Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 505 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 318 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 3 хүн, Орон нутагт 6 хүн гэмтэж бэртэж нийт 9 хүн гэмтэж бэртсэн. Ослын улмаас Нийслэлд хүний амь хохироогүй, Орон нутагт 1 хүний амь хохирсон байна. Нийслэлд: – Явган зорчигч хэлбэрээр 3 хүн гэмтсэнээс, 1 хүүхэд гэмтэж бэртсэн байна. Орон нутагт – Онхолдох хэлбэрээр 2 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон. – Мотоциклтой 3 осол бүртгэгдэж 4 хүн гэмтсэн байна. Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл…
Зохиогч: cool
Аялал, амралт, баяр наадам дуусч ажил эхлэх, хичээлд бэлтгэх наймдугаар сар боллоо. Уншигч танд шинэ сарын мэндийг хүргэж, шинэ сарын зурхайг хүргэж байна. Хонь Энэ сарын эхээр биеийн эрүүл мэндээ анхаарч, цэвэр агаарт идэвхтэй амрах зугаалах болон найз нөхөдтэйгээ харилцахад таатай байна. Найз нөхөд, хайртай хүмүүстэйгээ илэн далангүй харилц. Хамтаараа шийдвэр гаргах нь хялбар байх бөгөөд мөрөн дээр үүрэх ачаагаа хөнгөлж чадна. Албан газрын хов жив таныг залхаах болно. Хэрвээ нэр төрөө алдахыг хүсэхгүй байгаа бол тэдгээр хов жив таригч хүмүүсээс хол бай. Нэгэн хэвийн амьдралын хэв маягаа өөрчлөхийг хичээ. Сарын дунд үед элдэв амлалт өгөх, бичиг баримтад гарын үсэг…
Монголчууд бид эрт үеэсээ газар дэлхий, хөх тэнгэрээ шүтэж, лус савдгаа аргадан, тахин дээдэлж ирсэн уламжлалтай. Энэхүү уламжлал нь нэг талаасаа шашны зан үйл мэт хэдий ч хүний амьдралын зам мөртэй салшгүй холбогддог зүйл юм. Учир нь хүн бол байгалийн нэгэн бүтээл бөгөөд байгаль дэлхийтэйгээ цаг үргэлж харилцаж байдаг. Тиймээс энэхүү зан үйл нь бидний амьдралд хэрхэн нөлөөлдөг болон бидний мэдэхгүй өөр ертөнцийн тусламжаар хэрхэн сайхан амьдарч, эсвэл унаж доройтдог болдгийг өөрийн зөвлөгөөгөөрөө хүргэдэг үзмэрч засалч Л.Нямаа дараах зөвлөгөөг хүргэж байна. Тэрбээр “Сүүлийн үед гэр бүлээрээ үр хүүхдээ дагуулан хөдөө орон нутгаар аялал хийж буй хүмүүс өөрсдөдөө, үр хүүхдэдээ хамгаалалт…
Нидерланд улсын Роттердам хотноо дэлхийн 70 улсын 10 000 гаруй тамирчин цагдаа нар “World poilice& Fire games” тэмцээнд 63 төрлөөр хурд, хүч авхаалж самбаагаа сорьж байгаа. Уг тэмцээн 2022 оны 07 дугаар сарын 22-30-ны өдрүүдэд болж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар Монгол улсаас уг тэмцээнд оролцсон тамирчдаас 5 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртээд байна. Тухайлбал, Монголын баг тамирчдыг ахалж яваа Х.Ууганбаяр, хүүтэйгээ хамт эх орноо төлөөлөн чөлөөт бөх болон жиу жицугийн төрөлд оролцож алтан медаль авсан юм. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын дарга Цагдаагийн хурандаа Х.Ууганбаяр чөлөөт барилдаанд алт, цагдаагийн дэслэгч У.Далайцэрэн жиу жицү алт, чөлөөт бөхийн төрөлд мөнгө,…
ӨМӨЗО-ны Улаанхад хотын Онниуд хошууны Борхотод ус дамжуулах хоолойн засвар хийх явцад их Юань улсын үеийн Монгол бичигтэй хөшөө олдсон гэх мэдээлэл байна. Тиймээс уг хөшөөг ухаж гарган судлахаар болжээ. Луун чимэглэл бүхий бичигтэй уг чулуун хөшөө нь нүүр болон хоёр талдаа Монгол бичигтэй бөгөөд маш сайн хадгалагдан үлдсэн аж.
Үндэсний их баяр наадам гээд улс орон даяараа амарч, гадаад дотоод гэж ялгалгүй аялж байгаа билээ. Аяллын энэ цаг үед олны анхаарлыг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын пост ихэд татав. Эрхэм төрийн түшээ маань хаа хамаагүй газрын нохойнд “үнсүүлэн” ярилцсан аж. Улмаар дурсгалын зураг хүртэл авсан байх юм. Тэрбээр энэхүү мөчөө “Хаа хамаагүй, танихгүй банхартай хууч хөөрөв. Бөх сайхан боллоо гэсэн миний бодлыг хуваалцах мэт… : ))” хэмээн тайлбарлажээ. Харин олон нийт түүний энэхүү баярт мөчийг уусан байна, согтуу байна гэх мэтээр шоглож байгаа харагдана лээ… Эрхэм гишүүн ээ уусан юм уу даа? Үгүй юм уу?
Монголчуудын хайртай бөх байснаа гэнэт бизнесмэн болж, гэгээнтэн тэр ч бүү хэл УИХ-ын гишүүн болсон хүн бол Ц.Цэрэнпунцаг. Гэгээнтэн, цагаан хоолтон болсон нь гэр бүлээс гадуурх харилцаанаас үүдэлтэй гэх яриа байдаг. Харин УИХ-ын гишүүн болох санаа сэдэл нь бусдын “хатгаас” гэдгийг хэлэх хүн ч байдаг. Үнэн худлыг нь эрхэм гишүүн өөрөө л тайлбарлах биз. Бөх бөгөөд бизнесмэн улс төрч энэ эрхэм амь шигээ хайрладаг ууган охин Ц.Пүрэвжаргал буюу Пушки. Гэвч охин ажил хэргээсээ илүүтэйгээр хувийн тогтворгүй амьдрал, саваагүй үйлдэл, зохисгүй хувцаслалтаараа аавынхаа чихийг халууцуулж байгаа. Тухайлбал, Ерөнхийлөгчийн хүлээн авалт буюу төрийн их дайллага дээр түүн шиг задгай хувцасласан хүн байсангүй.…
Монголд 30 гэр бүл л баян бусад нь ядуу гэх яриа байдаг. Тэгвэл Монголын тэргүүн баячуудын гэр бүлийн нэг гэгдэх Н.Номтойбаярынхан энэ жил өнгөтэй бөгөөд аз жаргалтай наадаж байна. Тодруулбал өрхийн тэргүүн Нямтайшир гэргийн хамт усан цэнхэр өнгөтэй дээлээр, ач хүү гэгдэх Н.Мөнгөншагай нь цол нэмж, эхнэртэйгээ шаргал өнгийн дээлээр ижилсэнхэн гангарчээ. Харин ганц охин Н.Цэлмүүн нь нөхөртэйгөө ижилсэлгүй цэнхэр өнгийн дээлээр гангарсан харагдана лээ. Н.Мөнгөншагайн хувьд наадмын өмнөхөн Ахмад цолтой болж хатагтай Хулан хөл нь газар хүрэхгүй баярлан, баярын сэтгэгдлээ “”9 жилийн өмнө дэд ахлагч цол зүүгээд цэргийн тангараг өргөж АНУ-ын West Point гэгдэх дэлхийн хамгийн өндөр шалгууртай цэргийн…
Хүмүүсийн андахгүй танил нэгэн эрхэм бол яах аргагүй үзмэрч Нямаа билээ. Гоо үзэсгэлэн , загварлаг сайхан байдлаараа бусдаас яах аргагүй онцлог бүсгүй хүмүүсийн дотоод сэтгэлийг засах олон чухал зөвлөгөө өгдөг. Тэгвэл үзмэрч бүсгүйн энэ жилийн наадмын гоёлыг сонирхуулж байна. Хэзээд хээнцэр чамин тэрбээр улаан шүрэн тоног, шигтгээ бүхий шижир алтан эдлэл, гоёл чимэглэлээр энэ жилийнхээ наадмын өнгийг тодорхойлсныг бид онцолж байна. Түүний эдлэл хэрэглэлээс гадна дээлийнх нь загвар, өнгө бусдаас онцгой байгааг уншигч та анзаарсан биз ээ. Алтан нарны шар өнгийг дээлэндээ шингээсэн тэрбээр европын тансаг даашинзны мөрийг дээлийн загвартаа оруулсан нь тун дэгжин харагдуулж байлаа.
Тээр жилийн наадмаар сэргээш хэрэглэн худлаа үнэн тайлбар хэлж байсан түүх Улсын арслан Э.Оюунболдынх. Энэ жилийн наадмаар гурвын даваанд Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат аймгийн начин Ё.Улсболдод өвдөг шороодлоо. Бас болоогүй уначхаад давсан бөхөө зодох гэж дайрав. Жудаггүй бөх гэж зэмлэх нэгэн байхад залуу хүний хор шар гэж өмөөрөх нэгэн нь ч байна. Ямартай ч түүний энэ үйлдэл хор шар уу? жудаггүй бөх гэдэг нь үү өөрөө хариулах биз ээ… Түүний энэ жилийн наадамд ирж байгаа агшиг манай дуранд өртсөнийг хүргэж байна.
