Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга, Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн Тэргүүлэх инженер Б.Солонго: “Ганцаараа бол хурдан явна. Олуулаа бол хол явна” гэгчээр гар сэтгэл нийлсэн хамт олон амжилтад хүрдэг гэх. Ямар нэгэн шинэ зүйл хийж турших сонирхолтой түүнтэй уулзаж ярилцлаа. -Эхлээд, та төрүүлж өсгөсөн ээж, аав, унасан газар, угаасан усныхаа талаар ярина уу? -Би Улаанбаатар хотод Д.Батнасан, Х.Ариунтунгалаг нарын ууган охин болон мэндэлсэн. Түргэн тусламж ирэхийг хүлээж амжилгүй өвөө, эмээгийнхээ гэрт төрсөн гэдэг. Ээж оюутан, аав шинэхэн ажилтан байсан тул зургаан сартай өвөө, эмээтэйгээ Хэнтий аймаг руу нүүсэн байдаг. Энэ цагаас бага насаа Өндөрхаан уулын өвөрт өнгөрөөсөн. Амьдралд надад хоёр сайхан…
Зохиогч: cool
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас улс орнууд хүнсний хангамж, аюулгүй байдалдаа анхаарах болсон. Монгол Улсын хувьд ч дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах, хүнсний аюулгүй байдлаа хангах томоохон зорилтыг дэвшүүлж, Ерөнхийлөгч, Засгийн газрын түвшинд өрнөж буй. Тэгвэл “GIMEX” ХХК нь эх орныхоо хөрсөнд тутарга тарьж нутагшуулан, улмаар цагаан будааны үйлдвэрлэлээ эрхлэх боломж бүрдсэн САЙХАН МЭДЭЭТЭЙ БАЙНА. Тус компанийн хувьд 2011 оноос эхлэн эх орондоо тутарга нутагшуулахаар хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэд, судлаачид, мэргэжилтнүүдтэй хамтран олон удаагийн туршилт, судалгаа явуулсны үр дүнд өнгөрсөн 2021 онд эх орондоо амжилттай ургуулж, чамлахааргүй ургац авч чадсан байна. Тэгвэл энэ жилийн хувьд тутарга тариалах үрсэлгээний ажил…
Өөрт таалагдсан зүйлээ цуглуулж, амьдралдаа өнгө нэмж, “архив” үүсгэж, түүнээсээ сэтгэл ханамж, сайхан мэдрэмжийг авдаг хүмүүс олон бий. Тэдний нэг болох Э.Наранцэцэг Хобби буландаа урьсан юм. 2012 онд СУИС-ийн Радио телевизийн сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн тэрбээр өдгөө БНТУ-ын Anadolu university-д доктор /Ph.D/-оор суралцаж байна. Зургаан сард дипломоо гардаж, докторын тоог нэгээр нэмэх бүсгүй кофены аяга цуглуулах хоббитой. Тэрбээр кофены “амт”-нд ороод гурван жил болжээ. Ууж эхэлсэн цагаасаа чамин тансаг хийцтэй гоё ганган аяга цуглуулж эхэлсэн байна. Турк хүмүүсийн кофены хэрэглээ болон өглөө, өдрийн хоолныхоо хажуугаар тааламжтай хэрэглэж байгаа нь аяга цуглуулах шалтгаан болжээ. Өдөр тутмын чухал хэрэгцээ учир кофе шопуудаар…
Рок попын ертөнцөд хамгийн амжилттай яваа дуучин бол “Киви” хамтлагийн ахлагч Уламбаяр буюу Ука.Өдгөө 45 настай тэрээр 18-таас ялгарахааргүй биеэ сайхан авч явдаг эмэгтэй. Тэгвэл түүний бага залуу насны улаан хацартай явсан үеийн зураг сошиалд дэлгэгдсэн байна.Ука дуучин болохооосоо өмнө үсчин, гоо сайханч мэргэжилтэй байсан. Түүнийг бааранд тайчдаг гэсэн яриа байдаг. Ука ч нээрээ тийм ч юм уу гэмээр бүжиглэгдэг ч, өөрөө уг ярианд тайлбар өгч байгаагүй. Сониноос, Укагийн шар үс яах аргагүй түүнд зохидог. Гэтэл түүний төрөлхийн үс нь бор өнгөтэй. Түүний гадаад төрхийг харсан хэн бүхэн Укаг эрлийз гэж олон хүмүүс боддог. Гэвч тэр гадны ямар ч ц.ус…
Монгол Улсад Орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 101, Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан цагдаагийн төв байгууллагаас олон талт ажил, арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байгаа юм. Үүний нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын бие бүрэлдэхүүн нэгдэж, “Нэг сая мод” тарих уриалгыг дэвшүүлэн төрийн байгууллагуудыг манлайлан ажиллахын зэрэгцээ хаврын улиралд мод тарилтыг улс орон даяар зохион байгуулах, мод тарих соёлыг түгээн дэлгэрүүлэх, соён гэгээрүүлэх, иргэд, олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор “Байгалиа бүтээе” нөлөөллийн аяныг улсын хэмжээнд амжилттай зохион байгуулж байна. Цагдаа, дотоодын цэргийн анги,…
Орчин үеийн залуусын сонирхлын нэг болох гэрэл зураг тэр дундаа 251 мянган гишүүнтэй Гэрэл зурагт дурлагсдын фэйсбүүк группээс зохисон Дээлтэй Монгол эвент 14 дэх удаагаа амжилттай болж өндөрлөлөө. Уг арга хэмжээнд 500 орчим хүн үндэсний хувцсаараа гангарч оролцон мэргэжлийн болон сонирхогч гэрэл зурагчдаар зургаа авахуулан өдрийг сайхан өнгөрүүлсэн юм. Уг арга хэмжээнээс бэлтгэсэн фото сурвалжилгыг хүргэе. Бэлтгэсэн Д.Энхсайхан Гэрэл зургийн эх сурвалж: Зурагчин хүү
Монголын рок попын цорын ганц эмэгтэй ая зохиогч “төмөр хатагтай” Б.Ангирмаа, нэгэн үе эстрадын томоохон төлөөлөгчдийн нэг болон гялалзаж явсан дуучин Х.Оюунбилэг нарын хамтарсан тоглолтын тов гарчээ. Тайзны “элит хатагтай” хэмээн нэрлэгддэг дуучин Б.Ангирмаагийн хувьд сар шинийн баярын өмнөхөн Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор энгэрээ мялаасан. Б.Ангирмааг рок поп урлагийн салбартаа хамгийн нандин, торгон мэдрэмжтэй, яруу тансаг бүтээлүүдийг төрүүлдэг ая зохиогчдийн нэг хэмээн онцлогдог.
АТҮТ нийслэлийн бараг бүх дүүрэгт салбар байгуулж, иргдэд төрийн үйлчилгээг ойр хүргэхээр ажиллаж байв. Байв гэдгийн учир нь АТҮТ-ийн салбарууд түрээс төлөн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тухайн газруудынх нь түрээсийн гэрээ дуусч сунгаж чадахгүй нүүдэл суудал хийхэд хүрсэн байна. Гэвч сахил хүртээд шал дордов гэгчийн үлгэрээр нүүдэл хийж очих газрууд нь учир дутагдалтай хэл ам дагуулсаар байна. Гурвалжингийн гүүрний орчимд байрлах Хөсөг трейдийн байрны түрээсийн гэрээ 2022.05-р сарын эхний өдрүүдэд дууссан тул тус салбарыг хаасан. Улмаар тус салбарыг нүүлгэх болсон ч тодорхой байршил олдохгүй, нүүж очихоор зэхэж буй газрууд нь шүүмжлэл дагуулж байна. Тухайлбал, Хөсөг трейдийн байран дахь салбарыг Хархорин захын орчимд нүүлгэх гэсэн нь түгжрэл нэмж, иргэдийн цаг завыг үрсэн,…
Авто спорт сонирхогч залууст эрсдэл үргэлж дэргэд нь байдаг. Тийм ч учраас тэдний тэмцээнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, хамгаалалт /карказ/ зэргийг сайтар шалгасны үндсэн дээр зориулалтын тоноглогдсон машинуудыг тэмцээнд оролцуулдаг. Ямар ч нөхцөлд жолоочийн аюулгүй байдал №1-д тавигддаг. Үүнийг батлах фото агшинг хүргэж байна. Бэлтгэсэн Д.Энхсайхан Гэрэл зургийг: Зурагчин хүү
Баянзүрх дүүргийн хэмжээнд 2022 онд 50 байршилд 1,300 орчим гарааш буулгаж тоглоомын талбай, ногоон байгууламж, авто зогсоол барихаар төлөвлөсөн. Энэ ажлын хүрээнд нийслэлийн Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороонд гарааш нураах ажил хийгдсэн бөгөөд уг ажлыг гэрэл зургаар хүргэж байна. Бэлтгэсэн Д.Энхсайхан
