдсөн тохиолдолд бага насныхан удаан хугацаанд эдгэрч байна. Томуугийн халдварын вируст ямар нэгэн онцлог байна гэсэн үг үү? -Томуу, томуу төст өвчний тархалт сүүлийн хоёр долоо хоногт дараалан өссөн байна. Ялангуяа бага насны хүүхдүүдийн өвчлөл нэмэгдэж орны ачаалал эрс нэмэгдлээ. Сүүлийн долоо хоногт амбулаториор үйлчлүүлсэн 203 хүний 10 орчим хувь нь томуу томуу…

Цааш унших

Сагсан бөмбөгийн спорт сонирхогчдын баяр талархлыг хүлээсэн, олон улсын стандартад нийцсэн гэх спортын ордон саяхан нээгдэж, одоогоос сар гаруйн өмнө томоохонтэмцээн зохион байгуулсан билээ. Баянгол дүүргийн III хорооны нутагт “Уран ган” төвийн хашаанд барьсан “UG arenа”-д арваннэгдүгээр сарын 10-14-нд сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны D хэсгийн тоглолт болсныг уншигчид санаж буй. Олон улсын эл тэмцээнд манайхаас гадна Тайланд, Малайз, Таити, Вьетнамын шигшээ багийн тамирчид ирж өрсөлдсөн юм. Тэгвэл энэ тэмцээн болсон “UG arena” спорт цогцолборын барилгыг олон улсын тэмцээн болж байх тухайн үед Улсын комисс хүлээж аваагүй байж. Тэр үед нь ямар нэг эрсдэл учирч, гадаад, дотоодын олон…

Цааш унших

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн 13 дугаар форум “Ногоон дэлхийн төлөө сэтгүүлчид нэгдэцгээе” сэдвийн дор 12 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон БНХАУ-ын Бээжин, ӨМӨЗО-ы Хөх хотод  цахим хэлбэрээр зэрэг боллоо. Тус форумд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба, УИХ, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба, Экологи, байгаль орчны яам, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн алба болон хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд оролцов.                Форумд Хятадын Төрийн Зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэндчилгээ ирүүлсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр…

Цааш унших

Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг байршуулж байсан “Капитал” банканд 2019 онд Монголбанкнаас эрх хүлээн авагч томилж, удирдах албан тушаалтнуудад нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн билээ. Тэгвэл тус банкны гүйцэтгэх захирал асан А.Ариунболд, гүйцэтгэх захирлын орлогч Б.Янжин, дэд бөгөөд Зээлийн газрын захирал С.Дэлгэрцэцэгт холбогдох хэргийг хууль сахиулах байгууллагынхан шалгаж дуусаад НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Тэднийг Монголбанкнаас тогтоосон банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, зээлийн төвлөрлийн зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаж ажиллаагүйн улмаас “Капитал” банкны хэвийн үйл ажиллагаа алдагдан төлбөрийн чадваргүй болж, тус банканд мөнгөн хөрөнгө байршуулсан иргэн, аж ахуйн нэгж,…

Цааш унших

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Ариунболдод цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал НПГ-аас Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсний дагуу шүүхээс 30 хоног цагдан хорих шийдвэр гаргасан байна. Түүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулж нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа БНХАУ-ын “Urat middle Banner Tianyimengyu logistic co.ltd”, “Inner Mongolia Rong He energy”, “Бө Юу Ан Ши Ди” компанид давуу байдал бий болгож 360 000 ам.долларын хахууль авсан хэмээн буруутгаж АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн мөрдөн байцаалтын хэрэг нээсэн юм. Уг хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4-4-т заасан нийтийн албан тушаалтан их хэмжээний хахууль авсан үндэслэлээр Д.Ариунболдыг яллагдагчаар…

Цааш унших