Дэлхийн “А” зэрэглэлийн тэмцээнүүдэд шилдгээр шалгарч, Монгол улсынхаа нэрийг дэлхийд тамгалж явдаг шилдэг 60 гаруй уран бүтээлчдийн нэгдсэн “Diamond circus show” тоглолт Монгол бөхийн өргөөнд 4 сарын 1, 2, 3 нд гуравхан удаа тоглох гэж байна. 90 гаруй минут үргэлжлэх тоглолтод циркийн бүх төрлийн үзүүлбэр тэр дотроо агаарын гимнастик, жонгулиар, уран нугаралт, акробат, хэвлээр явагч, могой, болон бусад амьтадын үзүүлбэрүүд гээд циркийн бүхий л төрлүүдийг шингээснээрээ онцлог юм. Эр зориг, авхаалж самбаа, сонирхолтой үзүүлбэр бүхий тоглолтыг амжих хүүхдүүддээ үзүүлэх нь тэдний амьдралд хэзээ ч мартагдашгүй дурсамж бүтээгээд зогсохгүй насан туршийн гоо зүй, тэсвэр хатуужил гайхамшгийн хүмүүжил олгодог гэнэ. Гурван жилд…
Зохиогч: cool
Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч Г.Баасанжаргал гэгч элэгний өвчтэй хүнийг нь зодсон байж болзошгүй талаар бид мэдээлсэн. Тэгвэл энэ хэрэг өчигдөр /2022.03.18/ Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 21:00 цагийн орчим болсон аж. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар тус эмнэлгээр үйлчлүүлж байсан иргэнийг Г.Баасанжаргал эмч хэл амаар доромжилж улмаар биед нь халдсан байна. Үйлчлүүлэгчийн биед халдсан тул эхнэр нь шаардлага тавихад багалзуурдан, зодсон бөгөөд чухам энэ үед элэг рүү өшиглөсөн нь цусаар бөөлжих, биеийн байдал нь хүндрэхэд хүргэсэн ажээ. Г.Баасанжаргал эмчийг ийнхүү настай хүмүүсийн биед халдаж байхыг тус эмнэлгийн өвчтөн, сувилагч нар харсан байна. Зургийн тайлбар: Өвчтөнөө зодсон гэх Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн…
Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, Уран ган ХХК-ийн хашаанд баригдаж буй барилга нь дүрэм журам болон аюулгүй байдлын ажиллагааг зөрчиж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. НМХГ-ынхаан “зөвшөөрөлгүй” баригдаж буй барилгын доор үйл ажиллагаа явуулаад байгааг шалгаад өгөөч!!! Бидний мэдээллийн дагуу НМХГ-аас 2022-03-015-ны өдөр шалгалт хийж өдгөө тус барилгын ажлыг зогсоогоод байгаа юм. Зургийн тайлбар: Уран ган ХХК-ийн барилгын ажлыг зогсоосон баримт Уг нийтлэлтэй холбоотойгоор тус барилгыг бариулж буй иргэн Б.Лхагвасүрэн болон түүний ажилчдын талаарх баримт мэдээллүүдийг уншигчдаас манай сайтад ирсээр байна. Тухайлбал, Б.Лхагвасүрэн нь Бусдаас мөнгө хүүлдэг, Хэд хэдэн эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан, Туул голын бургасыг хядсан, түүний “Уран ган” ХХК-ийн хашаан дахь нэг…
Монгол улсын иргэн Д.Энхсайхан Сүхбаатарын талбайд мэдээлэл хийлээ. Түүний хэлж байгаагаар цементийн үнэ 30 хувиар өсөх бодит шалтгаан гараагүй. Зах зээл дээрх аж ахуйн нэгжүүд давамгай байдлаа ашиглан үгсэн хуйвалдсан бөгөөд үнийн нэмэгдэл Монголын ард түмний нуруунд ачаа болж байгааг хэллээ. Мөн “Өчигдөр авсан мэдээллээр бол цемент МАК-273000, Хөтөл-258000, Монполимент- 253000, Мөнхийн баянгал-235000 төгрөгийн ханштай байна. Түүхий эдийн 90 хувийг дотоодоос хангаж байгаа болохоор үнэ нэмэх бодит шалтгаан байхгүй. Барилгын дэд сайд өчигдөр /2022.03.16/ цементийн ханш Хятадын зах зээлд 550-750 юанийн ханштай байна гэж буруу мэдээллийг олон нийтэд хүргэсэн. Гэтэл хятадын худалдааны Байду сайтаас үзэхэд 390-400 юань буюу 160 000-170 000 төгрөгийн өртөгтэй байна. Барилгын…
Цагдаагийн зүй бус харилцааг илчилсний төлөө цахим орчинд шүүмжлэлд өртөөд байсан Б.Ариунзаяад үүсээд байсан асуудалтай холбоотойгоор хилийн хориг тавиад байсан юм. Тодруулбал, Б.Ариунзаяагийн нэртэй хуурамч хаягнуудаас санаа зорилготойгоор хуурамч мэдээлэл ихээр тавьсан нь ийнхүү хилийн хориг тавигдах үндэслэл болоод байв. Тэгвэл шүүхээс хуурамч хаягнуудаас цахим орчинд хуурамч мэдээлэл байршуулж, Б.Ариунзаяагийн эрх зүйн байдлыг дордуулсан болохыг тогтоосон тул хилийн хоригийг цуцалсан байна. Тодруулбал, Ариунзаяагийн нэр бүхий хуурамч хаягаар “зсс, сурах сургууль мундсан биш дээ! Хэнд хамаатай юм бэ? Золбин сургуульд чинь тоож сурч байсанд баярлаж яваарай. Удахгүй энэ золбин улсаас чинь ч явна. Намайг буулгаж авч чадахгүй шүү” гэсэн агуулга бүхий стори хийсэн байсан. Тэгвэл шүүхээс энэхүү хаяг нь хуурамч…
Hiphop-ийн ертөнцөд өөрсдийн байр суурь, авъяас чадвараараа танигдсан дуучид бол Wangstaman болон Armyman гэх залуучууд билээ. Wangstaman бол Багануур дүүргээс гаралтай 2002 оноос хойш Hiphop-ийн урлагаар уран бүтээлээ хийсээр одоогоор гурван бүтэн цомог 500 гаруй уран бүтээлтэй аж. Харин Armyman гэх дуучин залуу бол Монголын зэвсэгт хүчний лидер анги болох 084 шүхэр десантын ангийн сувилагч алба тушаалтай, ахлах ахлагч цолтой хүчний байгууллагадаа цорын ганц хип хопчин юм. Энэ залуу одоогоор бүрэн хэмжээний нэг цомогтой. Уг залуус 2022 оны 03 дугаар сарын 17-нд Наран плаза-гийн зургаан давхарт “ОНЖАВУУД” тайлан тоглолтоо хийхээр бэлтгэл ажлаа хангаад байна. Цэрэгт алба хаасан он жавуудын сэтгэлийг хөдөлгөсөн тоглолт хийж, үе үеийн уран бүтээлээрээ бут авахаар зэхэж байна.
Нийслэлийн Баянгол дүүргийн III хороо Дунд голын хойд талд “Уранган ХХК”-ийн хашаанд үе үе барилга баригддаг. Гэхдээ уг барилгууд нь ямар ч зөвшөөрөлгүй баригддаг бөгөөд баригдаад дууссаныхаа дараагаар зөвшөөрлүүдээ авдаг гэх мэдээлэл байна. Яг энэ жишгээр тус ХХК-ийн хашаанд ямар зориулалтаар баригдаж байгаа нь үл мэдэгдэх дөрвөн давхар барилга баригдаж буй. Уг барилгыг ямар ч зөвшөөрөлгүйгээр баригдаж байгаа, шөнө орой дуу чимээ гаргаж амраахгүй байна зэрэг асуудлаар ойр орчмын айлууд нь НМХГ-т хандан өргөдөл өгчээ. Өргөдлийн дагуу НМХГ-аас шалгасан эсэх нь тодорхойгүй байгаа юм. Хамгийн ноцтой нь барилга баригдаж байх үед тухайн барилгын зоорийн давхарт үйл ажиллагаа явуулахыг хориглодог дүрэм-журам…
Өнгөрөгч хоёрдугаар сарын сүүлчээр нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрлах “Зайсан хилл” цогцолборт хүчингийн хэрэг гарсан байна. Тодруулбал, хоёрдугаар сарын 28-ны өдөр тус цогцолборт байрлах, цахим тоглоомын төвд Сонгинохайрхан дүүргийн иргэн, 25 настай эмэгтэйг хүчирхийлжээ. Энэ хэрэгт 20 настай эрэгтэй З гэгчийг холбогдуулан, цагдаагийн байгууллагаас шалгаж эхлээд байгаа аж. Сануулахад, өнгөрөгч 2021 оны аравдугаар сард “Зайсан хилл” цогцолбор “Камертон” хамтлагийн тоглолтыг зохион байгуулж, цар тахлын үеийн журам зөрчин, халдвар хамгааллын дэглэм алдсан гэдэг үндэслэлээр цагдаагийн байгууллагаас зөрчлийн хэрэг үүсгэн, хариуцлага тооцсон байдаг. Мөн тус цогцолбор нь удаа дараа зөрчил гаргасан учраас “Зайсан хилл”-ийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж, шүүхэд өгөхөөр болсон тухай хотын дарга…
Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салааны захирагч асан, дэслэгч Д.Гялбуужамц анхан шатны шүүхээс ногдуулсан 14 жилийн хорих ялыг эсэргүүцэн, өмгөөлөгч нарынхаа хамт нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ханджээ. Түүний гомдлыг дээрх шүүх өчигдөр хэлэлцлээ. Д.Гялбуужамц болон түүний өмгөөлөгч Ю.Батболд нар анхан шатны шүүх хурлын үеэр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, Эрүүгийн хуулийн 10.1 дэх хэсэгт заасан хорих ялын хамгийн доод хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж өгнө үү гэсэн хүсэлт шүүх бүрэлдэхүүнд тавьж байсан аж. Харин прокурор нь “Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн 28.3-1 дэх хэсэгт заасан цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж дарга, захирагч нь захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсэн хэргийг нь Өршөөлийн…
ШШҮХ-ийн дарга Б.Ядамдорж шинэ оны өмнөхөн үүрэгт ажлаа ДХИС-иас ирсэн, цагдаагийн угшилтай хурандаа Б.Болдбаатар гэгчид өгсөн билээ. Дарга солигдохтой зэрэгцэн шилэн дансны хөтлөлт нь өөрчлөгдөж, зарим тушаал шийдвэр, тэтгэвэр тэтгэмжийг нууцалсан байх юм. Уг нь өмнөх даргын үед тушаал шийдвэр, тэтгэвэр тэтгэмж, буцалтгүй тусламж гээд бүхий л мэдээлэл нь ил байдаг байв. Харин 2021 оны 12-р сараас эхлэн тус байгууллагын шилэн дансны мэдээлэл тодорхой хэмжээнд хязгаарлагдмал болжээ. Тухайлбал, Б.Ядамдорж даргын үед хэн хэн тэтгэвэрт гараад хэдэн төгрөгийн тэтгэмж авч байсан нь ил тод байдаг байв. Харин Б.Болдбаатар даргын үед мэдээлэл хаалттай болж, байгууллагын өмнөх дарга Б.Ядамдоржийн тэтгэвэрт гарсан мэдээлэл нууцлагджээ. Сураг сонсох нь ээ Б.Ядамдорж тэтгэвэрт гарахдаа 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний…
