Зохиогч: cool

Арван жилийн ширээг орхиод удаагүй байхдаа алдар хүндийн титэм зүүсэн топ модель, жүжигчин Д.Пүрэвсүрэн оюутан ахуйдаа “алтны магнат” Ц.Мянганбаярын гэргий болж халуун шуугиан тарьж байсан цаг саяхан мэт санагдана. Эгэл жирийн айлын отгон охин, зүс царай, бие хаагаараа хэрийн хүнийг урдаа гишгүүлэхгүй түүнийг тийм бага жаахандаа ийм сонголт хийхэд гайхаж, хачирхах хүн олон байсан билээ. Амраг хүүхнүүдийн явдлаараа дээдсийн хүрээнд цуутай, үе мултарсан ахимаг эрийн цайг чанаж, хүүхдийг нь төрүүлэх шаардлага Пүүжээд байсан ч юм уу, үгүй ч юм уу. Мөнгө хөрөнгө гэж л ийм хүчтэй эд байдаг гэлтэй. Өмнө нь хэд хэдэн бүсгүйтэй гэр бүл болж хэд хэдэн охинтой байсан хүүхнүүдийн эрлэг Мянгаа Пүүжээг топ болгосон даруйдаа л хаясан…

Цааш унших

Өнөөдөр хаврын дунд сарын шинийн найман бөгөөд Манал бурхан заларсан өдөр юм. МАНАЛ БУРХАНЫ ТУХАЙ Манал бурхан нь хамаг амьтдыг өвчин зовлонгоос гэтэлгэх их ерөөл тавьсан бурхан юм. Өвдөж зовдоггүй нэгээхэн ч амьтан үгүй. Өвчин зовлонгоос салахад сүсэг бишрэл ба итгэл үнэмшил маш чухал үүрэг гүйцэтгэдгийг орчин үеийн сэтгэл судлаачид нотлосон буй. Ууж буй оновчтой эм, эмчилж буй сайн эмч, мөн өвчин зовлонгоос ангижруулагч бурхан шүтээндээ залбирч чин сэтгэлээсээ шүтэж чадвал эдгэхгүй өвчин гэж үгүй. Монголчууд эрт үеэс “сэжгээр өвдөж, сүжгээр эдгэнэ” гэсэн нь үүнтэй холбоотой ажээ. Хүн буян бага үйлдэж, нүгэл их үйлдэх болсон цаг үеийг цөвүүн цаг гэх бөгөөд…

Цааш унших

Байгаа зүйлээ зоргоороо нөхдүүдэд өгч нураалгачхаад юу ч болоогүй юм шиг сууж байгаа нь Монголын бас нэгэн ЭМГЭНЭЛ  юм даа. Цагтаа гарын 5 хуруунд багтахаар хэдхэн улсад байдаг гэж бид циркээрээ  бахархдаг байв. Гэтэл өнөөдөр  дэлхийн циркчид ирэхэд сар хүрэхгүй хугацаа үлдчихээд байхад орох оронгүй сууж байдаг. Товчхондоо бол циркгүй мөртлөө дэлхийн циркчдийг урьчихсан. Тэгээд нэг их аргаа олчихсон аятай “Буянт-Ухаагийн спортын ордонд тоглуулна” гээд маадайж байгаа нь Итгэлт баяны хэлдгээр ёстой “Ичмээр дамшиг” гэгч болж байна, хөөрхий. Дэлхийн 10 орчим улсын циркчид манай улсад тоглолтоо хийнэ. Тэдний хувьд  ихэнх нь дэлхийн циркчид буюу “Алтанцом”-ын эзэд. Тэд Монголын зориулалтын, ая тухтай циркт тухлан тоглодог байсан бол энэ удаа Спортын шинэ  ордонд ийнхүү эр зоригийн үзүүлбэр үзүүлэх нь. Тэгвэл зориулалтын бус зүйл л хор уршиг дагуулдаг.…

Цааш унших

Дэнжийн мянгад төрж, өссөн залуус ‘Буянт дэнжийн мянга’ ТББ байгуулан Дэнжийн мянгад олон зүйлс хийхээр төлөвлөжээ. Тэдний хамгийн эхний үйл ажиллагаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Дэнжийн мянга орчмын  9, 10,11-р хорооны өрх толгойлсон ээжүүд болон эмэгтэйчүүдээ баярлууллаа. Хамгийн гол нь сэтгэлийн дэм гэж сайхан үг байдаг. Үүний нэгэн адил Дэнжийн мянгаар овоглосон залуус нэгдэн төрийн бус байгууллага байгуулан ийнхүү өсөж төрсөн газартаа жоохон ч гэсэн гэгээлэг бүхнийг эхлүүлэхээр зорьж байгааг тэд энэ үеэр хэлсэн юм. Тус төрийн бус байгууллага нь ашгийн бус бөгөөд эхний ээлжид эмэгтэйчүүд, ээжүүдээ баярлуулаад дараа дараагийн үйл ажиллагаагаа эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.  Цар…

Цааш унших

БОРХҮҮГИЙН ОЮУНЦЭЦЭГ 1962-2022 Сэтгүүлч, зохиолч, яруу найрагч Борхүү овогтой Оюунцэцэг 2022 оны гуравдугаар сарын 03-ны өдөр өвчний учир таалал төгсөж бидэнд нөхөж баршгүй хүнд гарз хохирол учирлаа. Б.Оюунцэцэг нь 1984 онд МУИС-ийг сэтгүүлч, 1990 онд Москвагийн их сургуулийг Олон улсын сэтгүүлч мэргэжлээр төгсөж, Өмнөговь аймгийн төв хэвлэл “Говийн мэдээ” сониноос ажил амьдралынхаа гарааг эхлүүлж, Монгол Улсын төв хэвлэл “Засгийн газрын мэдээ” сонин, “Өнөөдөр” сонинг үүсгэн байгуулцацаж явсан, мэргэжлийн сэтгүүлч байсан юм. Б.Оюунцэцэг нь нь Засгийн газрын хэвлэлийн албанд хэвлэлийн төлөөлөгч, БНХАУ-ын Хөх хот дахь тусгай сурвалжлагч, Өнөөдөр сонины эрэн сурвалжлах албаны дарга, Парламентын сурвалжлагч, “Өнөөдөр” сонины ерөнхий эрхлэгчийн дэргэдэх тусгай…

Цааш унших

“17”  продакшн “Voo”-тэй хамтран “Хохирогч” олон ангит кино бүтээлээ. Сэтгэлзүйн драм, тэр дундаа нууцлаг, ээдрээт төрлийнхөд тооцогдох эл цуврал 10 ангитай. Киноны зохиолыг Б.Амарсайхан бичиж, Б.Баярсайхан найруулсан бол С.Уран продюсероор ажилласан юм. “Хохирогч” олон ангит киноны уран бүтээлчид “Нийгмийнхээ үнэт зүйл, зорилгын эрэг шураг нь болсон хүмүүс, ялангуяа залуус бид шударга хөдөлмөрөөр амьдралаа цогцлоохыг хүсэвч бид үнэхээр дор бүрнээ шударга, зөв амьдарч чадаж байна уу. Амжилт, мөнгөний төлөө зөвт зан чанарыг бус, материаллаг эл зүйлсийг нийгмийнхээ үнэт зүйл болгосон хүмүүс бүтээсэн нийгмийнхээ аль ч хэсэгт, шатанд нь өөрсдөө ч мэдэлгүй хохирогч нь болж байна. Би л зорилгодоо л хүрч байвал…

Цааш унших

Өчигдөр /2022.02.28/ Төрийн ордонд Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын үндэсний спортын хороо Төрийн ордонд “Үндэсний спортын анхдугаар их чуулган” зохион байгуулагдсан. Чуулганд 21 аймаг, нийслэлээс үндэсний спортын төрлийн өв уламжлагчид, бөх, уяач, харваач, тамирчин гээд 770 төлөөлөгч оролцон үндэсний спортыг хөгжүүлэх бодлогоо тодорхойлж, манай танай холбоо хэмээн талцахгүй их л сүрхий харагдаж байв. Гэвч энэ нь жүжиг байсан бололтой. Нэг ч уралдаан наадам зохион байгуулж үзээгүй Монгол мориороо уралдана гэх тодотголтой ‘Монголын үндэсний морин уралдаан уяачдын холбоо’ түүний тэргүүн гэх Ц.Дуламсүрэн8 түүний хэсэг бүлэг нөхдүүд нь үндсэн уяачдын холбооныхоо тэргүүнд өрсөлдөж ялагдаад, гомдож, тунин  тусдаа Монгол морины гэх холбоог байгуулсан.…

Цааш унших

“Монгол хүн монгол хүндээ тусалъя” хэмээх төрийн бус байгууллагын тэргүүнээр ажилладаг Ч.Мөнхбаярыг өнгөрсөн пүрэв гарагт тагнуулын байгууллагынхан хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд албадан саатуулж, гэрт нь нэгжлэг хийсэн талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Олон нийтийн сүлжээнд бодит байдлын учрыг олоогүй, огт мэдээлэлгүй атлаа зохиолч, нийтлэлчид “Ч.Мөнхбаярыг хэлмэгдүүлж байна” хэмээн бичсэн, ТЕГ-ын үүдэнд хүмүүс цуглаан зохион байгуулсан зэрэгтэй холбоотойгоор тагнуулын байгууллагынхан өнгөрсөн баасан гарагт хэвлэлийн бага хурал хийсэн юм. ТЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч П.Өгөөмөр энэ үеэр “Монгол Улсын тагнуулын байгууллага нь Эрүүгийн хууль дахь “Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах” гэмт хэргийг илрүүлж, таслан зогсоох чиг үүрэгтэй ажилладаг. Манай улсын иргэн…

Цааш унших

УИХ-ын гишүүн, тэрбумтан, “Оюуны Ундраа” группийг эзэмшигч С.Амарсайхан 2021 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр Шадар сайдаар томилогдож, тамгаа гардан авч байлаа. Тэрбээр Шадар сайд болмогцоо төрсөн хүү А.Эрдэнэхүслэнгээ  БШУЯ-ны харьяа Боловсролын зээлийн сангийн нэн хөнгөлөлттэй зээлд хамруулсан байж болзошгүй баримтыг бид ил болгож байсан нь 2021 оны 04-р сарын явдал. С.Амарсайхан Шадар сайд болмогцоо өөрийнхөө хүүхдийг Боловсролын зээлийн сангийн зээлд хамруулсан уу Эргэн санацгаая,  С.Амарсайханы төрсөн хүү А.Эрдэнэхүслэн Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улс буюу Английн Бристолын Их Сургуульд сурах сургалтын төлбөр хэмээн 27166 ам.доллар буюу 77,423,100 /далан долоон сая дөрвөн зуун хорин гурван мянга нэг зуун/ төгрөгийн зээлийг авсан байна. Уг зээлийг авсан нь…

Цааш унших

“Хип хоп” урсгалын хаан, Хар тас хамтлагийн Марка ноёнтон гурав дахь хайраа олсон бололтой. Хэл ам, хүүхэн шуухантай орооцолддоггүй Марка ноёнтны энэ насны хайраар манай салбарын “Gold” Erika тодорчээ. ОХУ-д өндөр боловсрол эзэмшсэн мундаг бүсгүйг таална гэдэг ахын бяртай, халамжтай байгааг илтгэнэ буй за. Хосууд Эрикийн төрсөн өдрөөр J гэгч буудалд цэнгэн хөгжилдсөн бололтой юм. Маркагийн хувьд өмнө нь хоёр ч удаа гэр бүл зохиож явсан нэгэн. Харин энэ удаад  “Зайсан Хилл”-ийн экс захирлын  эхнэрийг гурав дахь хайраараа сонгосон байна.  Тэдний хоёрын хэр удах бол гэдгийг харах л үлдлээ. Тэр болтол Хар тас хамтлагийн Маркагийнхаа гурав дахь хайртын зургийг харж л…

Цааш унших