Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газар (ННҮГ)-т удирдах албан тушаал хашиж байсан нэгэн хүнийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын хяналтад шилжүүллээ. Тус газрын даргаар ажиллаж байсан Х.Эрдэнэбилэгийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж үндэслэлгүйгээр хөрөнгөжин, мөнгө угаасан, улсад их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр хэрэг нээн, мөрдөн байцаалт явуулсан аж. ННҮГ-ын удирдах албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулж, төсвийн хөрөнгийг завшиж байсан тохиолдол өмнө нь гарч байсан билээ. Тодруулбал, дээрх газрын даргаар ажиллаж байсан Ш.Одончимэг, ерөнхий нягтлан бодогч Д.Энхжаргал нар “Унаган төгөл”, “Хөтөл тэлмэн”, “Люкс таун”, “Жоконди”, “Ди Ди Өү Би”, “Би Би Ай”, “Хосчой”, “Үлэмж грийс”, “Мөнгөн…
Зохиогч: cool
Монголд мөнгө угааж, татвараас зайлсхийсэн хэрэгт холбогдсон ОХУ-ын иргэний хэрэгт ЭЦА-ныхан нэмэлт мөрдөн байцаалт явуулж дууссаныг прокурор хянаад яллах дүгнэлт үйлдэн, гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүллээ. Хойд хөршийн иргэн А.В.Самохин Кипр улсын хөрөнгө оруулалттай, гадаад худалдаа эрхлэх, бизнесийн зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар “Валестия” гэх компанийг 2011 онд манай улсад байгуулсан аж. Улмаар арилжааны банкуудад төгрөг, ам.доллар, рубль, еврогийн данс нээж, 2015-2019 онд 54 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний валют хүлээн авчээ. Түүнийгээ оффшор бүсэд бүртгэлтэй Кипр, Беларусь зэрэг 10 улс руу шилжүүлж, 222.9 сая гаруй төгрөгийн татвараас зайлсхийсэн байж болзошгүй үйлдэлд…
Гэмт хэрэгт шалгагдаж буй этгээдээс тайлбар авахдаа дуу, дүрсний бичлэг хийдэг. Мөн цагдаагийн алба хаагчдын албан өрөөнд камер байрлуулж болзошгүй эрсдэл бүрээс сэргийлдэг болсон. үүнтэй холбоотойгоор цагдаа нарын эрүүдэн шүүх арга нарийсч, камергүй газар буюу 00-ын өрөөнд зоддог болсон байх юм. Бид энэ талаар сэрэмжлүүлэх зорилгоор мэдээлэл бэлтгэлээ. Монгол улсын иргэн Г.Б гэгч нь 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт 1.8 гр бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалж байхдаа цагдаа нарт баригдаж, эрүүлжүүлэгдсэн байна. Түүнийг эрүүлжүүлэхэд хүлээн…
Өнөөдөр Чингисийн талбайд олон мянган залуус өөрсдийн төлөө бус ирээдүйн үр хүүхдийнхээ төлөө дуугаа нэгтгэн жагслаа. Тэд “Нүүрсний хулгайч нартай хариуцлага тооцохыг шаардаж байгаа билээ. Хуультай оронд амьдарч байгаа бид үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх бүрэн эрхтэй ч бидний жагсаал, цуглаан үр дүнгүй болохвий гэсэн харамсал байна. Өвлийн хүйтэнд Эх орон, ирээдүй хойчдоо санаа зовон тэмцэж байгаа тэднийг жагсаал цуглаан хийх зөвшөөрөлгүй хэмээн хорьж цагдах аюул нүүрлээд байна. Тэмцэхгүй ард түмэн мөхдөг гэдэг. Тэмцэхдээ жагсаалаа зохих журмын дагуу зөвшөөрөл авч тэмцэх нь зүйтэй юм. Мөн өөрсдийн итгэл үнэмшилд тулгуурлан тэмцэж байгаа залууст нөлөөлөх тэдний зорилгыг бусниулах санаа зорилготой хүмүүс байгааг…
Сөүл хотын Юнсан дүүргийн Итэвон хороонд олон тооны иргэд ухаан алдсан, нас барсан байна. Гол шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа ба аврах байгууллагууд онцгой байдлын зэрэг тогтоон ажиллаж байна. Иймд иргэд та бүхэн Итэвоны гудамжаар явахгүй байх, Монгол Улсын иргэдтэй холбоотой мэдээлэл байгаа тохиолдолд ЭСЯ-ны шуурхай утас 010-8205-3464-т яаралтай холбогдоно уу. Уг сэрэмжлүүлэгтэй холбоотойгоор цахим хуудсанд эмнэлгийн тусламж үзүүлж байгаа бичлэг зураг ихээр гарсаар байна.
Цагдаагийн байгууллагаас улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх зорилгоор олон арга хэмжээг цаг үеийн нөхцөлд зохицуулан үе шаттайгаар зохион байгуулдаг.Тэгвэл сүүлийн үед жолооч нар замын хөдөлгөөнд оролцож байхдаа гар утас хэрэглэснээс үүдэн амь нас , эрүүл мэнд , эд хөрөнгөөрөө хохирох , эрсдэх тохиолдол гарч буй тул цагдаагийн байгууллагаас “Гар утас” арга хэмжээг эхлүүлжээ.Тус арга хэмжээний талаар ЗХТХА-ны урьдчилан сэргийлэх олон нийттэй харилцах мэргэжилтэн цагдаагийн ахлах дэслэгч Д.Ганхуягаас зарим зүйлийг тодрууллаа. -Цагдаагийн байгууллагаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар арга хэмжээ яг одоо зохион байгуулагдаж байна вэ ? – Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан цагдаагийн байгууллагаас тодорхой төрлийн ажил арга хэмжээг тогтмол зохион байгуулан…
Өнгөрсөн долоо хоногт ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг хэвлэл, олон нийтэд мэдээлэл өгөхдөө “Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хууль дүрмийн хэрэгжилт, алба хаагчдын сахилга, ёсзүй болон санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт оруулсан. Мөн ШШГЕГ-ын дарга Д.Загджавтай холбоотой бүх үйлдлүүд болон бичиг баримтуудыг шалгаж байна. Энэ талаар нэмэлт мэдээ, мэдээлэл өгөх бол Ажлын хэсэгт хандах боломжтой. Тус төлөвлөгөөт бус шалгалтын дүн энэ сарын 25-нд гармагц Д.Загджавыг ажлаас чөлөөлөх эсэх асуудлыг шуурхай хэлэлцэнэ” гэж байсан. Тэгвэл маргааш буюу аравдугаар сарын 25-ны өдөр ХЗДХ-ийн сайдын тушаалаар ШШГЕГ-ын дарга Д.Загджавтай холбоотой асуудлыг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг зарлах аж.…
Уншигч таны харж байгаа энэ бүтээл бол Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд байх ‘Цогт Охин Тэнгэр’-ийг дүрсэлсэн зээгт наамал. Их Хүрээний Зоогой аймгийн бурханч Хосгомбын бүтээсэн 110х137 см-ийн хэмжээтэй эл зээгт наамлын бүтээл нь 1995 онд засгийн Газрын тогтоолоор хосгүй үнэт бүтээлийн жагсаалтад орсон дүрслэх урлагийн дахин давтагдашгүй бүтээлийн нэг юм. Гэрэл зургийн эх сурвалж: Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей. Үүнээс гадна Занабазарын музейн сан хөмрөг болон үзүүллэгтээ нэн эртний үеэс ( МЭӨ 40 000 – 10 0000 жил ) 20-р зууны эхэн үеийг хамарсан 20000 шахам үзмэр цуглуулгатай бөгөөд он дарааллын болон сэдэвчилсэн байдлаар төрөлжсөн 10 гаруй танхимд нийт…
Д.Загджав генерал Үндэсний аюулгүй байдалд заналхийлж эхэллээ гэхийн учир нь хууль, хүчний байгууллагыг удирдаж буй эрхэм ХОМ-тээ тусгаагүй орд газар, ААН-ийнхээ лицензийг гадаадынханд борлуулж болзошгүй байдлын талаарх мэдээлэл сүүлийн үед гарах болсон байна. Энэ талаар бид дэлгэрэнгүй байдлаар хүргэж байна. Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, нэр бүхий хүмүүст цэргийн дээд цол хүртээснээр цагдаа, дотоодын цэрэг, хил хамгаалах болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дарга, удирдлагууд алтан мөрдэстний эгнээнд багтсан билээ. Тэдний нэг нь ШШГЕГ-ын дарга,…
Дэлхийн олон оронд нүүрлэсэн “Ковид-19” цар тахал Монгол Улсад тархаж, нийгэм эдийн засаг, эрүүл мэнд, бизнесийн салбарт томоохон сорилтуудыг дагуулсан билээ. Цар тахлын дотоодын халдвар эхэлсэн цаг үеэс төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн зээлийн төлбөрийг хойшлуулах 5 удаагийн шийдвэр гарсан. Тус шийдвэрийн дагуу ипотекийн зээлийн хөнгөлөлттэй нөхцөлтэй хөтөлбөрийн хүрээнд олгосон зээлийн 88.4 хувь буюу нийт 57.8 мянган өрх айлд уг шийдвэр хүрчээ. Цар тахлын үед нийт 3 их наяд төгрөгийн зээлийг хойшлуулсан байна. МИК нь банкнаас иргэдэд олгосон зээлийг худалдан багцыг худалдан авч үнэт цаасжуулах үндсэн үйл ажиллагаа явуулдаг. Нийгмийн хариуцлага хэрэгжүүлэн 401.7 тэрбум төгрөгийн (бэлэн болон өглөгөөр) купоны төлбөрийг иргэдийн өмнөөс бонд эзэмшигчдэд компанийн нөөц сангаас төлж, хувийн байгууллагуудаас…
