Зохиогч: cool

Монголд экстремист үйл ажиллагаа явуулахаар бэлтгэж байсан таван хүнд холбогдох хэргийг Тагнуулын ерөнхий газар (ТЕГ)-ын Мөрдөн шалгах газрынхан шалгаж дуусаад шүүхэд шилжүүлжээ. НПГ-аас иргэн М.Өнөржаргал, С.Баатар, Г.Болдбаатар, Г.Нэргүй, М.Чинтэнгэр нарт Эрүүгийн хуулийн 19.8-1 дэх хэсгийн “Үндсэн хуульт тогтолцоо, төрийн байгууламжийг хууль бусаар, хүч хэрэглэн өөрчлөх, устгах зорилгоор улс төр, шашны үйл ажиллагаа явуулсан, энэхүү үйл ажиллагаа явуулахаар тодорхой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн”, 20.4-1-ийн “Байлдааны, хууль сахиулах зориулалттай галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис, дэлбэлэгч төхөөрөмжийг хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн, хадгалсан” гэх зэрэг үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна. ТЕГ-аас өнгөрсөн дөрөвдүгээр сард хэвлэлийн бага хурал хийж энэ талаар мэдээлснийг…

Цааш унших

Өнөөдөр Соёлын яаманд ‘Тэгш таван хүсэл’ үзэсгэлэн нээлтээ хийлээ.             Өнөөдөр “Бичиг үсгийн олон улсын өдөр” тохиож байна. Энэхүү өдрийг 1966 оны Боловсролын сайд нарын Дэлхийн бага хурлын үеэр санаачлан дэмжсэнээс хойш жил бүрийн 09 дүгээр сарын 08-ны өдрийг “Бичиг үсгийн олон улсын өдөр” болгон тэмдэглэдэг уламжлал тогтож, бүх нийтийн соёлын боловсролын түвшнийг нэмэгдүүлж, бичиг үсэгтэй болохын ач холбогдлыг ойлгуулан, бичиг үсэг тайлагдах боломжийг хүн бүрд тэгш хүртээмжтэй олгох нөхцөлийг бүрдүүлж, бүх нийтийн эх хэлний боловсролыг дээшлүүлэхэд чиглэх болсон.             Манай улс шинэ монгол үсэг буюу кирилл бичгийн хувьд бичиг үсэг тайлагдсан байдлаараа ЮНЕСКО-д үнэлэгдэн 1970 онд Н.Крупская[1]гийн нэрэмжит бичиг…

Цааш унших

Халх голын дайны ялалтыг шийдвэрлэх тулаан 10 хоног үргэлжилсэн бөгөөд 1939 оны 8-р сарын 31-нд тухайн үеийн БНМАУ-ын болон ЗХУ-ын улаан армийн цэргүүд маршал Георгий Жуковын удирдлага дор Японы армийг бут ниргэсэн. Фронтд нүүрлэсэн аюул Халх голын тулаан 1939 оны 8-р сарын 20-нд эхэлсэн. 10 Хоног үргэлжилсэн ширүүн тулааны эцэст Зөвлөлтийн армийн дэмжлэгтэйгээр Зөвлөлт, Монголын хамтарсан цэргийн хүч Японы армийг Монголын газар нутгаас үлдэн хөөсөн билээ. Улмаар 9-р сарын 15-нд Япон улс бууж өгснөөр тус улсын ялагдлаар дайн дууссан тухайг гэрээг БНМАУ, ЗХУ, Япон улсууд гарын үсэг зуран баталгаажуулсан. Энэ явдал бол Зөвлөлтийн улаан арми болон Япон улсын хоорондох анхны тулаан…

Цааш унших

Хөдөө орон нутгийн “хурган” дарга нар сум сууриндаа архидан согтуурч, цэнгэн хөгжилдөх гэхээр иргэдийн нүдэнд өртөх гээд байдаг тул аймаг, улс дамнан шоуддаг жишиг тогтсон гэж хэлж болно. Энэ жишгийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Архангай аймгийн Төвшрүүлэх сумын засаг дарга Б.Бямбаа тойроогүй дайраад гарав. Түүний амьдарч, ажиллаж буй Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Архангай аймгийн Төвшрүүлэх сумын түүхт 80, 81 жилийн ой саяхан болсон юм. Тэрбээр энэ үеэр хэсэг нөхдийн хамт Архангай  аймгаасаа гарч, Завхан аймгийн Отгон сум Отгонтэнгэр хайрхны барааг харж байгаад цэнгэн хөгжилджээ. Ингэхдээ олон тооны  /хоёр болон түүнээс дээшийг олон тоонд тооцдог/ тарвага агнаад, өвчөөд сууж…

Цааш унших

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэгээр ахлуулсан баг Говьсүмбэр аймагт ажиллаж байна. Энэ үеэр ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар Говьсүмбэр аймагт байгуулагдсан “Эрүүл мэндийн дэмжих төв“-ийн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд Говьсүмбэр аймгийн засаг даргын орлогч Б.Анхбаяр, Аймгийн ИТХ-ын дарга Ш.Билэггүмбэрэл, Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга У.Ариун-Эрдэнэ болон бусад албаны хүмүүс оролцлоо. Говьсүмбэр аймаг нь 3 сумтай 18 мянган хүн амтай бөгөөд үүн дээр дөрвөн аймгийн 12 сумын иргэд тус аймгийн Нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлдэг байна.  Нэгдсэн эмнэлгийн хувьд жилд нийтдээ 40 гаруй мянган иргэд  үйлчлүүлэх боломжтой бөгөөд  2021 оны тавдугаар сард 100 ортой эмнэлгийн шинэ барилгыг ашиглалтад оруулан ажиллаж байна. Энэ үеэр ЭМЯ-ны Төрийн нарийн…

Цааш унших

Иргэдэд үзүүлж байгаа эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж, төвлөрлийг сааруулах зорилгоор 2021-2022 онд Эрүүл мэндийн яамнаас 25,6 тэрбум төгрөгний санхүүжилтээр нийт 20 аймаг,  5 дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг олон улсын стандартад нийцүүлэн засварлаж, үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай  1,452 ширхэг тоног төхөөрөмжийг худалдан авч суурилуулж иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж эхэлжээ. “Эрүүл мэндийг дэмжих төв” нь зүрх судас, эмэгтэйчүүд, дотор, нүд судлал, дуран, эхо, рентген, шүд, чих хамар хоолойн  кабинетуудтай бөгөөд тус төв ашиглалтад орсноор аймаг дүүргийн нэгдсэн эмнэлгийн ачааллыг хуваалцаж,  орон даяар эхэлсэн эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо, шинжилгээг иргэдэд чирэгдэлгүй, шуурхай үзүүлэх боломж бүрдсэн юм. Эрүүл мэндийг…

Цааш унших

9-р сарын 5-8-ны өдрүүдэд Владивосток хотноо Дорнод бүсийн эдийн засгийн форум болно. Энэхүү форум нь ОХУ-ын болон дэлхийн хөрөнгө оруулалтын орчныг бэхжүүлэх таатай боломж болдог. Үйлдвэрлэгчид, хөрөнгө оруулагчид бүс нутгийн эрх баригчид 7 дахь жилдээ ийнхүү уулзах гэж байна. Дорнын эдийн засгийн форум хөрш Монголын үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдэд нээлттэй. Хамтран ажиллах, түншлэлээ өргөжүүлэх, таатай гэрээ хэлцлийг энд үзэглэх боломжтой. Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн форумын анхаарал татсан хэлэлцүүлэг бол “Дэлхийн хөдөлмөрийн бүтээмжийн хувиарлалт : Хуучнаас татгалзах, шинэ харилцааг хөгжүүлэх” сэдэвт панел юм. Энэхүү сонирхолтой хэлэлцүүлэг ОХУ цаашдаа улс төр, эдийн засгийн түвшинд хэнтэй хамтарч ажиллах вэ? гэсэн асуудалд хариулт…

Цааш унших

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Д.Тогтохсүрэн, Ж.Мөнхбат, Л.Мөнхбаатар, Ш.Раднаасэд нар өнөөдөр (2022.08.24) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Их суудлын хуралдаанаараа Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “… Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын…

Цааш унших

Монголын Хөрөнгийн Биржийн 1-р ангилалд бүртгэлтэй “МИК Холдинг” ХК 2022 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр нээлттэй танилцууллаа. Тайлант хугацаанд: Нийт активын хэмжээ 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 3,853.6 тэрбум төгрөг хүрсэн нь“Өэлүн” бондыг төлсөнтэй холбоотойгоор өнгөрсөн оныхоос -8.8 хувиар буурсан үзүүлэлт гарсан. Татварын дараах цэвэр ашиг (–81.6) тэрбум төгрөг гарсан байна. Компанийн зах зээлийн үнэлгээ 287.4 тэрбум төгрөгт хүрэв. Тайлант хугацаанд төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг 2022 оныг дуустал хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулах Монголбанкны шийдвэрийг хэрэгжүүлэх зэрэг олон…

Цааш унших

Эдийн засагч Д.Ган-Очиртой цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Сүүлийн үед “Алдагдсан боломж” гэж ярих боллоо. Тэгэхээр манай уншигчдад алдагдсан боломж гэж чухам юуг хэлж байгаа талаар тодруулж өгнө үү? -Эдийн засгийн шинжлэх ухаанд “Алдагдсан боломжийн өртөг” гэдэг ойлголт бий. Хувь хүн, аж ахуйн нэгж гээд бүгд л шийдвэр гаргаж байдаг. Жишээлбэл, хоёр сургуулийн аль нэгийг нь би сонгоод элслээ. Харин миний сонгоогүй үлдэж байгаа сонголт бол миний алдаж байгаа боломж, тэр нь өөрийн гэсэн зардалтай байдаг л гэсэн үг. Хэдийгээр тэр сонголт нь сайн, эсхүл муу байж болох ч би тэр боломжийг алдаж байгаа юм. Сонголт бүрийн ард алдагдсан боломж гарч…

Цааш унших