Монгол улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх судасны өвчлөл сүүлийн 10 гаруй жил тэргүүлсээр байгаа. Уг үзүүлэлтийг бууруулахын тулд судсан дотуурх оношилгоо эмчилгээ буюу ангиографийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх нэн шаардлагатай байсан. Энэ хүрээнд 2021 оны төсвийн тодотголоор Эрүүл мэндийн сайд С.Энхболд 6 аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв (БОЭТ)-үүдэд судсан дотуурх оношилгоо эмчилгээний тоног төхөөрөмж болох “ангиографийн аппарат” худалдан авахад зориулж 10,8 тэрбум төгрөгийг шийдвэрлүүлж чадсан нь зүрх судасны чиглэлийн тусламж үйлчилгээг улс орон даяар хүртээмжтэй болгоход нэн чухал алхам болсон. Хөрөнгө оруулалтаар Орхон, Дорнод, Хэнтий, Өвөрхангай, Өмнөговь, Ховд аймгуудын Бүсийн оношилгоо эмчилгээний төвүүдэд тус бүр нь 1,8…
Зохиогч: cool
Монголбанкнаас хөнгөлөлттэй хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн нөхцөлд дараах өөрчлөлтийг оруулж, холбогдох журам, гэрээнд тусгалаа. Үүнд: Ипотекийн хөтөлбөрийн нийт санхүүжилтийн 80 хувийг Монголбанк, 20 хувийг банкууд өөрийн эх үүсвэрээр 2022 оны 10 дугаар сараас эхлэн санхүүжүүлэх, Монголбанкны эх үүсвэрээр олгох зээлийн дээд хэмжээг 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод 150.0 сая төгрөг, орон нутагт 100.0 сая төгрөг болгон нэмэгдүүлэх, Орон нутагт шилжин суурьшиж буй өрхүүд жилийн 6 хувийн хүүтэй ипотекийн зээл авах тохиолдолд урьдчилгаа 30 хувийн төлбөрийн тодорхой хувьд Зээлийн батлан даалтын сангаас батлан даалт гаргаж болохоор тус тус шийдвэрлэлээ.
Улс орны “зүрх тархи” болсон газар бол Боловсрол, шинжлэх ухааны яам билээ. Гэтэл энэ газар өдгөө дампуурлын ирмэгт тулчихсан талаар тус байгууллагаас дараах МЭДЭЭЛЭЛ сэтгүүлчид хаяглагдан ирснийг уншиж танилцаад олон нийтэд хүргэхээр шийдэв. Ямар гээчийн мафижсан бохир нийгэмд бид амьдраад байгаа юм бэ? Улс төрийн бүлэглэлийн гар хөл бологч “цүнх баригчид, бөгс долоогчид”-ын бүхэл бүтэн арми яам, тамгын газраар орогнож, мэргэжлийн чадварлаг боловсон хүчнүүдийг хэрхэн замаасаа зайлуулж, өөрсдийн бульхай луйвар хийх орчин болгосныг уншаад мэл гайхаж, цэл хөхрөв. Сэтгүүлчийн бичсэн Орос 3-р сургуультай холбоотой асуудал хөндсөн томоохон нийтлэлүүд өдөр тутмын сонинд нийтлэгдэж, сошиалд цацагдаж байгаа учраас олон иргэд хандсаар байгааг…
Хан-Уул дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт байрлах таны харж байгаа энэ барилга бол “Global residence” нэртэй орон сууцны хотхон. Харин газрын зөвшөөрөл нь “Аялал жуулчлалын цогцолбор, сургалтын төв” гэсэн зориулалтаар гарсан юм билээ. Өөрөөр хэлбэл тусгай хамгаалалттай газар нутагт орон сууц барих зөвшөөрөл олгодоггүй. Гэсэн ч аялал жуулчлал, худалдаа үйлчилгээний зориулалтаар зураг төслөө батлуулаад өдгөө 20 давхар 98 айлын орон сууц баригджээ. Та бидний бурхантай хөшөөний хажуууханд ч гэсэн мөн л ийм жишгээр барилга баригдсан. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 11 хороонд байрлах “Upper House residence” ч гэсэн мөн л аялал жуулчлалын зориулалтаар газраа аваад орон сууц болсон. Одоо ашиглалтад оруулаад өндөр…
Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу олны нэрлэж заншсанаар Зүүнхараа дахь ШШГЕГ-ын харьяа нээлттэй, хаалттай хорих 413 дугаар ангийн Цагдан хорих байранд саатуулагдаж байсан хүн энэ сарын 22-ны 19.00 цагийн үед учир битүүлгээр нас барсан талаар бид өнгөрсөн баасан гарагт мэдээлсэн. Тэгвэл ШШГЕГ-ын харьяа хорих ангийн Цагдан хорих байранд дахиад сэжигтэн нас баржээ. Тодруулбал, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн Цагдан хорих байранд 64 настай Б өнгөрсөн бямба гарагт мөн л ил харагдах гэмтэл шархгүй нас баржээ. Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай тэрбээр бусдын амийг хохироосон хэрэгт холбогдон цагдан хоригдож байсан нэгэн агаад зүрх, судасны өвчтэй, эмчийн хяналтад…
“MGL art media” группийн уран бүтээлчид “Бэхэн зүрх” уран сайхны киног үзэгчдэд хүргэхээр зэхэж буй. Киноны ерөнхий продюсероор С.Бат-Ирээдүй, ерөнхий зураглаачаар “Black zebra” студийн үүсгэн байгуулагч Б.Базаррагчаа, ерөнхий зураачаар П.Бэрхээдэй, хөгжмийн зохиолчоор Г.Онон нарын чадварлаг уран бүтээлчид хамтарч буй. Харин ерөнхий найруулагчаар жүжигчин, найруулагч А.Баттүшиг ажиллаж буй бөгөөд эл кино нь түүний ерөнхий найруулагчаар ажиллаж буй бүрэн хэмжээний анхны уран сайхны кино гэдгээрээ онцлог. Киноны гол дүрүүдэд О.Оюун, Э.Чинзориг, О.Дуламсүрэн, Б.Уянга тэргүүтэй туршлагатай уран бүтээлчид, О.Самданпүрэв, Ц.Цэлмэг, Б.Энхсайхан, Д.Өсгүүнбилэг, Ц.Сувд нарын залуу жүжигчин, түүнчлэн “Hi-Fi” рекордсын захирал, “Playtime” олон улсын хөгжмийн наадмын санаачлан зохион байгуулагч Ц.Нацагдорж тогложээ. Уран бүтээлч хүний…
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны долдугаар сарын 11-ний өдөр Эзэн Богд Чингис хааны эш хөргийг дээдлэн залах тухай 159 дүгээр зарлигийг гаргасан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн соёл, шашны бодлогын зөвлөх Дуламын Бум-Очир уг зарлигийг хамаарах зөвлөхийн хувьд хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээх ажлыг хариуцан, олон нийтэд таниулах ажлыг гардан хийж байгаа. Уг ажлынхаа хүрээнд бололтой эх хэлний өдөр буюу 09-р сарын нэгний өдөр Монголын үндэсний телевизээр МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн ахлах багш Энхтөрийн Мөнх-Учрал зочноор оролцон ярилцлага өгч байгаа харагдсан. Харамсалтай Эх хэлний өдөрт зориулсан Үндэсний Олон нийтийн телевизээр шууд цацагдсан нэвтрүүлэгт МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн ахлах…
Төрийн аль ч шатны байгууллагад тендер, төслийн сонгон шалгаруулалтын маргаан, авлига, ашиг сонирхлын асуудал яригдсаар ирсэн нь нууц биш. Авч байгаа нь ч тэр, өгч байгаа нь ч тэр. Ардаа асар их ашиг сонирхол дагуулсан сонгон шалгаруулалт бодит байдал дээр хэрхэн өрнөдөг талаар ихийг өгүүлэх баримтууд ч иргэдийн дунд олон. Үүний нэг жишээ нь, Монгол Улсын Сангийн яамнаас зарласан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “Үйлдвэр технологийн паркийн гадна цахилгаан хангамжийн зураг төсөв, барилга угсралтын ажлыг түлхүүр гардуулах нөхцөлтэй гүйцэтгэх” тендерийн сонгон шалгаруулалт юм. Тус сонгон шалгаруулалтад хууль ёсны дагуу бүх бичиг баримтыг бүрдүүлж, зохих шаардлагыг хангасан компаниуд оролцох ёстой атал Сангийн яамнаас…
Биржийн бус зах зээлийн 1 жилийн ой 9-р сарын 15-ны өдөр тохиож, Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбооноос Санхүүгийн зохицуулах хороотой хамтран хэлэлцүүлэг арга хэмжээг зохион байгуулж, Монголын Ипотекийн Корпораци ОССК (МИК) ХХК ивээн тэтгэж ажиллав. МИК-ийн Бизнес, хөгжил хариуцсан дэд захирал Ц.Батбаяр “Биржийн бус зах зээлийн боломж” сэдэвт хэлэлцүүлэгт панелистаар оролцон, биржийн бус зах зээлийн цаашдын хөгжлийн тухай санал бодлоо илэрхийллээ. МИК-ийн хувьд өнгөрсөн 1 жилийн хугацаанд орон сууцны санхүүжилтийн тогтолцоог тасралтгүй, тогтвортой үргэлжлүүлэхэд зориулж, тус зах зээл дээрээс 12 сая ам долларын бондыг амжилттай татан төвлөрүүлээд байна.
Засгийн газрын тэргүүнийг ОХУ-д Дорнын эдийн засгийн VII чуулганд оролцож, геополитикийн асуудлаар байр сууриа илэрхийлээд ирэх зуурт намтар, боловсролд нь улс даяараа эргэлзсэн, эргэлзээ нь шүүмжлэл доромжлолыг зэрэгцүүлсэн өдрүүд үргэлжилж байна. Энэ явдалд олон түмнийг буруутгах ямар ч аргагүй. Эсрэгээрээ Ерөнхий сайд болоод Засгийн газрын хэвлэл алба, ялангуяа Хэвлэлийн албаны даргын боловсрол, сэтгэл, ур чадвар, овсгоо самбаа дэндүү дутагдалтай байгааг харуулсан хэрэг болж байна. Ердийн өдрүүдийг байг гэхэд Орос оронд хөрш Монголын Засгийн газрын тэргүүн хэрхэн хүндлэгдэж, хэр хэмжээний геополитикийн тоглолт хийж чадах нь вэ гэдгийг ертөнц даяар анирдан чих тавьсан эл өдрүүдэд Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах…
