Уншигч та бүхэндээ Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баярын мэндийг хүргэж, баяр наадмын ерөөл өргөе. Та бүхэндээ өнөөдрийн наадмын хөтөлбөрийг хүргэж байна.
Зохиогч: cool
Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын “Монгол бахархал” нээлтийн үйл ажиллагааны хөтөлбөрийн товч агуулгыг танилцуулж байна. Ерөнхий зохион байгуулагч: Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах Урлаг, соёлын салбар хороо, Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Улсын драмын эрдмийн театр Ерөнхий найруулагч, зохиолч: Н.Наранбаатар /Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн/ Ерөнхий зураач: Т.Ганхуяг /Урлагийн гавьяат зүтгэлтэн/ Ерөнхий бүжиг дэглээч, хөдөлгөөний найруулагч: Г.Ган-Очир /Соёлын тэргүүний ажилтан/ Ерөнхий хөгжмийн зохиолч: Б.Чинбат /Урлагийн гавьяат зүтгэлтэн/ Хөгжмийн зохиолч: М.Бирваа /Урлагийн гавьяат…
Тээврийн цагдаагийн албанаас зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” арга хэмжээг энэ оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл зохион байгуулж байгаа билээ. Аяны хүрээнд олон нийтийг замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцуулах, болзошгүй эрсдэл бүхнээс сэргийлэхийг зөвлөж байгаа. Аянтай холбоотойгоор ТЦА ЗЦГ-ын Замын хөдөлгөөний удирдлагын хэлтсийн зохицуулагч Ахлах дэслэгч Б.Баярбатын бэлтгэсэн зөвлөмжийг хүргэж байна. Улсын хэмжээнд энэ оны эхний 5 сарын байдлаар 10129 зам тээврийн осол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 1382 нэгжээр буюу 15.8 хувиар өсч, нийт ослын 8796 буюу 86.8 хувь нийслэлд, 1333 буюу 13.2 хувь нь…
2022 оны эхний 5 сарын байдлаар орон нутагт үйлдэгдсэн зам тээврийн гэмт хэрэг, ослын нөхцөл байдлын талаар Тээврийн цагдаагийн албаны Орон нутгийн замын хяналтын хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Т.Ганзоригтой ярилцлаа. – Урин дулааны цаг эхэлж иргэд хөдөө орон нутаг руу ихээр зорчиж байна. Орон нутгийн замд гарч буй гэмт хэрэг, ослын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө үү? – Улсын хэмжээнд энэ оны эхний 5 сарын байдлаар 10129 зам тээврийн осол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 1382 нэгжээр буюу 15.8 хувиар өсч, нийт ослын 8796 буюу 86.8 хувь нийслэлд, 1333 буюу 13.2 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн…
Урин дулаан цаг болсонтой холбоотойгоор хөдөө, орон нутгийг зорих замын хөдөлгөөн нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албанаас улсын хэмжээнд зам тээврийн осол гэмтлийн улмаас иргэдийн амь нас, эд хөрөнгө хохирохоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөн оролцогчдын буруу дадал хандлагыг өөрчлөх, зөв үйлдэлд уриалах зорилгоор “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” аяныг зохион байгуулж байгаа билээ. Аянтай холбоотойгоор сүүлийн 10 жилээр зам тээврийн ослын нөхцөл байдлыг танилцуулсан. Тодруулбал д/д Он Амь хохирсон Гэмтсэн хүн 1 2012 396 5211 2 2013 423 4932 3 2014 503 4725 4 2015 429 4613 5 2016 399 4562 6 2017 507 4712 7 2018 562…
Зам тээврийн хөдөлгөөнд оролцож байгаа иргэд, жолооч нарт зам тээврийн осол гарахад нөлөөлдөг шалтгаан, нөхцөлийг ойлгуулах, ослын улмаас иргэдэд болон нийгэмд учруулж буй хор хохирлыг бууруулах, хөдөлгөөнд оролцогчдын эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, жолоочийн хариуцлагыг дээшлүүлэх, хөдөлгөөнд оролцох зөв дадал, сахилга, хандлагыг бий болгох зорилгоор Цагдаагийн Ерөнхий Газар, Тээврийн Цагдаагийн Алба болон бусад холбогдох яам хамтран /2022.06.20-.09.15/ гурван сарын хугацаанд “ Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж эхэллээ. Дэлхий дахинд авто осол, түүнээс үүдсэн гэмтлийн улмаас жилд 6 сая орчим хүн амь насаа алдаж, 600 сая хүн хөгжлийн бэрхшээлтэй болж, 700 тэрбум ам.долларын хохирол учирч байгаа талаар Дэлхийн Эрүүл…
Цагдаагийн нэр бүхий хурандаа нар Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах караокены газарт цэнгэн хөгжилджээ. Улмаар ууж, идсэн тооцоогоо хийлгүй гарч явсан бөгөөд тооцоогоо хийхийг шаардахад агсам тавьж сүржигнэсэн гэх мэдээлэл байна. Тодруулбал, Цагдаагийн хурандаа нар тухайн караокены LCD дэлгэцийг нь хагалж, тооцоогоо хийлгүй гарч явсан байна. Улмаар тооцоогоо хийхийг хүсэхэд ЦЕГ-ын ХМТ-ын дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү “ Чи намайг танихгүй байна уу? Үйл ажиллагааг чинь зогсооно, шалгалт оруулна” гэх мэтээр сүрдүүлсэн болохыг эх сурвалж мэдээлсэн юм. Зургийн тайлбар: ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү Уг хэргийг Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, аюулгүй байдлын газраас шалгасан гэх мэдээлэл байна. Энэ бол…
УИХ-аас энэ оны дөрөвдүгээр сарын 29-нд Төрийн хэмнэлтийн хууль баталсан. Үүний дагуу зарим агентлаг орлогч дарга нараа цомхотгож эхэлсэн билээ. Нийслэлийн Засаг дарга ч Ж.Сандагсүрэн, З.Төмөртөмөө, Б.Сүхбаатар, Р.Дагва, Б.Одсүрэн, П.Баттөр гэсэн зургаан орлогчоосоо хоёрыг нь үлдээхээр төлөвлөж буй ч хараахан шийдээгүй л байна. Олны таамаглаж буйгаар эхний гурваас хоёр нь үлдэх магадлал тун өндөр юм билээ. Нийслэлийн Засаг даргын орлогч нарын хэн нь хэн бэ гэдгийг тунгаахын тулд хамгийн анхдагч нээлттэй мэдээлэл болох АТГ-ын цахим хуудас дахь төрийн албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ийн бүртгэл байдаг http://xacxom.iaac.mn/ цахим хуудсаар зочиллоо. Дээрх зургаан орлогчийн дөрөв нь 2016…
Өнөөдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд О.Магнайгийн ээжид давуу байдал бий болгосон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын дарга асан, хурандаа Б.Цогжаргал, Баянгол дүүрэг хариуцсан шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан Г.Идэрчулуун, тус дүүрэг хариуцсан тасгийн дарга Х.Саруул, Б.Батцэрэн нарт холбогдох хэргийн урьдчилсан шүүх хурал 11:00 цагт болох гэж байна. Урьдчилсан хэлэлцүүлэгээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаана, эсвэл гэм буруугийн буюу ял оноох, цагаатгах шүүх хурлын товыг гаргах юм. Өмнө нь уг хэргийг 2021 оны гуравдугаар сард хэлэлцээд прокурорын хяналтад буцаахаар шийдвэрлээд байсан юм. НПГ-аас шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нарт Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг,…
Тархмал хатууралтай тэмцэх дэлхийн өдөр тохиож байгаатай холбогдуулан УГТЭ-ийн Мэдрэл судлалын тасгийн эрхлэгч Клиникийн профессор, анагаах ухааны магистр тэргүүлэх зэргийн эмч С.Дариймаатай ярилцлаа. -Эдгээр өдрүүдэд дэлхийн “Тархмал хатуурлын өдөр” тохиож байна. Энэ хүрээнд ямар ажлуудыг хийж байна вэ? Ер нь “Тархмал хатуурал” гэж ямар эмгэг вэ? -Тархмал хатуурал нь мэдрэлийн тогтолцооны олон голомтот хувирамтгай шинжүүдээр илэрдэг төв мэдрэлийн тогтолцооны архаг үрэвсэлт миелингүйжих өвчин юм. Өнөөдөр дэлхий дээр тархмал хатууралтай 2,8 сая хүн амьдарч байгаа бөгөөд сүүлийн үед өвчлөл нэмэгдсээр байгаа тухай мэдээллүүд байгаа. Жил бүрийн 5 сарын 30-ний өдөр энэ өдрийг тэмдэглэдэг байгаа, Манай мэдрэлийн төв 2015 оноос хойш жил…
